НЬЮ-ЙОРК. /CNN/. Өчигдөр орой Парис хотод зочид буудлын өрөөндөө байхад нь Америкийн телевизийн реалити шоуны од, загвар өмсөгч Ким Кардашян Уэстэд зэвсэгт этгээдүүд буу тулгасан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ “ням гарагийн орой Парист зочид буудлын өрөөндөө байхад нь Кардашянд нүүрэндээ баг өмссөн, цагдаагийн албан хаагч шиг хувцасласан хоёр этгээд буу тулгасан” гэв.
Парисын загварын долоо хоногт оролцохоор Ким Кардашян ээж Крис Женнер, эгч нар болох Кортни Кардашян болон Кендалл Женнерийн хамт Францын нийслэлд ирээд байгаа аж.
Багтай этгээдүүд буу тулгах үед түүнийн гэр бүлийнхэн, тухайлбал хоёр хүүхэд нь зочид буудлын өрөөнд байсан эсэх болон чухам ямар учраас түүнд буу тулгасан эсэх нь тодорхойгүй байна.
Өчигдөр орой түүний нөхөр рэпперч Канье Уэст “ар гэрт асуудал гарлаа” гэж үзэгчдэд хэлээд “Meadows” фестивалийг орхин явжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
ZOOZ ANKHAARALYN TOVD BAGTAKH GEED ESEN BUSYN YUM ZOHIODOG TENEG HUUHEN...CAMERT BICHLEG N ULDMEER L YUM .. UNETEI BUUDALD BUUDAG BAILGUI DEE
Olnii anhaarald urtuh geed yadchih yumaa, hulsulsun bie hamgaalagch nar ni l bag umsuj buu tulgaa biz. har nuhurtei 2 huuhedtei erliiz house wife yu ni sonin bgaa yum be. Iim yum niitleh shaardlagagui adminaa