sonin.mn
Бээжингийн 2022 оны өвлийн олимп, өвлийн паралимп тун удахгүй эхлэх гэж байна.
 
Үүнтэй холбоотойгоор  1-р сарын 19-нд болсон олон улсын хэвлэлийн бага хурал дээр Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Яннис Эксарчос : "Бээжингийн өвлийн олимпийн заал талбайгаас авахуулаад хэвлэл мэдээллийн төвийн дохионы холболтуудыг бэлэн болгосон бөгөөд өвлийн олимпийн заал талбайн дизайн, технологийн шийдлүүд нь маш гайхалтай болсон. Эдгээр заал, талбай нь өвлийн олимпын түүхэн дэх хамгийн шийдэлтэй заал, талбай болжээ. 2008 оны Бээжингийн олимпын нээлтийн ёслолтой харьцуулахад 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслол маш өөр байх нь. Гэхдээ хүмүүсийн сэтгэлийг мөн л догдлуулсан, гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн нээлт байх болно. Энэ бол  үзэхгүй өнгөрүүлж болохооргүй ёслолын арга хэмжээ ” гэжээ.
 
 
Мөн ОУОХ-ны хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Лусиа Монтанарелла : "Бээжингийн өвлийн олимпийн заал, талбай маш гайхалтай, мэдээллийн хэрэгслийн үйлчилгээний дэд бүтэц маш орчин үеийнх. Сурвалжлагчид хаалттай хяналт удирдлагын хүрээнд ч  ажлаа маш хялбар гүйцэтгэх боломжтой" гэсэн байна.
 
Г.Бямба