Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад долоон сарын нүүр үзлээ. Улс төрийн амаргүй нөхцөлд байгуулагдсан энэ Засгийн газар, түүний тэргүүнээс Монголын нийгэм, олон нийт асар их зүйлийг хүсэн хүлээж, итгэл найдвар тавьж, одоо ч тэрхүү итгэлийн гал бөхөөгүй байгаа нь илэрхий.
Юун түрүүнд түүнийг зоримог, шийдэмгий, шударга ажиллах болов уу гэх хүлээлт хүчтэй байсан. Ингэхэд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд чухам юу амжуулав аа? Өмнөх Ерөнхий сайдуудаас тэр юугаар ялгарч харагдав?
Хөндлөнгөөс ажигласнаа эргэцүүлэн дүгнэж тоймлох гээд оролдъё.
Олон жилийн туршид Монголын улстөрчдийн хэнийх нь ч зориглоогүй зарим томоохон амлалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх аль хэдийн өгч амжжээ. Тухайлбал тэрбээр 2019 оноос Улаанбаатарын агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулж, дараа жилийн хавраас эхлэн нийслэлийн өрх айлууд түүхий нүүрс түлэхийг бүрмөсөн хориглох шийдвэр гаргасан.
Хорт утаа үлэмж хэмжээгээр ялгаруулдаг нийтийн тээврийн дизель хөдөлгүүрт автобус, ачааны бүх төрлийн автомашинуудыг ирэх хавраас цахилгаан болон хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх, ингээгүй бол авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар журамлах үүрэг өгсөн. Эдгээр үүрэг даалгавар нь сонсоход чихэнд чимэгтэй ч амьдралд хэрэгжүүлэхэд асар хүнд. Араа бодож, хаяагаа манадаг хэр баргийн сайд ийм хэцүү амлалтыг амнаасаа барагтай бол унагахгүй.
Тэгвэл Хүрэлсүх сайд энэ тухай ил тод ярьж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг шахаж шаардаж, тайлбар тавьсан нийслэлийн Засаг даргын орлогчийг олны өмнө ичээгээд авсан.
Тэр бас олон жилийн турш манайхан амны уншлага болтлоо ярьсан ч огтхон ч хөдлөөгүй газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраараа дэмжүүлээд Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн Монголд айлчлах үеэрээ амласан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг энэ төсөлд зарцуулах шийдвэр УИХ-аар гаргуулан хэзээ мөдгүй Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн суурийг тавих угтвар нөхцөлийг бүрдүүлчхээд байна.
Урин дулаан болохоор л үнэр танар нь дийлддэггүй нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих санхүүжилтийн эх үүсвэрийг саяхан дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ шийдүүлээд ирлээ.
Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг дунд сургуульгүй болгох, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах зэрэг аль ч үеийн хотын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүний шахаж шаардаж зүрхлээгүй ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажил хэрэг болгохыг яам, агентлаг, хотын удирдлагуудад даалгаж, биелэлтийг нь шавдуулж, өөрөө гүйцэтгэлд нь биечлэн хяналт тавьж ажиллаж буй ДУУЛДана.
Мундахгүй олон жил гацсан бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын өнгөн дээр хөдлөх нь үү, үгүй юү гэсэн хүлээлт, сонжоо, итгэл, эргэлзээ олон түмний дунд байсаар байна. За даа энэ нөхөр ч аймаг орон нутгаар томилолтоор ажилласаар, гол томоохон асуудлуудаас дөлж тойрсоор бүрэн эрхийн хугацаагаа дуусгах юм шив дээ гэх яриа хөөрөө ч мэр сэр дуулдаж эхэлсэн.
Тэгтэл энэ бүхний хариу болгож Хүрэлсүх Ерөнхий сайд Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаар нь оруулах зарчмын шийдлийг парламент дахь намынхаа бүлэгт танилцуулж, улс төрийн дэмжлэг хүлээсэн нь нэгэнт ил боллоо. Засгийн газрын танилцуулсан хувилбараар ямар боловч Тавантолгойн бүлэг ордын нөөцийн 30 хувьд түшиглэн олон улсын бирж дээр хувьцаа арилжиж хөрөнгө босгох замаар 4,7 тэрбум ам. долларын эх үүсвэр бий болгож, монголчуудын олон жилийн мөрөөдөл-төмөр зам, авто зам, нүүрс угаах үйлдвэр, нүүрс химийн үйлдвэрийг иж бүрнээр нь барьж байгуулахаар төлөвлөжээ.
Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бүр 1990-ээд оны эхээр П.Жасрайн Засгийн газар хөөцөлдөж эхэлсэн гэдэг. Түүнээс хойш 20 гаруй жилийн туршид яриа тунхаглал төдий байсан энэ мега төсөл одоо л гацаанаас гарч, бодит үйлс болон өрнөх шинжтэй.
Үүнд улс төрийн тогтвортой байдал, Монгол Улсын төрийн тэргүүний тууштай дэмжлэг, улс төрийн намуудын харилцан ойлголцол, геополитикийн зөв мэдрэмж хэрэгтэй. Хоёр хүчирхэг хөршийнхөө эрх ашиг, сонирхлыг харилцан тэнцвэртэй бий болгож чадвал Тавантолгойн мега төсөл урагшилж таарна. Тавантолгой томоор хөдөлбөл Монголын эдийн засаг том хожно. Алдвал алд дэлэм алдана.
Хугацаа бага байгаа учир хурдлахаас өөр аргагүй.
Тиймээс яг одооноос улс төрч У.Хүрэлсүхийн улс төрийн тоолуур жинхэнэ утгаар гүйж эхэллээ. Түүнийг улс үндэстнийхээ өмнө нүүр бардам, хэлэх үгтэй үлдэх эсэхийг чухамдаа Тавантолгой төслийн хувь заяа шалгана.
Ц.Ганболд
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Энэ мангуу хоосон толгойт Ухны хөрөнгө орлогын эх үүсвэрийг шалгах естой.Энэ Ухна ямар замаар баяжсан бэ? Арай хар тамхины хувийн нууц мафитай юм биш биз.
bitgii hutc chi egch ni solongost ajillaad tcalingaa ugsiiiin
ЭМ салбарыг анхаараачээ, сайд нь сэтгуулч, ТНБД нь санхууч, газар хэлтсийн дарга нар бvгд хууль бус. Мэргэжлийн биш хvмvvс ард тvмний ЭМ-г сvйдэлж бна. 9-н нуа, нехер нь улсын еренхий аудитор, хvvхэд нь худалдан авах ажиллагааны газрын дарга, еерее сайд гээд ингэж галзуурч болдог юмуу?
Он гарснаас хойш хvvхдээ терvvлэх гэж байгаад харамсалтайгаар амиа алдсан 11 эхийн амийг хэн хариуцах юм бэ? Сарангэрэл гуталчин уу, тvvнийг сайд болгосон Темержоотуу юу?
Хамгийн том 2 салбар болох боловсрол, эрvvл мэндийг бассан 9 хол явсан тvvх vгvй. Хvрэлсvх энэ 2 салбарын толгойд хамгийн [Хориотой Үг] 2 авгайг тавьж еертее унах нvхээ ухаж бна. Энэ 2 яам 2-лаа жинхэнэ ТНБД-гvй, хорлон гvйцэтгэгчтэй явж бна. Сараа авгай бол бvр эрхэлцэн: хvvхдийнхээ жолоочийг херенге оруулалтын хэлтсийн даргаар, найзыг нь хуулийн хэлтсийн даргаар, нуаг нь ахлах мэргэжилтнээр, тультраа эргvv Билэгт авгайн негеехийг ТНБД-н vvрэг гvйцэтгэгчээр тавьсан гд явж егне. Vр дvнд нь он гарсаар эхийн эндэгдэл 2 дахин нэмэгдсэн
Ямар арга замаар терийн эрх авсан тэр л замаараа зайлуулагдах нь тодорхой биздээ
Хүний нэрнээс олон юм шалгаалдаг .Ухны Хүрэлсүх гэдэг нэрийг сайх ажиглацгаа.Ухна гэдэг нэр бол хад чулуунд дүүлдэг дээшээ үсэрч мөргөдөг эцэг малын нэр юм.Хүрэлсүх гэдэг нэр бол аль дивангарын үеийн болхи бүдүүлэг хүрэл зэвсэгийн нэр.Тэгэхээр хүрэлсүх бол хэн нэгний гартаа барьдаг ир нь амархан мууддаг болхи бүдүүлэг зэвсэг гэсэн үг.Харин Баттулга гэдэг нэр бол бат бөх суурьтай гэрийн голомт суурийг хэлж байгаа юм.
ЧАЛЧАА ҮГ
Uxsen baas.bvx tosoluudne baaxan xujaa oruulj irj bga biz dee..tavan tolgoin 30% na bas xujaa avaad baaxan xujaa orj irne l dee.
