XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 36 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Мижиддоржийн Жамъянпүрэв түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Пума" групп, Ховд дэвжээний бөх, улсын заан Цэдэвийн Мягмарсүрэн үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “УБТЗ-ын Авто тээвэр үйлчилгээний төв”, “Ховд” дэвжээний бөх, улсын начин Идэшийн Мөнхбаатар шалгарлаа.
Өсвөрийн барилдаанд 96 бөх барилдсанаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, “Жавхлант дистрибюшин” ХХК-ны бөх, аймгийн арслан Ц.Энхбатын хүү Бямбадорж түрүүлж, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын начин О.Сумъяабазар үзүүрлэв. Их шөвгийн гуравт Сүхбаатар аймгийн Асгат сумын бөх Ч.Нямжав шалгарлаа.

Уран барилдааны шагналыг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, АВДуС-ийн бөх Б.Сумъяабазарт олгов.
Маргааш Дашчойлин хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан 12:00 цагаас эхэлнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл0
Ахмадын барилдаанд аргагү залуучууд нь дээш гарах юм даа. 2015 онд МҮБХ - ны 25 жилийн ахмад бөхчүүлийн барилдаад 32 бөх барилдахад мөн л ингэсэн
Нэрс, дүйзийг нь үзүүлчихгүй
Ахмадын барилдааныг байнга явуулбал зүгээр байна. Үедээ бол од байлаа шд
Өсөх идэр начин М.Жамъянпүрэв Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн 2.доо баяр хүргэе.
Сумъяа барилдаагүй юу