Улс орны төв суурин газруудын хөгжил барилга байшин, цаашлаад ард иргэдийнх нь ахуй амьдрал, амьжиргаа, эдийн засгийн нөөц бололцоо гээд олон хүчин зүйлээс шалтгаалах нь дамжиггүй. Манайд худалдаа, үйчилгээний томоохон төвүүдийн барилгын суурь өнгөрсөн жилээс тавигдаж эхэлсэн. Барилга байшин баригдахын хэрээр хотын өнгө үзэмжийг нэмээд зогсохгүй ажлын байр нэмэгдэх нөхцлийг бий болгож байгаа юм.
Бараг л байгууллага болгон тайландаа нэмэгдсэн ажлын байрны тоог нэг бүрчлэн тусгадаг болжээ. Ухаандаа нэг ч болов хүнийг ажлын байраар хангаад байвал улс орны ядуурлыг бууруулахад хувь нэмрээ орууллаа гэж байгууллагад нь урамшуулал олгодог болохоор тэгсэн хэрэг. Гэхдээ ажлын байр нэмэгдүүллээ гээд хөлсгүй ажиллуулаад бай гэсэн үг биш. Ингэвэл ажпын байраар хангаж, хөдөлмөрийг нь мөлжиж байна гэсэн үг болно шүү.
Юун ядуурлыг бууруулах. Харин ч иргэдийн бухимдлыг төрүүлж, хүний хөдөлмөрийг хэдэн cap мөлжсөний төлөө хуулийн шийтгэл хүртэх байлгүй. Манай аймагт зарим нэг барилгын ажил дээр иймэрхүү асуудал гараад байгааг тэнд ажиллагсад нь хэлж гомдоллож байгаа юм.
Барилгын ажил улирлын чанартай байдаг учраас иргэдийг байнгын ажлын байртай байлгахад гэсэн хэцүү л дээ. Гэхдээ түр ч гэсэн ажиллачихаад тохирсон хөлсийг нь өгчихвөл ажлын амтаа мэдрэх ажилчдад аштай юу даа.
Өнгөрсөн намар манай сонины редакц дээр баахан оюутнууд ирээд "энэ худалдааны гудамжны барилгыг гүйцэтгэгч компани цалингаа өгөхгүй байна гэж" баахан гомдоллож байгаад явсныг санаж байна. Бид ямар цалинг нь олгох биш аргаа барахдаа л манайд хандсан хэрэг л дээ. За тэр ч яахав. Гэтэл өнөө хотын хөгжилд өнгө нэмэх гээд байгаа ХАСУ захын суурин дээр баригдаж байгаа барилга дээр ажиллаж байсан 30 гаруй ажилчид зунжин, намаржин ажилласан хөдөлмөрийн хөлсөө авч чадалгүй хулхидуулжээ.
Сүр бараа, дуулиан чимээг нь дуулахаар уг нь томоохон бүтээн байгуулалт шиг. Гэтэл 30 гаруйхан ажилчдын цалинг нь олгож чадахгүйдээ дээрээ тулсан гэхээр юу баригдаж, хэзээ дуусах нь бүрхэг санагдана. Нийтийн захын лангууг нурааж, суурин дээр нь тархидаж байгаад барьж эхэлсэн барилгыг "Хасу мандал" ХХК өөрийн хөрөнгөөр бариулж байгаа юм билээ.
Гэхдээ энэ худалдааны төвийн барилгын ажлын гүйцэтгэгчээр хятадын "НЭНФҮГӨЖМГҮНЦЭН" ХХК-ныг сонгож, өнгөрсөн хавраас тус компанитай 2011 оны 9-р сарыг хүртэл гэрээ байгуулсан боловч компаниудын хоорондын үл ойлголцлоос болоод барилгын ажил зогсох дээрээ хүрч, сүүлдээ тус компанид барилгын инженерээр ажиллаж байсан Ц.Оюунчимэгийн өөрийнх нь эзэмшлийн "НУГР" ХХК-тай захиалагч болох "Хасу мандал" ХХК 2011 оны 9-р сарын 2-ны өдөр гэрээ байгуулж, 70 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.
Гэрээ байгуулан ажил эхэлснээс хойш 11-р сарыг хүртэл Завхан, Өвөрхангай, Улаанбаатар, Төв, Хөвсгөл, Архангай аймгаас нийт 32 иргэнийг ажиллуулсан бөгөөд нийт олгогдох ёстой цалингийн тооцоог гаргаж үзэхэд 7 сая 500 гаруй мянган төгрөг болж байгаа аж. Гэтэл гэнэт нэг өдөр компанийг удирдаж байсан Ц.Оюунчимэг хот руу яваад арилаад өгөх нь тэр. Эцэст нь хэдэн cap хөлсөө гаргаж, ажилласан иргэд болон тухайн үед ажилчдад шаардагдах хүнсийг нийлүүлж байсан захын наймаачид хүртэл хохироод үлджээ.
"НУГР" хэмээх нэртэй ганцхан гишүүнтэй, 1 сая төгрөгийн дүрмийн сантай компаний эзэн болох Ц.Оюунчимэгийн араас утасдаж асуухад "Би эмнэлэгт хэвтэж байна, та нарын мөнгийг чинь өгнө. Гэхдээ одоо яг одоо боломжгүй байна" гэж зовлон тоочиж сууна. Хоосон хүнээс чинь ямар хоёр чихийг нь авалтай биш.
"Бухын доодхыг харж үнэг турж үхэв" гэгчээр аргаа барсан ажилчдын төлөөлөл аймгийн Засаг даргад хүсэлт гаргаж, эцэстээ шүүхээр орж зөвлөгөө авсан боловч хариуцагч компани хотын харъяатай учир тэнд нь өргөдөл гаргаж, шийдүүлэх боломжтой гээд амаа таглуулчихжээ. Энд байгаа захиалагч компанид нь хандахаар бид ямар ч байсан санхүүжилтээ өгсөн" гээд л дуусаа.
Ингээд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй хаданд хавчуулагдсан халиунаа зулзага гэдэг шиг тэдгээр ажилчдын хувьд хэдэн cap махийж зүтгэсэн хөдөлмөрийн хөлсөө олж авна гэдэг үлгэр болж, арга нь тасарчээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг шалгахад:
"Хасу мандал" компани нь барилгыг гүйцэтгэгч "НУГР" ХХК-тай гэрээ байгуулж, тус компанид 70 сая төгрөгийн санхүүжилт олгосноос 58 сая 521,960 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Үлдсэн 10 сая төгрөгийн санхүүжилтийг юунд зарцуулсан эсэх нь тодорхойгүй. Мөн тус компанид ажиллаж байсан Н.Ганзориг, Б.Дорждагзал нарт захиргааны арга хэмжээ авсан шалтгаар олгох ёстой цалингаас хассан, цалинг олгохгүй олгохгүй гэсэн тодорхой үндэслэлгүй тушаал бичсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Бүр данс тооцоон дээрээ ажиллаж, ажилчдадаа олгоогүй цалингаасаа хариуцлага алдсан шалтгаанаар улаан цайм хасч, төлөх төлбөрөө бууруулах гэсэн нь улсын байцаагчийн шалтгалтын явцад нэгэнтээ илэрсэн зүйл.
"Юмтай хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хэнд хамаатай юм" гэдэг шиг нэгэнт хувиасаа хөрөнгө гаргаад зарцуулчихсан "Хасу мандал" болохоор ажилчдын цалинтай манатай. Гэвч ганцхан давхар байшинг босгоход ч олны хүч дутах нь бий. Гэтэл таван давхар барилгыг ганцхан гишүүнтэй, 1 сая төгрөгийн дүрмийн сантай компанитай гэрээ байгуулан бариулж байгаа захиалагч байгууллагын хариуцлагыг ч бас бодолцох л асуудал.
Энэ мэт хувийн компаниуд эзэнгүй мэт аашилж, үйлдсэн хэргийнхээ ланчгийг нэг нэг рүүгээ чихнэ. Харин тэдний дунд иргэд хохирсоор байх уу?
Эх сурвалж: "Архангайн амьдрал" сонин
Сэтгэгдэл0
Баярын мэнд бүсгүйчүүдээ! Coach Brand Их дэлгүүрийн зүүн талын Гандирас төвийн 2 давхарт нээгдлээ. Бусад brandийн шинэ загварын Эмэгтэй office палаж, цүнх, гутал, туфил shockонд ормоор хямд үнэтэй.
