sonin.mn
Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны энэ жилийн анхны Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 27-29-нд Португалын Алмада хотод болно. Манай улсаас дан залуу жүдочид зонхилсон эрэгтэй 9, эмэгтэй 10, нийт 19 тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов. Португалын татамид 5 тивийн 83 орны 580 жүдоч (эрэгтэй 344, эмэгтэй 236) барилдах юм. Өнгөрсөн жил Алмадагийн Гранпри анх удаа зохион байгуулагдахад ОУХМ Б.Цогт-Очир 60 кг-д, Л.Анхзаяа 73 кг-д, А.Адъяасүрэн +78 кг-д хүрэл медаль хүртэж байв.
 
Португалийн Гранприд хүч үзэх Монголын баг:
 
Эрэгтэйчүүдийн 60 кг: Б.Сүхбат, Н.Мэндсайхан
 
66 кг: Л.Өнөболд, Б.Нямренчин
73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
81 кг: Г.Болор-Очир
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл
 
Эмэгтэйчүүдийн 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
57 кг: О.Оюунчимэг, Т.Тэгшжаргал
63 кг: Д.Есүй, Ц.Энх-Оргил
70 кг: Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
+78 кг: Д.Номинзул