sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын туялзуур сэлмийн  холбоо /МТСХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар Зүүн Aзийн бүсийн захирал болов.
Азийн туялзуур сэлмийн холбоо /Fencing Confederation of Asia/-ны Ерөнхий Ассамблей 2021 оны 10 дугаар сард Ташкент хотноо болж, шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, комиссын гишүүдийг сонгосон билээ.
 
/АТСХ/-ны шинэ Ерөнхийлөгчөөр АНЭУ-ын шейх /Sheikh/, Эмиратын сэлмийн холбооны ерөнхийлөгч Салем Бин Султан АЛ Күасими /Salem Bin Sultan Al Qasimi/ сонгогдсон юм. Тэрбээр бүсийн захирлуудын томилгоог хийж, ийнхүү Д.Ганбаатарыг Зүүн Aзийн бүсийн захирлаар томилжээ.
Зүүн Азийн бүсэд Хятад, Солонгос, Япон, Хонконг, Макао улсууд багтаж байна. МТСХ-ны хувьд энэхүү өндөр хариуцлагатай албанд анх томилогдож байгаа бөгөөд туялзуур сэлмийн гадаад харилцааг шинэ түвшинд хөгжүүлж, Монгол Улсын нэрийг олон улсад сурталчилах боломж нэмэгдэж байгаа аж.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг