sonin.mn
МЕЛЬБУРН. /Kyodo/. Швейцарын алдарт теннисчин Рожер Федерер, Сербийн мэргэжлийн теннисчин Новак Жокович нар зодог тайлж буйтай нь холбогдуулан Японы тэргэнцэртэй теннисний домогт од Шинго Куниедад гаргуун амжилт гаргасанд нь олон нийтийн сүлжээгээр баяр хүргэжээ.
 
Талбайн теннисний эрэгтэйчүүдийн тэргэнцэртэй ганцаарчилсан тоглолтын Их дуулгын 28 удаагийн, Паралимпын гурван алтан медалийн эзэн болж, дэлхийн дээд амжилт тогтоосон 38 настай Ш.Куниеда спортын замналаа дуусгаж буйгаа ням гарагт зарласан байна.
 
"Ямар гайхалтай амжилт вэ?  Таны биширмээр тоглолтыг үзэх нь миний хувьд үнэхээр аз завшаантай хэрэг байлаа"  гэж Р.Федерер инстаграм хуудсандаа бичжээ. Австралийн нээлттэй тэмцээнд 10 дахь удаагаа түрүүлж, дээд амжилт тогтоох зорилготой Мельбурнд ирээд байгаа Н.Жокович “Ш.Куниедагийн гайхалтай амжилт маш олон хүнд урам зориг өгч буйд баярлалаа" гэжээ.
 
Домогт Ш.Куниедагийн замналыг даган тэргэнцэртэй теннисний тоглогч болсон эсвэл болохоор зэхэж буй Японы олон хүн нийгмийн сүлжээгээр түүнд магтаал сайшаал, ерөөлөө илгээсээр байна. “Энэ тэмцээнд оролцож буй маш олон хүн Ш.Куниедагийн тоглолтыг үзсэний дараа талбайн теннисчин болохоор шийдсэн гэж би бодож байна. Түүний энэ үлгэр дуурайлалд гүнээ талархъя” гэж дэлхийн дөрвөн Их дуулгын нэг Австралийн нээлттэй тэмцээнд оролцогч 16 настай Токито Ода хэлжээ.
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг