sonin.mn

 

Ардын хувьсгалын өлгий нутгийн хүү, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “өсөх идэр" улсын начин Гунаажавын Эрхэмбаяр ардын төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд арваад жил хүч үзсэний эцэст түүхт их ойнууд тохиосон Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар хүчит 1024 бөхөөс ес даван үзүүрлэж, “Монгол Улсын арслан” хэмээх эрхэм цолыг хүртлээ.

АНХНААСАА ТУНАА ГЭДЭГ ШАЛГУУРААР ОРСОН БӨХ

Барилдах нэг их сонирхолгүй ч бие хаа сайхантай, цээж ханхар, гар урттай, бяр тэнхээ сууж мэдмээр Г.Эрхэмбаяр хүүг аавынх нь дотнын танил Монгол Улсын заан Д.Цэнд-Аюуш “Чи бөх болж мэдмээр хүү байна” хэмээн урам хайрлаж, 1997 онд Улаанбаатар хотод авчирч Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан Их шавийн дээд сургуульд оруулсан түүхтэй. 1991 оны идэр бөх (17-18 нас)-ийн улсын аваргын хүрэл медальт, хүүхэд ахуйдаа барилдааныхаа амжилтын дээжтэй золгосон тэрбээр Г.Элбэг харцагын шавь болсноор бөх болох хэтийн зам нь шулуудсан билээ.

Г.Элбэг багшийгаа бараадаж залуу бөх хэмээн зарлуулан, заал танхимын барилдаанд анх зодоглон улсын томчуултай “гар зөрүүлж” эхэлсэн тэр цагаасаа л тунаа гэдэг шалгуураар орж, бяр хүч заасан дайчин эрэмгий барилдаанаараа бөх сонирхогчдынхоо хараанд өртөж эхэллээ.

АРДЫН ТӨРИЙН ИХ БАЯР НААДМААР АНХ ЗОДОГЛОВ

Бөх болохсон гэж хүсэж мөрөөдөж яваа хүнд монгол түмнийхээ олон зууны тэртээгээс уламжлагдан ёслон тэмдэглэж ирсэн ардын төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглож, хүн ардынхаа хайр хүндэтгэл хүлээсэн алдарт хүчтэнгүүдийн тоосон дунд орж үзнэ гэдэг үнэхээр бахархалтай, бөх болох их замынх нь эхлэл байдаг.

Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн баяр наадам бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, өдгеегийн улсын залуу арслан Гунаажавын Эрхэмбаярын ардын төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд анх зодоглож наадамчин олонтойгоо танил болж буй наадам ажээ.

Түүхт энэ их ойн жилийн баяр наадмаар Их шавийн дээд сургуулийн залуу бөх хэмээн ДУУДУУлан барилдаж нэг их түүртэлгүй гурав даваад, дөрвийн даваанд энэ жилийн баяр наадмаар улсын заан цол хүртэж, алдар цолоо ахиулсан Увс аймгийн Тэсийн залуу начин Д.Бумбаярт өвдөг шороодож наадамчин олондоо “өсөх ирээдүй”-тэй хүү байна гэсэн итгэлийг өвөрлүүлэн хайр хүндэтгэлийг хүлээж эхлэв.

Баяр наадмын гурав, дөрвийн даваанд нэр сонсож ам авсан аварга, арслан, заан, ахмад начингуудын хэн нь ч анх зодоглож буй залуу бөхийг амалж аваагүй нь ирээдүйн арсланд үзүүлсэн итгэл хүндэтгэлийн илэрхийлэл байсан болов уу.

БӨХИЙН ДЭВЖЭЭГЭЭ ОРХИХОД ХҮРЧ БАЙВ

Сэлэнгэ нутгийн залуу бөх Г.Эрхэмбаяр бөх сонирхогч олныхоо улсын цолонд хүрэх хүү гэсэн итгэлийг өвөрлөж явсан зуны (2002 он)-хаа баяр наадмаар Өвөрхангайн өсөх идэр начин Ч.Даваадорж агсан (улсын харцага)-д яаж ч чадалгүй тахимаа өгч “Би ерөөсөө бөх болж чадахгүй хүн байна” хэмээн сэтгэлээр унаж бөхийн дэвжээгээ орхиход хүрч явах үед Г.Элбэг багш нь сургаалаа хайрлан бөхийн дэвжээнд нь буцааж хөл тавиулсан гэдэг.

