sonin.mn

Японы нийслэл Токио хотод энэ зун болох олимп, паралимпын наадмыг цуцалж, хойшлуулахыг япончуудын 80 орчим хувь нь дэмжиж байгааг “Kyodo” агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгад оролцогчдын 35.3 хувь нь Токиогийн олимпыг цуцлах хэрэгтэй гэж үзсэн бол 44.8 хувь нь дахин хойшлуулах хэрэгтэй гэж хариулсан байна. Харин зохион байгуулагчид олимпын наадмыг хойшлуулах болон цуцлахгүй гэсэн байр суурьтай хэвээр байгаа аж. Токиогийн бүсэд онцгой байдал тогтоосноор кафе, зоогийн газрууд ажиллах цагаа багасгах шаардлагатай болсон юм. Санал асуулга санамсаргүй байдлаар сонгосон, санал өгөх эрхтэй сонгогчид бүхий 715 өрхийг хамарчээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин