sonin.mn
Монголын биатлоны шигшээ багийн зургаан тамирчин Латвийн Мадонад болж буй залуучуудын “IBU Cup” тэмцээнд оролцож байна. Энэ улиралд анхны тэмцээндээ өчигдөр оролцсон манай биатлончид эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөв.
 
Эрэгтэйчүүдийн 20 км-ын уралдаанд ОУХМ Э.Энхсайхан 133 тамирчнаас 72 (3+1+0+2),, спортын мастер Б.Анхболд 101 (2+1+0+1) дүгээр  байрт оржээ. Харин залуу тамирчин Ж.Гантулга, Б.Сүхбат нар уралдаанаа дуусгаж чадаагүй. 
 
Эмэгтэйчүүдийн 15 км-т ОУХМ М.Должинсүрэн 112 тамирчнаас 55 (0+1+0+1) дугаар байр эзэлжээ. Э.Энхсайхан, М.Должинсүрэн нар өнөөдөр дан холимог буухиа уралдаанд хурдаа сорино.