“...Допинг бол дэлхийн дүрэм” гэдгийг бид хэзээ, яаж ойлгох хүмүүс юм, бүү мэд. Гэтэл Үндэсний бөхөө ийм шинжилгээнд оруулчихаад, түүнийгээ тойрч хэрэлдээд сүйд л болж байна.
Гадныхан “...Танай фестивальд допингийн шинжилгээ хэрэг байгаа юм уу” гээд л жуумалзацгааж байгаа дуулдана. Аргагүй л дээ, энэ байдал маань гаднаасаа ямар харагдаж байгаа нь ойлгомжтой. Ер нь бол бөхийн судлаач, хорхойтнуудын хэлж яриад байгаагаар үндэсний бөхөө допингоос салгачих хэрэгтэй юм. Тэгэхгүй бол “...Дэлхийд ганцхан” гэдэг наадам маань ч утгаа алдлаа.
Гэхдээ эндэх допинг тойрсон асуудал үндэсний бөхөөс илүүтэйгээр их спортод гай болж магадгүй боллоо. Тодруулбал, ирэх жил болох Олимпын наадамд Монгол Улс “цагаан туг” дор орж болзошгүй болжээ. Яагаад гэвэл, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-ийн салбар болох Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /MONADA/-гийн үйл ажиллагаанд БТСУХ-ны нэр бүхий ганц хоёрхон хүн хэдэн жилийн өмнөөс халдсаар иржээ. Тэр нь БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар юм байна. Монголд өнөөдөр допинг тойрсон хэл ам гаарч, түүний буруутнаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага тодорсон нь тэдэнтэй холбоотой гэхэд болно. Хамгийн гол нь энэ байдал даамжирсаар, хэрээс хэтэрч, Монгол Улсад ч хор болоод эхэлжээ. Учир нь тэдний оролцоотойгоор Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг шилжүүлэн авах оролдлогууд хийгдсээр ирсэн.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг руу матаас, гүтгэлгийг удаа дараа явуулж, Үндэсний шигшээ багийн тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлэхгүй байх зэргээр үйл ажиллагааг нь сулруулж, явсаар улсын асуудал болж хувираад байна. Жишээ нь, БТСУХ шинжилгээний төлбөрийг хоёр жил гаруй саатуулахад Н.Оюунбат дарга олон улс руу ямар мэдээлэл өгч байснаа өөрөө мэдэж байгаа л даа.
Өмнө нь хэлж байсан даа, “...Жоомоо алах гээд байшингаа шатаана” гэж, тэр л болоод байгаа аж. Бидэнд БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэлийн гарын үсэг бүхий нэг албан бичиг байна. Тэрбээр Төв Азийн бүсийн Допингийн эсрэг байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нд 3/774 дугаартай “Тодорхойлолт гаргах тухай” албан бичиг илгээжээ. Тухайн үед БТСУХ-ны дарга байсан Ц.Шаравжамцын оронд гарын үсэг зураад явуулчихсан байгаа юм. Түүндээ “...Монгол Улсын буудлагын Үндэсний шигшээ багийн тамирчин О.Гүндэгмаагийн манай байгууллагад ирүүлсэн хүсэлтийн дагуу Төв Азийн бүсийн Допингийн эсрэг байгууллагад доорх тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт зааснаар “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг Засгийн газар баталж, хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалт үйлчилж байна. Монгол Улсын БТСУХ нь “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төслийг “Дэлхийн допингийн эсрэг агентлаг”-аас зөвлөж буй жишиг дүрмийг ашиглан спортын холбоод болон Монгол Улсын Олон улсын ба үндэсний спортын арбитрын байгууллагатай хамтран боловсруулж дуусгаад байна. Энэхүү дүрмийн төсөлд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага санал өгч, хамтран ажиллахаас албан ёсоор татгалзаж байгаагаа албан бичгээр илэрхийлсэн тул Монгол Улсад нийтээр дагаж мөрдөх “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг Засгийн газраар батлуулах ажил хүлээгдэж байна.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гаргасан дүрмийн талаар Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагад “Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсан мэдээлэл байхгүй учир Монгол Улсад допингийн эсрэг хяналтын тухай дотооддоо нийтээр дагаж мөрдөх албан ёсны дүрэм байхгүй болохыг уламжилж байна” гэжээ.
