sonin.mn
  Удахгүй ажлаа өгөх гэж буй   “Оюу толгой” ХХК-ны Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Мак Рей өчигдөр болсон “Дисковер Монголиа” чуулга уулзалтанд оролцож Оюу толгой төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
 
 
 
Тэрбээр хэлсэн үгэндээ  Оюутолгой төсөл олон Монгол хүнийг ажилтай болгож, Монгол улсыг  дэлхий нийтийн анхааралд оруулсан гэдж дүгнэв.
 
    Тэрбээр илтгэлдээ  “Зарим тохиолдолд  талуудад тус болохоосоо илүү ус болсон тохиолдол ч бий” гээд  төслийн явцад болсон гол   гурван “алдаа”-г нэрлэжээ.
 
1.    “Оюу толгой” компанийн хувьд төслийг дэлхийн зиндааны бизнес бий болгоход анхаарах ёстой байсан. Өнгөрсөн хугацаанд “Рио Тинто” групп Оюутолгой төслөөс их зүйл хүлээж байсан ч одоо ингээд гацаанд орчихсон байгаа нь тэдний хувьд хангалтгүй, харамсалтай хэрэг болсон бололтой.
 
2.    Монголын Засгийн газрын хувьд Оюутолгойд хамаг анаахрлаа төвлөрүүлснээс бусад улс төрийн чухал бодлогод тавих анхаарлаа сарниулсан  Тэрбээр энэ хугацаанд өөрсдийн нэр хүнд, албан тушаалаараа дэнчин тавьсан улс төрчдөд талархсанаа илэрхийлээд “Оюу Толгойн бүтээн байгуулалтыг дэмжиж ирсэн эдгээр хүмүүс энэхүү шинэ үйл явцын үнэ цэнэ, боломжийг харсны төлөө богино хугацаанд асар их шүүмжлэлд өртөх болно гэдгийг сайтар ухаарсан биз ээ” хэмээжээ.
 
3.    Монголчууд хүн бүр Оюу Толгой төслөөс Монгол улс хамгийн өндөр ашиг тусын төлөө дуугарсан  нь энэ хугацаанд тус болохоос илүү ус болсон үйлдэл гэнэ. Өөрөөр хэлбэл төслийг эхэлсэн өдрөөс Монголчууд 34 хувиа нэмэгдүүлье хэмээсэн нь алдаа аж.
 
"Засгийн газар анх байгуулсан гэрээгээ өөрчилж хувиа нэмсэн, одоо Монголын тал ашгаа улам нэмнэ гэж зүтгэж байна. Ард иргэдийн зүгээс  дэд бүтцийг нь хөгжүүлж, өндөр цалинтай ажлын байр бий болгоод байхад байнга дайрч давшилсаар ирсэн".
 
Ийнхүү ажлаа өгч буй Мак Рей төслийн явцад гаргасан Монголчуудын алдааг нэрлэлээ. Харин энэ нь үнэхээр алдаа байсан уу? гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
 
Э.Мягмар