sonin.mn
“Токио-2020” зуны олимпод оролцох эрхээ авсан Монгол Улсын нэрийг дэлхийд дуудуулах тамирчдыг цувралаар танилцуулж байгаа. “Токио-2020” буландаа Үндэсний шигшээ багийн тамирчин, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, чөлөөт бөхийн ОУХМ Ц.Намуунцэцэгийг танилцуулж байна.
 
1996 оны гуравдугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Өлзийт суманд төрсөн.
Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин.
 
2008 онд төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуульд спортын мастер Г.Пүрэвбаатар агсны удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэсэн.
Одоогийн багш нь гавъяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Е.Батдархан. Ж.Баярхүү. 
 
Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн.
2011 оны Өсвөр үеийн УАШТ-ий алт
2012 он Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл
Залуучуудын УАШТ-ий хүрэл
“Азийн хүүхдүүд” ОУ-ын хүүхдийн спортын наадмын мөнгө 
2013 он Өсвөр үеийн УАШТ-ий алт
2014 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
2014 оны Оюутны УАШТ-ий алт 
2014 оны Залуучуудын УАШТ-ий мөнгө 
2015 оны Оюутны УАШТ-ий хүрэл 
2015 оны Залуучуудын УАШТ-ий мөнгө 
2016 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт
2018 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө Иван Ярыгиний “Алтан Гранпри ”-гийн аварга Монголын эмэгтэй баг тамирчдаас Казахстаны Алматы хотод болсон "Токио-2020" олимпийн наадмын эрх олгох тус тэмцээнээс эрхийн салхийг ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг хагалсан юм.
 
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин