sonin.mn
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Монгол Улсын Арслан М.Бадарч допинг хэрэглэсэн нь батлагдаад буй билээ.
 
Үүнтэй холботойгоор хуульч Л.Батжав байр сууриа илэрхийлэн, " Допингтой холбоотой асуудлаар ямар юмаараа Арбитрт ханддаг юм бэ? Хэн нь тэр бөхөд арбитр гээд заагаад өгчихсөн юм бэ? Ер нь бол М.Бадарчийн хийсэн зүйл залилан мэхлэх гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл допинг хэрэглэж болохгүй юу? Болохгүй. Допинг хэрэглээд түрүүлчихвэл Монголчуудын хайр хүндэтгэл, бэлэг сэлт өгнө гэдгийг мэдэж байсан уу? Тэр нь үндсэн бай шагналаас гадна байр, машин гэдгийг мэдэж байсан уу? мэдэж байсан. Тэгэхээр тэр машин байрыг авахын тулд л энэ допингийг хэрэглэсэн байхгүй юу? Машин, байр гэдэг чинь хөрөнгө юм байгаа биз дээ? Бусдын эд хөрөнгө юм байгаа биз дээ? Олон зуун саяын үнэтэй эд хөрөнгө юм байгаа биз дээ? Бусдын олон зуун саяын үнэтэй эд хөрөнгийг л итгэл эвдэх, хууран мэхлэх гэдэг арга замаар залилаад авчихсан үйлдэл юм. Иймээс эрүүгийн хэрэг үүсгээд, ялыг нь өгч явуулаад, хохирлыг нь төлүүлэх ёстой. Өмнө нь допинг хэрэглэсэн тохиолдолд зөвхөн барилдах эрхийг нь хасч, цолыг нь л хураадаг байсан. Энэ бол буруу. Барилдах эрхийг хасах нь спортын асуудал. Бай шагнал, бусдын эд хөрөнгийг хуурч мэхэлж авсан нь гэмт хэрэг." гэв.
 
С.Сарнай