Эндээс хоёр зүйл харагдана. Нэгдүгээрт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагаас “юм” илэрч, энэ нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Төв Азийн бүсийн Допингийн эсрэг байгууллагаар нэлээд асуудал болсон байна. Тухайн үед нь БТСУХ, тэр дундаа О.Гэрэл нь О.Гүндэгмаад ийм “тодорхойлолт” хийж өгсөн. Энэ нь асуудлыг улам хурцатгасан. О.Гүндэгмаа энэ бичгийг нь авч Лондон хүртэл явж заргалдаад ялагдсан. Хоёрдугаарт, О.Гэрэл энэ албан бичгээр “...Энэхүү дүрмийн төсөлд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага санал өгч, хамтран ажиллахаас албан ёсоор татгалзаж байгаагаа албан бичгээр илэрхийлсэн тул Монгол Улсад нийтээр дагаж мөрдөх “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг Засгийн газраар батлуулах ажил хүлээгдэж байна. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гаргасан дүрмийн талаар Монгол Улсын Засгийн газар, түүний харьяа байгууллагад “Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсан мэдээлэл байхгүй учир Монгол Улсад допингийн эсрэг хяналтын тухай дотооддоо нийтээр дагаж мөрдөх албан ёсны дүрэм байхгүй болохыг уламжилж байна” гэчихсэн байдаг. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Монгол Улсыг “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдэн орсон үүргээ биелүүлээгүй гэсэн шууд дүгнэлтийг хийхэд хүргэж байх жишээтэй. Учир нь УИХ-аас 2007 оны наймдугаар сарын 16-нд ЮНЕСКО-ын 33 дугаар чуулганаас гаргасан энэхүү Конвенцыг соёрхон баталсан байдаг. Эх сурвалжуудын мэдээллээр иймэрхүү агуулга бүхий 4-5 бичиг илгээжээ. Уг нь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын зүгээс Дэлхийн допингийн эсрэг агентлагт “...Монгол Улс Конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж байгаа, түүнийг зөрчихгүй гэдэг хуультай” хэмээн тайлбарласаар иржээ.
Гэвч, Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Төв Азийн бүсийн Допингийн эсрэг байгууллагад өөрсдийгөө “...Бид Монгол Улсын Засгийн газар байна” гээд ойлгуулчихсан эдгээр хүмүүсийн үйл ажиллагаанаас болоод Монгол Улс ирэх Олимпод“цагаан туг” дор оролцож болзошгүй. Яагаад гэхээр, Дэлхийн допингийн эсрэг агентлаг “...Монгол Улс Конвенцид нэгдсэн үүргээ биелүүлээгүй” гээд манай Засгийн газарт хариуцлага тооцох эрх зүй байхгүй. Тиймээс Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаа л “шийтгэж” таарна. Харин үүнтэй холбоотойгоор авах арга хэмжээ нь дээр хэлсэнчлэн “цагаан туг” аж. Гэтэл Олимпын сайд Б.Бат-Эрдэнэ БТСУХ-ны дээрх бичиг сачиг, матаас үйлдэгчдийг дэмжиж буй талаар мэдээлэл яригдаад эхлэв. Энэ нь гайхаш төрүүлж буй юм. Эрхэм сайд “ам мэх”-нд орчихов уу гэлцэж байна. Ер нь хилийн цаана Монгол Улсаа харлуулах энэ мэтийн үйлдэл хийдэг нөхдүүд нэлээдгүй байдаг. Саяхан л гэхэд зүүн чигийн нэг боомтын дарга цаашаа Хятад руу гарч очоод “...Монгол Улсын асуудлыг би шийднэ. Өмнө нь та нартай ярьсан гэх зүйлүүд бүтэхгүй шүү” гэж хэлсэн байгаа юм. Маш ноцтой шүү, энэ?!
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(12)
Улсын наадмаар эхний 3 т орсон гар шагайн харваачдаас допингийн шинжэлгээ авмаар байна ! Сур харваачдаас ч гэсэн ! Айрагдсан морьдоос ч гэсэн допингийн шинжэлгээ авмаар байна ! Альнаас нь аваад альнаас нь авдаггүй юм адилхан бай л да ! Жил болгон болдог наадам гэдэг фёстивальдаа допингийн шинжилгээ авдаг гээд гадаадынхан жуумалзаад байх шаардлаггүй ! Өөрсдөө тэр Бразилын карнавальда шинжэлгээ авах хэрэгтэй ! Орлого олж амьдрал нь эрс өөрчлөгддөг учир шинжэлгээ авах хэрэгтэй хариуцлагатай бай л да !
Харваачдаас авдаг шүү дээ. Эхний 5 хүнээс .1 илэрч байраа алдаж байсан
Энэ Батэрдэнэ гэж жинхэнэ допингчин нүүрсчин хулгайч шүү дээ.Монголын ард түмэн хамгийн хэцүү үедээ ч энэ хулгайчыг өчнөөн шагнасан. Гэтэл энэний монголын ард түмний төлөө хийсэн ганцхан үйлсийг хэлээд өгөх хүн байна уу?
За өмхий муу шуналын бөх өө олимпод янз бүрийн асуудал үүсгээд үзээрэй чи
Очир абугайн айлдсанаар бол үндэсний бөх допинг хэрэглэж болохнээ дээ. Тэгвэл нэг мөсөн хар тамхи ч хэрэглэж болдог байвал яасын бэ Очир гуай??? Үндэсний бөх тэгээд СПОРТ биш юм уу??? Зүгээр л нэг шоу цэнгээн болгох гэж үү???
Очир нэртэй тэнэг хөсрий минь ээ ! Чи Архан гайн гөлөг бна л даа, Оюунболдыг ярьж байх ад чи хамгийн чанга дуугарч, харааж зүхэж байсан доо ! Бид монголчууд дэлхийн хүн төр өлхтний нэг бүрэлдэхүүн хэсэг нь мөн биздээ тэхээр бид дэлхийн дүрмийг баримтлахгүй яахым бэ ? Хүн төрөлхтний соёлын өвд бүрт гэгдсэн бөхийн спортод допинн хэрэглэж болно гэж ёстой л "танк хүлдэг"үүдийн санаа нд л ордог юм бна доо ! Кх кх кх
Манай төрийн байгууллагуудад энэ гэрэл, оюунбат нтр шиг дебиль юмнууд л ажиллаж байгаа ш дээ !
S AWI80955877 AX NARTAI XALYYTSTLAA SEXSY
DYRAA XANI SEKSEER 33 40NASNI ERCHUUDYEI80955877
:Монгол улсаа төлөөлсөн яамны албан бичиг гэхэд ямар ч сунжруу, тэгээд урт өгүүлбэртэй мөртөө нэг өгүүлбэр нь дотроо олон утга санаа агуулсан. Даанч дээ! Утга төгөлдөр, товчхон илэрхийлж болно доо.м Ичмээр юм.
Ochir hylgaich aa!!chinii bodoj baigaa sig yum bolohgyi harin hyniig eeleh gebel eer deeree delemeen neene????????????
Үндэсний биеийн тамирын байгууллагтайгаа хамтран ажиллахаас татгалздаг үндэсний допингийн хороо гэж яадаг байгууллага бна аа? ёстой татан буулгах байгууллага юм биш үү????