Өвөрхангайн өсөх идэр начин Ч.Даваадорж заал танхимын барилдаанд тэр бүр зодоглодоггүй, хэн гэдэг өсөх ирээдүйтэй хүүхдүүд гарч ирж байгааг төдийлэн сайн мэдэхгүй байсан болохоор хоёрын даваанд оноолтоор таарсан Сэлэнгэ нутгийн залуу бөх Г.Эрхэмбаярыг гараад дайрчихаж. Харин өвдөг шороодсон залууг нилээд харамсангуй тахимаа өгч буйг хараад гайхаж эргэлзсэн гэдэг. Дараа нь Ч.Даваадорж начин “Начны тааварт явсан,

н сайн хүүг давчихсанаа мэдээд айх шиг ч болсон” хэмээн дурсан ярьсан байдаг.

Г.Эрхэмбаяр арслан "Би тэр жил заал танхимын барилдаанд дээгүүр барилдаж дөрөвт хүртэл үлдэж явсан болохоор бөх сонирхогч олон намайг улсын начин болох бөхийн тааварт оруулж бичиж ярьдаг болсон.
Багш маань (Г.Элбэг) ч их урам өгч байсан. Тэр бүгдэд жаахан баярлачихсан, нээрэн
хүртсэн аймгийн арслан цол нь хувьсгалын өлгий нутгийн хүүтэй арав гаруйхан хоног хамт байж ирээдүйн арслан цолыг бэлэгдэн, барилдааных нь амжилтын зурвасхан үеийг өгүүлэн мөнхрөн үлдсэн аээ

УЛСЫН НАЧИН ЦОЛОО БАТАЛЖ “ӨСӨХ ИДЭР” ЧИМЭГ нэмэв

“Улсын залуу начин” хэмээн цоллуулан барилдсан энэ он жилүүдэд Г.Эрхэмбаяр начны үзүүлсэн амжилт, барилдааных нь ур чадварын өсөлт бөхөө хайрлан хүндэлдэг ард түмэндээ цолоо ахиулах хүү гэсэн итгэлийг өвөрлүүлсээр байв.

Ардын хувьсгалын 83, 84 жилийн ойн баяр наадмаар ирээдүйн арслан Д.Азжаргал, До.Ганхуяг хоёрт өвдөг шороодож давааныхаатоог чамлангуй явсан залуу начин Г.Эрхэмбаяр Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиосон Ардын хувьсгалын түүхт 85 жилийн ойн баяр наадмаар начин цолонд зүтгэж яваа Завханы Ш.Жаргалсайхан (улсын начин)-аар начны босгыг хоёр дахь удаагаа алхаж “өсөх идэр” чимэг нэмж хүртэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр

Зургаагийн даваанд бөхийн эрдэм заасан Г.Элбэг багшдаа тахимаа өгч бага ч болов ачийг нь хариулжээ.

ТҮҮХТ ОЙН ЖИЛИЙН БАЯР НААДМААР

Шинэ гарьд М.Баяржавхлан нарын залуу хүчтэнгүүдийг бие бялдар, бяр чадлыь илүүгээр аархаж өвдөг шороодуулсаар үзүүр түрүүг булаалдах барилдаанд наадмын өдрийн од гийсэн Увсын Баруунтуруунь С.Мөнхбатад өвдөг шороодон үзүүрлэ* “Монгол Улсын арслан” цол хүртлээ. Мөн энэ эрхэм цолыг 78 жилийн дараа Сэлэнгэ нутагтаа авчирч, “Таванхан” хэмээх таван хайрхнаараа овоглосон бөхийн дэвжээгээ мялаан улсын тэргүүний сумаар шалгарсан мандалчууддаа баяр дээр нь баяр нэмж, аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойгоо ёслон тэмдэглэж буй сэлэнгэчүүдээ баяр хөөрт умбууллаа.

Ардын хувьсгалын жилүүдэд Монгол Улсын арслан цолыг 68 хүчтэн хүртсэнээс 19 нь аварга болж, алдар цолоо ахиулсан тул залуу арслан Г.Эрхэмбаяр Монгол Улсын 49 дэх арслан болсон бөгөөд С.Самданжигмид, Ж.Хайдав, Б.Ганбаатар гурвын улсын заан цолыг алгассан, Д.Ганхуяг Д.Азжаргапын хоёрын харцага, заан, гарьд цолуудыг “бөөндсөн” амжилтыг давтлаа.

 ТӨГСГӨЛД ТӨРСӨН БОДОЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ

Сэлэнгэ нутгаас маань сүүлийн жилүүдэд Д.Амаржаргал, Н.Саранцогт, Г.Эрдэнэбат, Ч.Мөнхтогтох, Ш.Зоригт, Н.Бүрэнбаатар, Г.Эрхэмбаяр, Т.Өсөх-Ирээдүй, Ч.Баянмөнх нарын олон сайхан залуус улсын цол хүртэж, баяр наадмын зүлэг ногоон дэвжээг чимж наадамчин олноо баясгаж байгаа билээ. Тэр ч байтугай ная шахам жилд тохиогоогүй ардын төрийн их баяр наадмын үзүүр түрүүг булаалдсан хүчтэн, “Монгол Улсын арслан” цолтон төрж сэлэнгэчүүдээ баярлууллаа. Харцага цолтон ч “ихэрлэлээ”.

