sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотноо болж байна. Дөрвөн жил тутамд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас 3 тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, "Самсун-2017" дифлимпын мөнгөн медальт Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг жинд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
 
Тэрбээр шөвгийн наймд Казахстаны Пернешийг 9:6-аар, хагас шигшээд 4 жилийн өмнө Самсуны дифлимпод ялагдаж байсан Ираны Ростамабадиг 9:1-ээр, финалд Киргизийн Исаковыг 14:4-өөр ялснаар чөлөөт бөхийн төрөлд дифлимпын анхны аварга болов.
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг