Монголын шүүх “шүүрхий” хэвээрээ байна. Шударга үнэний “тогоонд” чанагдах дургүй байна. Шүүхээр аргалуулж ял завшсан мафийнхан, тэдний гар хөл бологсод халуун тогоог нь тулганы дөрвөн тотго шиг тулж түшэж байна. Шүүхэд барьцаалагдсан улстөрчид, уяатай адуу шиг “үргэхээс” цааш хөдлөх тэнхээ тасарч. Монголын шүүхийн ерөнхий дүр зураг ердөө л энэ.
Ард түмэн бол “Эднийгээ хурдхан зaйлуулаач. Тэр Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын байсан өрөөнд нь аваачиж суулгаач” л гэж шаардаад байгаа. Тэгэхдээ Монголын бүх шүүгчдийг тэгэж байгаа юм биш. Ц.Зориг гэж хүний нүдний аясаар, гарын далайлтаар хөдөлж байсан одооч байгаа цөөн хэдэн шүүгчийг хэлээд байгаа юм. Тухайлбал, хөхүүл хүүхэн, малчин залуу хоёрт 24-25 жилийн ял өгчихөөд шүүхийн алх, шудрага үнэн хоёрыг зэрэг нүдэж байсан шүүгч М.Алдар тэргүүтнүүд 24-25 жилийн ялыг 20 жил болгож “жүжиглэсэн” Ц.Зориг тэргүүтнүүдийг ард түмэн хурдхан шиг нүднээс далд оруулаад өгөөч гээд байгаа юм.
Ц.Зоригийг Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр тушаалаас нь чөлөөлсөн боловч, тэрээр Дээд шүүхдээ эрх мэдэл хэвээрээ, эдэлдэг ямба хэргэм нь янзаараа байгаа гэж хүмүүс ярьсаар л байна.
Ер нь Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг гэж хэн юм бэ? Хүмүүс бол “аймшигтай хүн” гэхээс цааш төсөөлөлгүй. Харин миний хувьд бол Ц.Зориг гэж хүнийг нэлээн дээрээс мэдэх, хэрхэн энэ зөөлөн сэнтийд заларч, Монголын шүүх засаглалыг муухай харагдуулах болсныг эрх биш гадарлах юм. Монголын мафийнхны үйлдсэн аллага авилгын том хэргүүд илэрдэг хэрнээ усанд хаясан чулуу шиг болдог, жирийн хүмүүс цөөн хэдэн төгрөгний төлөө нарсанд насыг элээдэг, өчнөөн олон хүн шоронд амь насаа алдсаны ар талд ч Ц.Зориг тэргүүтнүүд л байсан.
Бараг нэгэн жарны турш хууль шүүхийнхний өмнө хойно гүйж сурвалжилж явахдаа хэн нь хэн бэ гэдгийг таньсаны хувьд над хангалттай баримт бий. Би зөвхөн амьд гэрчүүдтэй нэг зүйлийг энд авъя.
Та нар “Алтжин” худалдааны төвийн бөмбөгөр шатсаныг сайн санаж байгаа байх. Гандангийн хүр доор, хотын хамгийн сайхан байрлалтай тэр газрыг өнөөдөр МАНАН мафийн толгойлогч гэгдээд байгаа М.Энхболд, Г.Алтангийнханд олгосон байдаг юм. Үнэтэй ч өгсөн юм уу, үнэгүй ч өгсөн юмуу бүү мэд. Энэ газар дээр бөмбөгөр худалдааны төв барих зөвшөөрлийг ч тэд л олгосон. Тэгээд хагас дутуу, “зуун задгай жаран хагархай” байхад нь ашиглалтад оруулж хэдэн зуун түрээслэгчдийн амь амьдралаар тоглосон. Хичнээн олон өрх айл амьжиргаанаасаа салсан гэж бодно! Нус нулимстайгаа хатсан тэр олон хүний гомдол өнөө хэрнээ тасарсан эсэхийг мэдэхгүй. Тэгээд л цагдаа, хууль хяналтын байгууллагынхан шалгаж “Алтжин”-гийн талаас олон зөрчил дутагдал илрүүлж билээ.