Нутаг усандаа сайн бөхтэй болох гэж алдартай том цолтой бөхийг бурхан болсных нь дараа шарилыг “хулгайлж” нутаг усандаа авчирч нутаглуулдаг гэсэн домог яриа байдгийг бид мэднэ. Тэгвэл Завханы аваргын энтэй алдарт бөх “урт гарт” М.Лхагваа арслан, Хөвсгөлийн онцгой начин Оолчих ч юм болов уу гэсэн итгэлтэй болсон байлаа. Гэтэл наадмын дэвжээ хатуу гэдгийг мэдэрсэн дээ. Тэр жилийн наадмаар Ч.Даваадорж ахад хоёрын даваанд уначихаад уйлан “Би барилдахаа болилоо хөдөө гарч мал маллана” гэхэд багш маань уурлаад “Чи юу яриад байгаа юм бэ, арван хэдтэй хүүхэд үү, хорин хэд хүрчихээд” гэж загнаж байсан. Маргааш нь уяачдын наадамд очиж барилдаад багштайгаа үзүүр түрүү булаалдан үзүүрлээд жаахан сэтгэл онгойсон доо” хэмээн хуучилж байж билээ.

МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛ ХҮРТЭВ

Г.Эрхэмбаяр билгийн тооллын ХҮИ жарны “наран" хэмээх усан хонин жилийн сар шинийн баяр, “Бага наадам”-ын гурвын давааны 32 дахь дүйз болж ирээдүйн арслан, залуу начин Д.Азжаргалтай тунан даваад дөрвийн даваанд их аварга Б.Бат-Эрдэнэд тахимаа өгч, энэ жилийн өнгө засах барилдааныхаа гарааг амжилттай эхлэв. Улмаар улсын баяр наадмын босгон дээр ёслон тэмдэглэсэн Дархан-уул аймгийн баяр наадмаар түрүүлж аймгийн арслан цол хүртсэн залуу арслан Гунаажавын Эрхэмбаяр Ардын хувьсгалын 82 жилийн ойн баяр наадмаар зааны энтэй начин хэмээн яригдддаг угсраа олон мэхтэй Өвөрхангайн М.Жамъянпүрэв начинг хүч бяр заан давж, дөрөвт Ц.Баярсайхан заантай нугалаагаар таарч даваагаа ахиулаад тавын даваанд дархан аварга Ж.Мөнхбатын тахимыг өгүүлж “Монгол Улсын начин” хэмээх эрхэм цолыг хүртэв.

Ирээдүйн арслан маань “Тав давчихаад өсөн хөлт цагаан тугаа тойрч явахад “Муу аавыгаа амьд сэрүүнд нь энэ сайхан цолыг авсансан бол” гэсэн бодол төрж, баярын хажуугаар гомдлын нулимс унагаж явсандаа. Наадмын маргааш орой Сэлэнгэ аймгийн Мандал суманд суугаа ээж (Даваадулам) дээрээ очсон. Ээж минь “Аав нь хүүгээ улсын цол авахыг үзсэнсэн бол яасан их баярлах байсан бол” гээд уйлж байсан. Ээжийгээ, ах эгч, хамаатан садан, Г.Элбэг багшийгаа, ард түмнээ баярлуулсандаа их л баяртай байна" хэмээн хуучилсан байдаг.

Дархан-Уул аймгийн наадмын дэвжээнээс Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн баяр наадам бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, өдгеегийн улсын залуу арслан Гунаажавын Эрхэмбаярын ардын төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд анх зодоглож наадамчин олонтойгоо танил болж буй наадам ажээ.

Түүхт энэ их ойн жилийн баяр наадмаар Их шавийн дээд сургуулийн залуу бөх хэмээн ДУУДУУлан барилдаж нэг их түүртэлгүй гурав даваад, дөрвийн даваанд энэ жилийн баяр наадмаар улсын заан цол хүртэж, алдар цолоо ахиулсан Увс аймгийн Тэсийн залуу начин Д.Бумбаярт өвдөг шороодож наадамчин олондоо “өсөх ирээдүй”-тэй хүү байна гэсэн итгэлийг өвөрлүүлэн хайр хүндэтгэлийг хүлээж эхлэв.

