сонин mn
Олон Улсын Олимпын Хорооноос Олимпийн аварга Н.Түвшинбаярын медалийг тэглэсэн байна гэсэн мэдээллүүд цахим орчинд гараад байгаа билээ.
Тэгвэл энэ асуудлаар  МҮОХ-ны Дэд Ерөнхийлөгч Ч. Наранбаатар:
 
"Юуны өмнө дөрөвдүгээр сарын 2-ны өдөр гарсан хэрэгт манай хамт олон харамсаж байна. Олон Улсын Олимпын Хорооноос бидэнтэй холбогдож ярилцсан, холбогдож байгаа зүйл одоогоор байхгүй . 
 
Хамгийн түрүүнд хууль шүүхийн байгууллагаас гарах шийдвэрийг харах хэрэгтэй гэж бодож байна. Медаль хураах тал дээр янз бүрийн асуудал одоогоор яригдаагүй, албан ёсоор ирсэн зүйл байхгүй байна” гэв.
 
Г.Мөнхбаяр