sonin.mn

2012 оны 11 дүгээр сарын 7-ны байдлаар гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад тогтвортой, өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.



Махны дундаж үнэ:

Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 1.5-2.6 хувь, хонины махны үнэ 1.2 хувь, адууны махны үнэ 1.3 хувь, ямааны махны үнэ 5.4 хувиар буурсан байна.

Махны үнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.6 хувиар өссөн бол, хонины ястай махны үнэ 0.2 хувиар буурч, бусад махны үнэ тогтвортой байна. 2012 оны 11-р сарын 7-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 6157 төгрөг, хонины цул мах 6460 төгрөг, үхрийн /ястай/ мах 6838 төгрөг, үхрийн цул мах 8063 төгрөг, ямааны мах 4740 төгрөг, адууны мах 5150 төгрөгийн үнэтэй байлаа.



Гурилын үнэ:

Гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.3 хувиар өссөн бол, задгай 1-р зэргийн гурилын үнэ тогтвортой байлаа. Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад гурилын үнэ тогтвортой байна.



Будаа, элсэн чихрийн дундаж үнэ:

Элсэн чихрийн үнийг өмнөх сарын үнэтэй харьцуулахад 0.1 хувиар буурсан бол өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.



Төмс, хүнсний ногооны дундаж үнэ:

Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.2 хувь, луувангийн үнэ 2.9 хувиар буурсан бол, байцааны үнэ 1.0 хувиар өсчээ. Сонигины үнэ тогтвортой байна. Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төмс, байцааны үнэ луувангийн үнэ 1.2 хувиар өссөн бол, бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.



Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ:

Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад задгай сүүний үнэ 8.9 хувь, 1 литрийн савлагаатай сүүний үнэ 5.6 хувь, 0.5 литрийн савлагаатай сүүний үнэ 0.2 хувиар өсчээ.
Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 1 литрийн савлагаатай сүүний үнэ 2.3 хувиар өсчээ. Ургамлын тосны үнийг өмнөх сарын үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар өссөн байна.

Цөцгийн тосны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй болон, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.


Гурилын үнэ:

Аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй 1-р зэргийн гурилын үнэ 630-950 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Гурилын үнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад Дундговь аймагт 50 төгрөгөөр өссөн бол, Баян-Өлгий аймагт 20 төгрөгөөр буурсан байна. Дорнод аймагт 1-р зэргийн гурилын үнэ хямд буюу 630 төгрөг байхад, Хөвсгөл аймагт 950 төгрөг байгаа нь өндөр үнэ байлаа.



Махны үнэ:

Хонины махны дундаж үнэ өмнөх долоо хоногийнхоос Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий аймагт 100-500 төгрөгөөр буурсан бол, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод аймагт 200-250 төгрөгөөр өсчээ. Хонины махны үнэ 4200-6800 төгрөгийн хооронд худалдаалагдсан байна. Хонины махны үнэ Ховд аймагт 6800 төгрөг байгаа нь хамгийн өндөр үнэ байгаа бол, Баянхонгор аймагт 4200 төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ байв.

Үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь аймагт 200-400 төгрөгөөр буурсан бол, Дорнод, Орхон аймагт 100-250 төгрөгөөр өссөн байна. Үхрийн махны үнэ Дорноговь аймагт 7500 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байхад, Увс аймагт 5500 төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ байлаа.

Ямааны махны үнэ Орхон, Өвөрхангай, Дундговь, Төв аймагт 100- 600 төгрөгөөр буурсан бол, Дорнод аймагт 100 төгрөгөөр өссөн байна. Ямааны махны үнэ Говь-Алтай аймагт хамгийн хямд буюу 3500 төгрөг байхад, Сэлэнгэ аймагт 6000 төгрөг буюу хамгийн өндөр үнэ байлаа.



Малын сүүний үнэ:

Малын сүү аймгуудад 700-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Сүүний үнэ Увс, Ховд, Архангай, Дархан-Уул, Дундговь, Төв аймагт 50-500 төгрөгөөр өссөн бол, Говь-Алтай аймагт 200 төгрөгөөр буурсан байна.



Цагаан будаа, элсэн чихрийн үнэ:

Цагаан будааны үнийг өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад Дундговь аймагт 50 төгрөгөөр буурсан байна. Аймгуудад цагаан будаа 1 кг нь 1400-2000 төгрөгөөр худалдаалагдсан байна.

Элсэн чихрийн үнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад Дундговь аймагт 70 төгрөгөөр өссөн байна. Аймгуудад элсэн чихэр 1 кг нь 1500-2000 төгрөгийн хооронд худалдаалагдсан байна.

ҮСХ-ны макро эдийн засгийн статистикийн газар

Эх сурвалж: “Бизнес Мэдээ”