
КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, Украин улсууд “эдийн засгийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурснаар Украинд хөрөнгө оруулалтын сан байгуулсны хариуд тус улсын газрын ховор элементүүдийг Вашингтонд нийлүүлэхээр тохиролцжээ. Энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш АНУ, Украины талууд байгалийн баялгийн тухай гэрээг байгуулахыг эрмэлзсээр ирсэн юм. Энэхүү хэлэлцээрийг олон долоо хоног үргэлжилсэн хэлэлцээний дүнд байгуулсан бөгөөд зарим үед ширүүн маргаан дэгдэж, Вашингтоноос Украинд үзүүлэх тусламжийг түр зогсоож байв.
Хоёр тал гэрээнд гарын үсэг зурсан гэж АНУ-ын Сангийн яам лхагва гарагт мэдэгджээ. “Ерөнхийлөгчийн хэлснээр, АНУ харгис хэрцгий, утга учиргүй дайныг зогсооход туслах үүрэг хүлээсэн” гэж Сангийн сайд Скотт Бессентийн мэдэгдэлд дурдсан байна.
“Энэхүү гэрээ нь Трампын засаг захиргаа Украинд урт хугацаанд эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийг цогцлоохын төлөө тууштай байгааг Оросын талд тодорхой харуулж байна” гэж С.Бессент мэдэгджээ. Мөн Оросын дайны машиныг санхүүжүүлсэн эсвэл нийлүүлэлт хийсэн ямар ч улс, хувь хүн Украины сэргээн босголтоос ашиг хүртэхийг зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой хэлсэн байна.
Украины Эдийн засгийн сайд Юлия Свириденко Украины Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурахаар Вашингтонд очжээ. Хэлэлцээрийн нөхцлүүдийн дотор "Украинд бүрэн эзэмших, хянах эрхийг хэвээр үлдээх” заалт байгаа гэж тэрбээр лхагва гарагт X хуудсандаа нийтэлсэн байна.
“Манай нутаг дэвсгэр болон усан доорх бүх баялаг Украинд харьяалагддаг. Юуг, хаанаас олборлохыг Украин улс тодорхойлно. Газрын баялаг Украины эзэмшилд хэвээр байна гэдгийг гэрээнд тодорхой заасан” гэж тэрбээр нэмж хэлжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хоёрдугаар сард Вашингтонд айлчлах үеэр энэхүү гэрээг байгуулна гэж таамаглаж байсан боловч Зууван танхимд болсон уулзалтын үеэр маргаан үүсэж, айлчлалын хугацааг богиносгосон тул гэрээнд гарын үсэг зурж чадаагүй юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл9
Еврофашистууд тоглоомноос хасагдлаа, ккк
Зө,,,зө,,,,бөгспутины украиныг эзлэн авах мөрөөдөл ч ёстой лөөлөө боллоо,,,украинлуу дайрсан биш бүр америкыг бөөрөндөө авчираад наачихваа,,,,натог хөөж тууна гэж хуцаад байсан,,,нато нь финландыг нэгтгэж аваад,,,ар шилэн дээр нь хутга тавьчихсан байдаг,,,москвагаа иркутскруу нүүлгэх юм байлгүйдээ,,,гях,,,гяхх,,гяхх,,,
Украйн улс буруу удирдагч сонгож, буруу замаар явснаасаа болж амар амгалан байсан улс тастчан идүүлэх боллоо.
хахаха яг үнэн.
Украйн ирээдуйд хучирхэг улс болно сайн удирдагч теруулсэн ард тумэн
Одоо эх дэлхийгээ хайрлан хамгаалах цаг болсон байна. Энэ уул уурхайн малтмал, газрын тосны олборлолт, нүүрс, шатахууны хэрэглээ, ойн модны хомсдол, хог хаягдал, аж үйлдвэрлэл, хүн амын хязгааргүй өсөлт, хотжилт, усны хэт их хэрэглээ нь байгаль экологийг нөхөн сэргэхэд маш их саад болж байна.
Зө,,,зө,,,,бөгспутины украиныг эзлэн авах мөрөөдөл ч ёстой лөөлөө боллоо,,,украинлуу дайрсан биш бүр америкыг бөөрөндөө авчираад наачихваа,,,,натог хөөж тууна гэж хуцаад байсан,,,нато нь финландыг нэгтгэж аваад,,,ар шилэн дээр нь хутга тавьчихсан байдаг,,,москвагаа иркутскруу нүүлгэх юм байлгүйдээ,,,гях,,,гяхх,,гяхх,,,
нато америка ялагдсаан ашигт малтмалыг ялсан орос авах ёстой үгүй бол орос дайтсаараа дайтаа трамп үргэлжлэн дайтнал биз тэртэй тэргүй дайтаж байсан юм чинь тэгээд америк оросхоёрын хэн дийлсэн нь авна
курск мужаа хойдын цэргүүдтэй хамтран байлдаад одоо болтол чөлөөлж чадахгүй,,,””” чөлөөлсөн”” хэмээн худлаа шаагаад сууж байгаа бөгспутин бид хоёр америктай дайтаж байлдлаа юу,,,,америктай дайтаж байлдах нь битгий хэл халдан орсон украинаа яая гэж байгааг харахгүй байна уу,,,ямар аргатайдаа энгийн орон сууц эмнэлэг пуужиндаж байхавдээ,,,бөгспутин аргаан барцыншдээ,,,гуйж байнашдээ,,,”””май сарын 9 ны парадыг битгий дрондоочээ,,,3 хоног гал зогсооёо”””гэж,,,орос украины дайны өнгөрсөн 3 жилд ,,,,бөгспутин май сарын 9 нд гал зогсооё гэж байсан уу,,,,үгүй шүүдээ,,,украины дрон битгий хэл пуужин москвад хүрэх чадалтай болсон байнаа,,,