Huuk onts sain ajillaj bn. Those who are against his policies should be roasted in the best way possible. Munguur, shagnal belgiin jurmaar alban tushaal avsan humuusiig bugdiig halj tseverle. Ajild chin sadaa bolj, tsag yamagt unah nuhiig chin uhna. Ingej ogtsorson humuust halagdsanii mungu gej tatvar tulugchdiin , bidnii, tusviin mungunuus ugughuu zogsoo.
Huuk onts sain ajillaj bn. Those who are against his policies should be roasted in the best way possible. Munguur, shagnal belgiin jurmaar alban tushaal avsan humuusiig bugdiig halj tseverle. Ajild chin sadaa bolj, tsag yamagt unah nuhiig chin uhna. Ingej ogtsorson humuust halagdsanii mungu gej tatvar tulugchdiin , bidnii, tusviin mungunuus ugughuu zogsoo.
Энэ эргуу сэтгуулч ямар болхи бичвэртэй юм бэ дээ . Монгол хэлний онч цэц угуй !
Хүрэлсүх зоригтой урагшаа зөв юман дээр ард түмэн дэмжинэ
Zaa da? Medehgui de ! Ordnii hanand zurmal zuragaa olguulj, ooriin kabinetiin dalijgar avgaig bavaad, oir zuuriin aahar shaahar pi aar hiihees hetrehgui baih oo! Harj l baiy. Surjin gar darjin l baidag da.
Ard olon mush iereg setgeltei mash anhaaraltai shirten harj bna, gagtshuu uls toriin boditoi tuushtai demjleg heregtei ni oilgomjtoi, ene tosluudiin hureend hen ni hen be gedeg ni tanigdah bolov uu, ard olon oilgoj sain denjeesei, eronhiilogch bas ih hural demjeesei, tuushtai shiidemgii bdlaa buu aldaasai gej husie, uls toriin bolon ajliin amjilt husie. Odoo bol tuuhen ontsgoi tsag ue bh shuu
Ene zasag ovoo yum hiij baigaa. Amjilt
Тамын тогооны үлгэрээ дуусгаад 30 дахь Eрөнхий сайдаа монголчууд минь дэмжих хэрэгтэй.Хэн нэгний увайгүй гүтгэлэг атаа хорслыг бүү дэмж.Том ажлууд хийхэд тогтвортой төр засаг ард түмний дэмжлэг хэрэгтэй.
Хүрэлсүхийн засгийн газрыг дэмжинэ ээ, Эдийн засаг сэргэж эхэллээ, Том , чухал ажлуудыг эхлүүлж байна, Энэ бүх ажлууд улс орны, ард түмний амьдралыг сайжруулах ажлууд байгаа юм,,, Ер нь Хүрэлсүхээс өөр хүн хийж чадахгүй байх аа даа, Эдийн засаг сэргээд , ирсэн чинь АН-ын хорлон сүйтгэгчид боож үхэхнэээээээээээээээ
ТИЙМ ШҮҮ
Olon jil gstsaad bsan tom2 tusluude hudulguhiin tuld oligarxi-dtai jinhene nuur tulj yawaa da busdad horlogdchihwii gej aih yum...
сөрөг зүйл бичээд байгаа гарууд өөрсдөө улс эх орныхоо төлөө юу хийсийн бэ. хийж байгаа хүмүүсээ элдвээр доромжилж муулахаас өөр юу ч хийж чадахгүй сэтгэлгээний ядууралтай хүмүүс
эцэг эхээс өгсөн нэрийг нь арай ч ингэж доромжилж болохгүй байх аа. Хүнийг хичнээн муу талаас нь бичиж харааж зүхнэ төдий чинээ эргээд өөрийн чинь амьдралд сайн сайхныг авчрахгүй л байх даа
өөрсдөө хийж чадахгүй байж нэг л их хүнийг доромжилсон шүүсэн хүмүүс монголоор нэг болж дээ. аливаа зүйлийг үргэлж сөрөг талаас нь хардаг боддог сэтгэдэг зарим нэг залуус хөөрхий дөө
өөрсдөө хийж чадахгүй байж нэг л их хүнийг доромжилсон шүүсэн хүмүүс монголоор нэг болж дээ. аливаа зүйлийг үргэлж сөрөг талаас нь хардаг боддог сэтгэдэг зарим нэг залуус хөөрхий дөө