МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг спортын бүтээн байгуулалтыг эрчимтэй нэмэгдүүлэх талаар албан уулзалт хийлээ.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, Монголын спортын корпорацын Гүйцэтгэх захирал Б.Хосбаяр, Степпе арена ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин нар оролцов.
Уулзалтаар Монгол улс дахь спортын барилга байгууламжийн нарийвчилсан судалгааг гаргаж, шат дараалалтай бүтээн байгуулалт өрнүүлэх ажлыг манлайлан хэрэгжүүлэхээр хэлэлцэв.
Тухайлбал Хөшигийн хөндий, Хүй долоон худаг зэрэг газрын дэд бүтцийг хангах судалгаа хийж, олон төрөлт спортын цогцолбор буюу “Олимпик арена” байгуулах боломжтой тухай дурдлаа.
Түүнчлэн спортын барилга байгууламжийг сайжруулан нэмэгдүүлснээр дараа дараагийн Азийн томоохон наадмууд болон Залуучуудын олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэхийг онцлов.
Сэтгэгдэл0
Хүй 7 худагт нэг сайхан стадион барчихаач наадмаар ичмээр юмаа
Хамгийн ашиггүй байгууламж
hii hooson aabiin cheejnuud chaddag yum bol tomoohon chengeldeh bariad cheejee hedelgeech!!!!malnuud aa...HYdlaa tenegtehees eer yuch ygyi ene heden nobsnyyd:!!!!!dahiad Mongold temzeen yraldaan ene hebeeree ernyylej yagaad ch bolohgyi suu....icheh nyyr baigaasai daa!!!oligtoihon hynii bagtaamjtai ireedyitei chengeldeh deebertei ch baij bolno!!!enyyniig barih chag ni hediinee boljee??????????????ta nar arbich hyamagch bol barichihaar menge ali hediin baisan l biz dee!!!!yremgii synaliin nyhnyydeesee bolj eneeder ch chengeldehgyi syyj baina?....ene bol sozializmaas garsan chini ynen bol?Ta nariin hiih ajiliin tergyyn zeregiin ajil baih suu....gyrai banid nar aa!!!!!!!!!!!!!!!