сонин mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний NJAA дивизионы 64,1 кг жинд монгол хүү Цэрмаагийн Чинзориг түрүүллээ хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.
“Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, 2020 оны Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга, спортын мастер Ц.Чинзориг тус тэмцээний үнэ цэнэтэй тамирчны шагналыг давхар хүртсэн байна.
 
 
Канзас мужийн Гүүдланд хотын “Northwest technical college”-оос барилдсан тэр энэ тэмцээнд 5 барилдаан хийж аваргалжээ. Мөн түүний төрсөн ах, спортын мастер Ц.Чингэс 71,2 кг жинд 4 дүгээр байрт орсон бөгөөд 8 барилдаан хийж 6 ялсан байна.
 
 
Ах дүү бөхчүүд Дорноговь аймгийн Айраг сумаас Э.Ариунбаярын удирдлага дор анх чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээр бөх болох замаа сонгож байжээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг