sonin.mn

Зөвхөн АНУ-ын иргэд Сочигийн өвлийн олимпийн наадмын аюулгүй байдалд санаа зовж байгаа биш аж. Австри улсын Олимпийн хорооны хэвлэлийн ажил­тан CNN агентлагт өвлийн олимпод оролцох багийн хоёр эмэгтэй тамирчин за­налхийлсэн захидал авсан талаар хэлжээ. Захидлыг Герман улсаас илгээсэн бай­жээ.

Нэр усгүй уг захидалд Сочид очих юм бол аюултай гэдгийг анхааруулсан бө­гөөд зарим нэг зүйлийг на­рийвчлан бичсэн байсан ч энэ талаар мэдээлээгүй юм байна. Үүнээс өмнө Итали, Унгар, Герман, Словени улсуудын олимпийн хо­роод заналхийлсэн за­хи­дал авчээ.

Түүнээс гадна Со­чигийн олимпийг аюул­гүй болно гэж баталж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн мягмар гарагт Сочид очлоо. Тэрбээр өвлийн олимпийг угтсан зарим арга хэмжээнд орол­цож, холбооны ерөнхийлөгч Т.Бахтай уулзсан бай­на.

Т.Бах олимпийн наа­дамд гаргасан зардалд шүүмж­лэлтэй хандаж бай­гаагаа хэлсэн төдийгүй дэд бүтцийн салбарт зар­цуулсан их хэмжээний мөнгийг олимпийн нийт зардалд орох ёсгүйг онцол­сон аж. Түүнээс гадна олимп эхлэх хаяанд ирээд байхад хотхоны зочид бууд­лын өрөөнүүдийн гурван хувь нь дуусаагүй байгааг дурьдсан байна.

Н.Тунгалаг

Эх сурвалж: