сонин mn
Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос оны шилдгүүдээ тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагааг өнгөрсөн жил “Ковид-19” халдварын улмаас цахимаар зохион байгуулсан.
Иймд шилдгээр тодорсон зарим хүн шагналаа албан ёсоор гардаж аваагүй байв. Оны шилдэг дасгалжуулагч болсон С.Эрдэнэ-Очирын  шагналыг улс тунхагласны 97 жилийн ойг тохиолдуулан МҮОХ-ны байранд өнөөдөр өглөө. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нар уг шагшалыг гардуулав.
 
 
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирдсан “Унаганууд” баг сүүлийн 7 жил дараалан футзалын УАШТ-д түрүүлсэн билээ. Мөн энэ үеэр Монголын хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа зарим хүнийг МҮОХ-ны дээд шагналаар урамшууллаа.
МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шилдэг дасгалжуулагчаар тодорсон С.Эрдэнэ-Очирыг, МҮОХ-ны “Алтан медаль”-иар Азийн хөлбөмбөгийн холбооны А зэрэглэлийн дасгалжуулагч Б.Гарьдмагнай, Монгол Улсаас анхлан Азийн хөл бөмбөгийн холбооны элит эмэгтэй туслах шүүгч болсон Ө.Батцэцэг нарыг шагнав.