Ингээд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хурал болсон. Өдөржин үргэлжлээд шөнө дөлөөр шийдвэрээ гаргаж байгаа юм. Шийдвэр нь “Алтжин”-гийн талд гарч олон түмнийг гайхашруулж, ангайлгасан даа. Шүүх хурлын маргааш өглөө, ажил цуглахаас өмнө “Алтжин”-гийн нэг даргын цагаан машин, нөгөө шүүхийн баруун дэргэд ирж зогссон. Хүмүүс сэжиг аваад очиж үзсэн чинь, арынх нь суудал дээр том боодолтой мөнгө байв. Г.Баасан тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн мөнгийг үзээд машиных нь дугуйг хагалан, эргэн тойронд нь хориг хамгаалалт тавьсан. Тухайн үедээ бол том авилагчдыг газар дээр нь барьж байна л гэж бодоцгоосон. Тэгээд хүмүүс, холбогдох хууль хяналтын байгууллагынхныг авчирч шалгуулахаар явцгааж билээ. Г.Баасан машины хамгаалалтанд үлдсэн. Тухайн үед цагдаагийн хэдэн давхар хамгаалалт руу Г.Баасан ганцаараа зүтгэж байгаа фото зураг байдаг юм. Би тэр зураганд нь “Харгис харанхуй руу ганцаараа!” гэсэн тайлбар хийгээд сонинд гаргаж байж билээ.
Г.Баасан намайг “Та хотын шүүх рүү очиж даргад нь мэдэгдсэн нь дээр байх” гэснээр, би хотын шүүхийг зорьж билээ. Яг энэ мөчид Хотын шүүхийн дарга Ц.Зориг сэтгүүлчидтэй хэвлэлийн бага хурал хийж байсан. Асуудлаа дуусаад асуулт хариулт болох зуур би Ц.Зориг даргад болсон явдлыг дуулгаад “Даруйхан арга хэмжээ авч өгнө үү?” гэсэн. Тэгтэл Ц.Зориг дарга “Тиймээ тийм. “Алтжин”-гийн зарим хүн банкинд мөнгө тушаахаар авч явсан юм билээ” гэж ам хаагаад, шалгах байтугай цагаан машины хагарсан дугуй солигдоод “авилгын мөнгө” арилж өгөх нь тэр дээ. Дараахнаас нь Ц.Зориг гэдэг хүн “тохом эгшээх” чөлөөгүй дээшээ суудал ахисаар сүүлийн жилүүдэд Улсын дээд шүүхийг толгойлж, өөрийнхөө хань хамсаатнаар баг бүрдүүлэн, аймшигтай олон хэргийг дарж нуугаад байгаагийн нэг нь С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага. Энэ хэргийг Ц.Зоригийн багийнхан хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг 20 жил болгон “жүжиглэсэн” байдаг юм. Энэний цаана хэн байсан бэ?! Монголын мафид ямарч хир халдаалгүй олон жил дарж суусан Ц.Зориг, түүний багийн цөөн хэдэн шүүгчид л байсан. Тухайлбал, эрүүгийн танхимынхан. С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага, Мандал дахь МИ-8-ын сүйрэл, Ш.Отгонбилэгийн сууж явсан нисдэг тэргэний аймшигт осол хэрэг, Авилгатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэнг Австралид нууцаар хөнөөсөн хэрэг… гэхчлэн олон аймшигт хэрэг явдлууд яагаад усанд хаясан чулуу шиг замхарсан, гэм буруутнууд нь ял цээрлэлгүй өнгөрснийг өнөөдөр манай ард түмэн Ц.Зориг болон түүний тойрон хүрээлэгчдээс асуух, хариуцлага нэхэх цаг болсон.
Ц.Зориг ийнхүү суудал ахиж явахад Г.Алтан гэж хүн хэд ч ямарч хуульд дийлдэшгүй “аймшигтай” хүүхэн болсон л доо. Банкууд дампуурахад Г.Алтангийн нэр явж л байдаг, томоохон зээл, өр ширийн асуудал болоход Г.Алтан мөн л холбогддог. Тэгсэн хэр нь Готовын Алтан л уснаас хуурай хоцорчихсон байдаг юм. Хамгийн сүүлд л гэхэд “Капитал” банкыг дампууруулсан аймшигт дээрмийн хэрэг дунд Г.Алтангийн нэр явж л байна билээ.
Энд нэг зүйлийг онцлоход, банкуудыг зориудаар дампууруулж дундаас нь цөөн хэдэн хүн баяждаг гашуун туршлага монголд үргэлжилж байгаагийн тодорхой жишээ нь “Капитал” банкны дампуурал. Үүний гол буруутан нь Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар гэдгийг хэн ч ойлгоно. Гэтэл тэр хүмүүс Монголын мафийн толгойлогчдын ивээл доор гэмгүй царайлаад л явж байгаа. Энэ бол аймшигтай дээрэм.
Манай шүүхийн байгууллагад, өргөсөн тангарагтаа үнэнч, өндөр мэдлэг мэргэжилтэй олон зуун залуучууд, ахмад, дунд үеийнхэн бий. Тэдний ахиж дэвших , явах зам дээр нь Ц.Зориг гэж хүний баг нэртэй бүлэглэл хөндөлдөж хаачихаад байгааг манай хуульчид ярьсаар л байна. Ерөнхийлөгч Х.Баттулга түүний тамгын газрынхан, Улсын ерөнхий прокурорын газарт эрс шийдэмгий өөрчлөлт хийсэн шигээ Улсын дээд шүүхэд яагаад зоримог хандаж чадахгүй байгаа юм бол гэсэн олон нийтийн хүлээлт цөхөрлөө барж байх шиг байна. Улсын дээд шүүхийн даргад шинэ хүний нэр дэвшүүлсэн. Монголд шудрага шүүгчид мөн ч олон бий дээ. Нутаг ус, нам эвсэл, танил тал хамаагүй, зоригтойхон шинэчлэл хийхгүй бол шүүх засаглалын нэр хүнд орой дээр биш, улан доор орлоо шүү, эрхэм Ерөнхийлөгч өө!
“Ам нээснийх, уушги нээ” гэсэн үг байдаг юм. Монголд Шүүхийн ерөнхий зөвлөл гэж цөөн хэдэн хүнтэй дайчин байгууллага байж билээ. Монголын мафийнхан хэдэн жилийн өмнө тэр байгууллагыг олон давхар байшинд багтахгүй болтол нь өргөтгөөд , даргаар нь машинаараа хүн дайрч алсан Н.Лүндэндорж гэж хүнийг тохоон томилсон. Тэр нүсэр байгууллага юу хийдгийг мэдэхгүй. Лав л “эзэддээ” үнэнч үйлчилсэн гэдэг юм. Олон улсын мафийн сүлжээнд нэг хатуу зарчим байдаг юм гэсэн. Монголд ч ялгаагүй, тэр л зарчим үйлчилдэг. Ноцтой гэмт этгээдүүдийг түүгээр нь барьцаалж, хууль хүчний байгууллагуудын өндөр дээд эрх мэдэл эдлүүлээд, гарын доор юу ч хийлгэж болдог. Та нар сайн ажиглаарай. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хүн хулгайлсан хэргээр Германы шоронд хоригдож байсан Б.Хурцыг суллуулж авчраад ТЕГ-ын дарга болгон, Сүхбаатарын одон, хошууч генерал цолоор мялаагаад, юу хийлгэв?! С.Зоригийг хөнөөсөн хэргийг улстөрийн аллага биш, ахуйн хүрээний аллага болгон төөрүүлж, ямар муухай хэрэг хийлгэв. Түүний нь Ц.Зориг дэмжин хүнд хэцүү ял тулган яаж тамлан зовоов?! Мафийнхан ийм хүмүүсээ олдог, хүссэн болгоноо хийлгэдэг, хэвлээгүй хууль бий л дээ.
Монголын шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл энэ л замаар явж ирсэн нь нууц биш. Тэгээд л шүүх засаглалын нэр хүнд унаж, энэ хэдийгээ нэг хоногийн өмнө боловч зайлуулаач, гэр, шорон хоёроос нь өөр замаар битгий явуулаач гэж шаардаад байгаа юм.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Г.Жамъян
Сэтгэгдэл0
Solior Battylga iin eeljit zaxialga
соёмбо-эрдэнэ чи солиор, байж ядаад өөрөө бичиж байгааг нь. чи но бүхнийг мэдэх хүмүүс захаас аван дүүрэн байна шүү. чи их дуугарах тусам аманд чинь алт үмхүүлэх байлгүй. чи айхгүй бол бид хүний өмнөөс ичихгүй шүү. захаасаа аваад л цуваад байх байх

Үнэний ортой л зүйл бичиж
srye .nj;;lumf s
Solior Battylgiin eeljit zaxialga
аливаа юм цагтай. одоо соёмбо-эрдэнэ гэгч жижиг гарын бузар бүхэн илрэх цаг иржээ.
бүгд эдэн шиг биш, хуулийнхан дунд яг л ард олон бидэнтэй шиг шударга байхсан, үнэний талд шийдэхсэн гэсэн тэмүүлэлтэй олон хүн бий. тэдэнд хамгийн их гай болж, замын тээглээс болж байгаа хүмүүс бол, энэ яригдаад байгаа алдар шиг, тэр долир соёмбо-эрдэнэ шиг, муу юм болгонд хам болж явдаг оюунчимэг шиг амьтад. тэднийг дотроо бол дээшээ гүйж, хамгийн болохгүй хэрэг болгоныг өөрсдөө дураараа шийдэж, яаж ингэж мөнгөжиж байна вэ гэмээр хөрөнгөжиж байгаад нөгөөдүүл нь мэддэг, үзэн яддаг, далдуур сэмхэн нэр хоч өгдөг тэгээд гаргаж ирж нэг ч зүрхэлдэггүй. дээрээ ямар их татаастайг нь мэдэх болохоор амаа үдүүлээд л явж байдаг зовлонгоо тэд хүн л юм болохоор ярьдаг гэдэг. тэгсэн нөгөө амьтны хараал идсэн усан нүд гүйлгэнүүлсэн соёмбо-эрдэнэ гэгч төрийн тамга, алх атгасан
Энэ хэргийг эргэн сануулахад, Б.Аззаяа, Т.Баярсайхан хоёрт аргагүй байдалд орж, авилга өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг шалгалтаар тогтоосон байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хорио цээрийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн оны 12-р сарын 7-нд саатуулж, тухайн үед тэдний гэрээс 500 орчим сая төгрөг хураан авсан байдаг. Ингээд хэд хоног саатуулагдсан тэд батлан даалтад гарч жил гаруйн хугацаанд эрх чөлөөтэй явж байсан бол өнөөдөр ийнхүү эрүүгийн гэмт хэрэгт холбогдолгүй нэгэн болж хувирав.
бүгд эдэн шиг биш, хуулийнхан дунд яг л ард олон бидэнтэй шиг шударга байхсан, үнэний талд шийдэхсэн гэсэн тэмүүлэлтэй олон хүн бий. тэдэнд хамгийн их гай болж, замын тээглээс болж байгаа хүмүүс бол, энэ яригдаад байгаа алдар шиг, тэр долир соёмбо-эрдэнэ шиг, муу юм болгонд хам болж явдаг оюунчимэг шиг амьтад. тэднийг дотроо бол дээшээ гүйж, хамгийн болохгүй хэрэг болгоныг өөрсдөө дураараа шийдэж, яаж ингэж мөнгөжиж байна вэ гэмээр хөрөнгөжиж байгаад нөгөөдүүл нь мэддэг, үзэн яддаг, далдуур сэмхэн нэр хоч өгдөг тэгээд гаргаж ирж нэг ч зүрхэлдэггүй. дээрээ ямар их татаастайг нь мэдэх болохоор амаа үдүүлээд л явж байдаг зовлонгоо тэд хүн л юм болохоор ярьдаг гэдэг. тэгсэн нөгөө амьтны хараал идсэн усан нүд гүйлгэнүүлсэн соёмбо-эрдэнэ гэгч төрийн тамга, алх атгасан
ийм хөгийн гаруудыг хуулийн алуурчин гэх болсон байна билээ. дээр үед намын нэр барьсан хүнийг яаж ч болдоггүй байсан, нам тэгж байна, намын өөдөөс дуугарлаа л гэвэл тэгээд дуусдаг. тэрэнтэй адил өнөөдөр шүүх, хуулийн нэр барих болсон. шүүх шийдсэн, шүүх шийдсэн юмыг ярилаа гэнэ, гэтэл ийм авлигад идэгдсэн шүүх шүүхчид илт буруу шийдвэр гаргаад хүн хохироогоод байвал дуугарах байтугай өөдөөс нь тэмцэхээс өөр яах билээ. шүүгчдийн нэрийг бузарласан, олон муухай илт ашиг сонирхолд хөтлөгдөж шийдвэр гаргасан шүүгчид дундаа хамгийн нэр хүндгүй болсон усан нүдэт долир соёмбо-эрдэнэ гэгчийг тэгтэл бүр байгаад дээд шүүхийн гишүүн болгоно гээд ичих ч үгүй шалгалтын дүнгээрээ тээр доор байхад нь шалгалтаа гялалзтал өгөөд өмнө нь гараад ирсэн сайхан шүүгчдийг дайруулаад гаргаад ирж байгаа юм. үүнийг л жинхэнэ завхрал гэнэ, үүнийг хүний гар хөл болж явдаг нөгөө л хүн амьтай нэр байнга явдаг лүндэндорж гэгч хийж байгаа юм

УЛСЫН БААТАР ЦОЛЫГ ШИЛЖДЭГ БОЛГООД ОДОО ТҮҮНИЙГ БАТҮҮЛЭЭС ШИЛЖҮҮЛЭН АВЧ ЭНЭ МУНДАГ ХҮН Г. ЖАМЬЯН ГУАЙД ШИЛЖҮҮЛЭН ОЛГОЁ!!!
олон хүний хувь заяагаар тоглосон соёмбо-эрдэнэ гэгчийг хэлмэгдсэн хүмүүс байтугай шүүгчид нь өөрсдөө үзэн яддаг юм байна билээ шүү. нууц санал асуулга ч авсан болно. дээд шүүхийн гишүүн болгоно гэхэд нь арай ч ийм илт цагаан хуулийн дээрэмчнээр болохгүй байлгүй, төр түмэн нүдтэй гэдэг, цаг дээрээ тулаад ирэхээр болохгүй байх гэж ерөнхийлөгчид найдаж байгаагаа илэрхийлж байсан. ашгүй бузар болгон нь булт үсрээд гараад ирлээ. одоо юун дээд шүүх, хүний үрсийг юманд бодохгүй илгээж байсан 461-дээ залрах байлгүй. тэр 2 залууд үндсэндээ цааз өгөөд л явуулсан шүү дээ. нөгөө элбэгдорж гэгч амьтан нь худлаа жүжиглэж, энэ хэргээ хийлгэх гэж цаазгүй гэж зарласан болохоос. үндсэн хуулиндаа цаазтай л байсан. тэгэхлээр гэмгүй хүмүүст ажигч үгүй цаазлах ял өгч байсан соёмбо-эрдэнэ чи сайнаа лав үзэхгүй ээ
бузар болгоны дэвд идэгдсэн, ад шаараараа цоллуулсан соёмбо-эрдэнэ гэгчийг шоронд суулгаж байгаад, нэгд нэгэнгүй шалгаж, ялыг нь юуны түрүү өгөх хэрэгтэй.

Дэмжиж байна. Аргагүй хал үзсэн халуун чулуу долоосон хүн дээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Б.Аззаяа, Хорио цээрийн хэлтсийн дарга Т.Баярсайхан нарыг Авилгатай тэмцэх газраас өнгөрсөн оны 12-р сарын 7-нд саатуулж, тухайн үед тэдний гэрээс 500 орчим сая төгрөг хураан авсан байдаг. Ингээд хэд хоног саатуулагдсан тэд батлан даалтад гарч жил гаруйн хугацаанд эрх чөлөөтэй явж байсан бол өнөөдөр ийнхүү эрүүгийн гэмт хэрэгт холбогдолгүй нэгэн болж хувирав.улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэмээн буруутгагдаад байсан МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэрэгсэхгүй болголоо. АТГ-аас Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсныг эд мөрийн баримтаар хураан авсан хэмээн сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан авлига албан тушаалын онц ноцтой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Харин МХЕГ-ын албан тушаалтнуудад хахууль өгсөн гурван хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон бөгөөд 19 хүнд торгох шийтгэл оноосон байгаа юм. Яах аргагүй олны анхааралд байсан авлигын хэргийг ингээд шийдвэрлэчихлээ.

энэ солиот соёмбо-эрдэнэ урдынх шигээ бодоод аягүй бол жамъян гуайг айлгах гэж үзнэ дээ. ямар ч бол заргалдана, тэгээсэй тэгж нэг ёстой түмний дунд гэдсээ хүүлүүлээсэй. ямар их өмхий самхай хадах бол
энэ солиот соёмбо-эрдэнэ урдынх шигээ бодоод аягүй бол жамъян гуайг айлгах гэж үзнэ дээ. ямар ч бол заргалдана, тэгээсэй тэгж нэг ёстой түмний дунд гэдсээ хүүлүүлээсэй. ямар их өмхий самхай хадах бол
ЛСЫН БААТАР ЦОЛЫГ ШИЛЖДЭГ БОЛГООД ОДОО ТҮҮНИЙГ БАТҮҮЛЭЭС ШИЛЖҮҮЛЭН АВЧ ЭНЭ МУНДАГ ХҮН Г. ЖАМЬЯН ГУАЙД ШИЛЖҮҮЛЭН ОЛГОЁ!!!
хүмүүсээс генерал цолыг нь хураагаад эхэлсэн. хурцын хураалгах ээлж удахгүй биз ээ.
шүүх, шүүгчдийн нэрийг бузарласан соёмбо-эрдэнэ, алдар, оюунчимэг зэрэг нөхдийн буруу шийдвэр, бусмармаг ажиллагаанаас болж хохирсон хүмүүс болон ер нь тэдний тухай гэмт хэргийн шинжтэй материалыг хүмүүс цуглулаад эхэлсэн гэнэлээ. дуулиантай нь нөгөө ял тулгагдсан содномдаржаа, чимгээ, энхбаяр нарын зэрэг хүмүүс болохоос өөр зөндөө хүн байгаа гэдэг шүү дээ.

Энэ өөрөө бусдыг шантаажилж амьдардаг хөгшин
үгүй хөгшөөн харин ч аль эртнээс шударга бус болгоныг зоригтой хэлж байсан хүн Ард иргэдээ энэ хүнийг сонсож байсан бол одоогийн энэ ялзарсан тогтолцоо бүрдэхгүй байх байлаа Ялангуяа Зориг асан байсан бол нийгмийг зөв зүглүүлэхэд түүчээлэн тэмцэх л байсан
үнэнийг хэлсэн хүн шантаажчин болох уу, харин ч нэг ямар ч үг дуулсан далдас хийхгүй болсон хүн байх шүү. ийм ганц ч болсон хүн байгаа нь их юм.
Соёмбо-эрдэнэ бол МАНАН-ын лалар.
Jamiyan guai uneniig bolson uil yavdal barimttaigaar bichjee. Getel yalzarsan etgeeduudiin zavhralaar olon jigshuurt hereg daragdan shiidegdeeguig tumen olon sain medej baiga. Odoo Erunhiilugch shuuhiin shinechleliig bur unseer ni uurchluhgui bol uuriig chini bid hardah yumtai bolno shuu. Daragdsan olon herguudiig sergeej shalgah hariuclagatai shuuhiig baiguulcgaaya. Arai ch dee buhel buten tusgaar uls bna daa bid chini.
Энэ хүн амьны хэрэгтэй гээд л хүн бүхний ярьж бичиж шаагиаад бгаа Лүндэндорж зайлаасаадаа хүмүүсд зүхүүлэн сайхан амьдарна гэж юу байхав . Өөрөө бол монголын төрд их л зүтгээд бгаа гэж ярьдаг бсан. Одоо харин тv.р үзэгдэхээ бж. Жоохон ч гэсэн хожуу ч гэсэн ичих булчирхайн нь аж ллаж эхэлж бг юм бх. Хөөрхий
Өвгөн зөнөжээ...
Manan mafi sonotugei
МАНАН бол Нямка сайд
Үнэн
Юндэн дорж ах бол хүн чанараар агуу бурхан мэт хүн шүү. Хүний өмнөөс аүн амины хэрэгт орооуолдоод л явсан хүн. Шүүгч нараа хүртэл агуу өмөөрч байгаа биз дээ. Даанч нөгөөдүүл дотор нь авилгач өөдгүй амьтад нэлээн байгаа. За тэгээд нөгөө улс төрч дүндүүзүүд бас их муу юманд ашиглаж байгаа даа!
Монголд Г. ЖАМЬЯН шиг үнэний төлөө зоригтой дугардаг сэтгүүлч байна уу?
Одоо нэгэнт дээд шүүхийн даргыг хусчихсан юм чинь бусад шүүгч нарыг зоригтой шинэчлээд л харах хэрэгтэй.
хувалз соёмбо-эрдэнийн баримтуудыг дараагийн ээлжинд нь тусад нь гаргаж тавьж хариуцлага тооцуулах хэрэгтэй боллоо
Нэмэгдэхүүний байр солиод нийлбэр өөрчлөгдөхгүй.Монголыг монголоор солиод үр дүн гарахгүй....
Ан дээрээсээ доорооо хүртэл бүрэн хулгайч луйварчдаар дүүрсэн шиг Шүүх мөн дээрээсээ доороо хүртэл бүрэн ялзарсан. Ан,Шүүх хоёрыг татан буулгахаас өөр арга зам үлдээгүй байх аа.Монгол улсын төрийг ийм болгосон заналт дайснууд бүгд үнсэн чандруу болж дөтийн замаар тонилох болтугай.
Нэрт сэтгүүлч Г.Жамьян гуайд Монгол Улсын баатар цол олгох цаг нь болсон шүү. Мөн амь насыг нь ч хуулийнхан хамгаалах хэрэгтэй.
Шүүх бүхэлдээ дампуурсан шүү, одоо эрс шинэчлэл хэрэгтэй болжээ.
Жамъеан гуай дандаа үнэнийг бичдэг шударга хүн үүнийг уншвал яг үнэн гэнэ харин долдойнууд уншвал
Battulgaa Jamyan guaid Ulsyn Baatar ogooch! !!
МАНАН гийн байгуулсан хамгийн бузар тогтолцооны манлайд шүүх засаглал явдаг нэг хэсэгтээ явах ч болно