Баяр наадмын гурав, дөрвийн даваанд нэр сонсож ам авсан аварга, арслан, заан, ахмад начингуудын хэн нь ч анх зодоглож буй залуу бөхийг амалж аваагүй нь ирээдүйн арсланд үзүүлсэн итгэл хүндэтгэлийн илэрхийлэл байсан болов уу.

БӨХИЙН ДЭВЖЭЭГЭЭ ОРХИХОД ХҮРЧ БАЙВ

Сэлэнгэ нутгийн залуу бөх Г.Эрхэмбаяр бөх сонирхогч олныхоо улсын цолонд хүрэх хүү гэсэн итгэлийг өвөрлөж явсан зуны (2002 он)-хаа баяр наадмаар Өвөрхангайн өсөх идэр начин Ч.Даваадорж агсан (улсын харцага)-д яаж ч чадалгүй тахимаа өгч “Би ерөөсөө бөх болж чадахгүй хүн байна” хэмээн сэтгэлээр унаж бөхийн дэвжээгээ орхиход хүрч явах үед Г.Элбэг багш нь сургаалаа хайрлан бөхийн дэвжээнд нь буцааж хөл тавиулсан гэдэг.

Өвөрхангайн өсөх идэр начин Ч.Даваадорж заал танхимын барилдаанд тэр бүр зодоглодоггүй, хэн гэдэг өсөх ирээдүйтэй хүүхдүүд гарч ирж байгааг төдийлэн сайн мэдэхгүй байсан болохоор хоёрын даваанд оноолтоор таарсан Сэлэнгэ нутгийн залуу бөх Г.Эрхэмбаярыг гараад дайрчихаж. Харин өвдөг шороодсон залууг нилээд харамсангуй тахимаа өгч буйг хараад гайхаж эргэлзсэн гэдэг. Дараа нь Ч.Даваадорж начин “Начны тааварт явсан,
начин Оолчих ч юм болов уу гэсэн итгэлтэй болсон байлаа. Гэтэл наадмын дэвжээ хатуу гэдгийг мэдэрсэн дээ. Тэр жилийн наадмаар Ч.Даваадорж ахад хоёрын даваанд уначихаад уйлан “Би барилдахаа болилоо хөдөө гарч мал маллана” гэхэд багш маань уурлаад “Чи юу яриад байгаа юм бэ, арван хэдтэй хүүхэд үү, хорин хэд хүрчихээд” гэж загнаж байсан. Маргааш нь уяачдын наадамд очиж барилдаад багштайгаа үзүүр түрүү булаалдан үзүүрлээд жаахан сэтгэл онгойсон доо” хэмээн хуучилж байж билээ.

МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛ ХҮРТЭВ

Г.Эрхэмбаяр билгийн тооллын ХҮИ жарны “наран" хэмээх усан хонин жилийн сар шинийн баяр, “Бага наадам”-ын гурвын давааны 32 дахь дүйз болж ирээдүйн арслан, залуу начин Д.Азжаргалтай тунан даваад дөрвийн даваанд их аварга Б.Бат-Эрдэнэд тахимаа өгч, энэ жилийн өнгө засах барилдааныхаа гарааг амжилттай эхлэв. Улмаар улсын баяр наадмын босгон дээр ёслон тэмдэглэсэн Дархан-уул аймгийн баяр наадмаар түрүүлж аймгийн арслан цол хүртсэн залуу арслан Гунаажавын Эрхэмбаяр Ардын хувьсгалын 82 жилийн ойн баяр наадмаар зааны энтэй начин хэмээн яригдддаг угсраа олон мэхтэй Өвөрхангайн М.Жамъянпүрэв начинг хүч бяр заан давж, дөрөвт Ц.Баярсайхан заантай нугалаагаар таарч даваагаа ахиулаад тавын даваанд дархан аварга Ж.Мөнхбатын тахимыг өгүүлж “Монгол Улсын начин” хэмээх эрхэм цолыг хүртэв.

Ирээдүйн арслан маань “Тав давчихаад өсөн хөлт цагаан тугаа тойрч явахад “Муу аавыгаа амьд сэрүүнд нь энэ сайхан цолыг авсансан бол” гэсэн бодол төрж, баярын хажуугаар гомдлын нулимс унагаж явсандаа. Наадмын маргааш орой Сэлэнгэ аймгийн Мандал суманд суугаа ээж (Даваадулам) дээрээ очсон. Ээж минь “Аав нь хүүгээ улсын цол авахыг үзсэнсэн бол яасан их баярлах байсан бол” гээд уйлж байсан. Ээжийгээ, ах эгч, хамаатан садан, Г.Элбэг багшийгаа, ард түмнээ баярлуулсандаа их л баяртай байна" хэмээн хуучилсан байдаг.

Б.Авирмэд

Эх сурвалж: "Таван цагариг "