sonin.mn
Өчигдөр буюу 2023 оны 03-р сарын 01-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөхчүүдийн 3 үеийн төлөөлөл болон МҮБХ-ны Ажлын албаныхныг 2 дахь жилдээ хүлээн авч золголт хийж, хүндэтгэл үзүүллээ.
 
Золголтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бөхчүүддээ хандан Монгол бөхийн нэр хүнд, уламжлал, жудаг ёсыг үргэлжид өндөрт өргөж, Монгол эр хүний эрхэм чанаруудыг ямагт дээдлэн суралцаж, залуу хойч үедээ үлгэрлэж явах учиртайг онцлон сануулав.