sonin.mn
Ой тогтоолтын Олон улсын Их мастер, Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын дэлхийн аварга ихэр тамирчид Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч тус улсын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр боллоо.
 
"The Brain" буюу "Super Brain" шоу нь Хятадын мастерууд улс улсын шилдгүүдтэй хүний санаанд ормооргүй тархины гайхамшгийг харуулсан даалгавруудыг гүйцэтгэж өрсөлддөг бөгөөд тэд Герман, Англи, Америк, Солонгос, Швед зэрэг олон орны шилдгүүдийг ялсан байдаг.
 
Ташрамд дурдахад, 2016 онд тус шоунд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын Олон улсын Их мастер Э.Энхмөнх оролцон гайхалтай ялалтыг байгуулж байсан юм. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдсан орой 300 сая гаруй хүн үзсэн гэсэн статистик тоо гарч байжээ.