sonin.mn

Домогт хөлбөмбөгчин Зинедин Зидан Францын шигшээ багийг дасгалжуулахаас татгалзжээ. Тэрбээр өдгөө Испанийн “Реал” клубийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг юм. Францын хөлбөмбөгийн холбоо дасгалжуулагчийн албан тушаалыг Зиданд санал болгосон бололтой. Одоогийн дасгалжуулагч Дешамын үүрэгт хугацаа 2022 онд дуусна.

 

 

Тэрбээр халаагаа Зиданд өгөх бодолтойгоо өмнө мэдэгдэж байсан. Спортын сайтуудад мэдээлснээр Зиданы гэрээ 2022 онд дуусгавар болно. Түүний удирдлага дор “Реал” Аваргуудын лигт гурван удаа түрүүлж, Испанийн аварга болж түүхэн амжилт тогтоосон билээ.

 

 

Зиданыг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шилдэг дасгалжуулагчаар тодруулж байв. Зидан карьерынхаа оргил үедээ буюу 1998 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналыг хүртжээ. Тэрбээр Францын үндэсний шигшээ багаа 1998 онд дэлхийн аварга, 2000 онд Европын аварга, 2006 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин