sonin.mn
Эдгээр өдрүүдэд Бүгд Найрамдах Грек Улсад зохион байгуулагдаж өнөөдөр дүнгээ гаргаж буй сонирхогчдын ДАШТ -нд манай улсаас 5 тамирчин өрсөлдсөн билээ. Тэмцээний 1700 хүртэлх олон улсын чансааны ангилалд МУ-ын өсвөрийн шилдэг шатарчдын нэг, өдгөө 12 настай, сурагчдын дэлхийн аварга, ОУШХ-ны дэд мастер НАРАНБОЛДЫН СОДБИЛЭГТ 1-2 байрыг ижил оноотой хуваан эзэлж, сонирхогчдын ДЭЛХИЙН ДЭД АВАРГА боллоо. 
 
Түүнчлэн, 1700 хүртэлх ангилалд өрсөлдсөн шатрын зүтгэлтэн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН 75 шатарчдаас 5 оноогоор 29-р байр, 2000 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.ТЭНҮҮНБОЛД 54 шатарчдаас 5,5 оноогоор 10-р байр мөн М.МАНДУХАЙ 5 оноогоор 17-р байр, 2300 хүртэлх ангилалд өрсөлдсөн Б.ХАЛИУН 35 шатарчдаас 3,5 оноогоор 29-р байр тус, тус эзэлж амжилт дүүрэн оролцов.