За чи битгий худлаа хуцаад бай.
Ene dashramd gadnaas ajillakh khuch avakh ermelzeltei kyatadiin erliiz darga nar yagaad urgel mongolchuudiig dord uzej baidag baina aa. Ene olon tumen chini tevcheer neg l udur baragdan teserne shuu, iimerkhuu baidlaar...
Хасу компанид Бадамжунай сайд З тэрбум төгрөгийн хүүгүЙ зээлийг авч өгөөд шанд нь 6 зуун сая төгрөгийг авилгалд авсан гээ биздээ Авилгалтай тэмцэх газар шалгах естой юм бишүү худалдааны барилгыг бариж байгаа тэр хүүхэн компаны захирал Мөнхбатаас болж хүний нүүр харж чадахаа болисон гэнэ учир нь мөнхбат нь мөнгөө өгөөгүйгээс ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй байгаа гэсэн архангайхан хоосон зүйлд дуртай л даа ер нь бол үйлдвэрчний эвлэлийн ганбаатарын яридаг яг үнэн шүү дээ хувийн компаны эзэд нь баяжаад л байдаг ажилчид нь ядуураад л байдаг мөнхбат өөрөө 5 тэрбум төгрөгийн өртэй архангайнхан банкны хүүнд шатаад хоёр хүүний хооронд чадан ядан амьдарч байхад 3 тэрбумыг ямар ч хүүгүй олгож байдаг энэ болохгүй биздээ архангайчуудуу тэр муу Бадамжунайг гаргах хэрэггүй бас баатарбилэг нэр дэвшсэн гэж бодохоор архангайчуудыг доромжлоод байгаа биздээ муу дуракуудыг үндсээр нь зайлуулж хая
хасуу компаны захирал ХХААХҮ яамнаас хүүгүй 3 тэрбумын зээл авч тэр худалдааны төвөө бариулж байгаа гэсэн тэгээд л тэр Бадамжунайг хахуулдаж 6 зуун саяыг өгч л дээ хөгийн новш тэр мөнгөөр ядарсан ажилчдын цалинг тавьж болоогүй юм байхдаа тэр мөхнбат гэдэг нь хогийн лалрын хулгайч гэсэн аймгийн дарга цэрэг эрхтэн дархтан бүгд тэр лалрын мөнхбатад үг хэлж чаддаггүй гэсэн хуучин засаг МАН дарга байсан нэргүй хүртэл түүнээс зөвлөлгөө авдаг гэсэн тэр лалрын мөнхбатыг архангайчууд давраахаа болиоч
ЯАНАА ТЭР ТЭГНЭЭ 8 Р АНГИ Л ТӨГССӨН ГЭСЭН ХАРАХАД НЭГ Л ДАРГАНЦАР НОВШ ХАРАГДДАГ АРХАНГАЙХАН ТЭР МУУГ АЛААД ЗАЙЛУУЛААЧ
хэ хэ мөнхбат гуай аятайхан амьдраач пак захирал шиг хийсэн хэргийнхээ төлөөсөнд хорт хавдар тусж магадгүйй шүү болгоомжтой л байгаарай чуганцаа солисон гэж байсан эмчтэй сууж байгаа гэж дуулдсан чи жирийн нэг жолоочоос дээшлээ биздээ зөв амьдарч бай хөгшөөн танидаг учраас хэлж баина
архангайхан йймэрхүү хулгайч луйварчдииг дэмжих хэрэггүй хог шаарууд бүгд л мэддэг шүү дээ харин эхнэрээ солисонййй мэдээгүй юм байна мөнхбатыг эхнэр нь гэж яг гудамжнйй хулигаан архичин тамхичин сольсон бол сайн болж эмчтэй сууж байгаа гэж байсан
эмч энхжаргалтайгаа сууцан юм уу хэзээ вэ
та нар энэ новшнуудын амьдралииг сонирхож яах юм яг л гахай нохой шиг амьдардаг хүмүүс мөнхбат нэг л өдөр ажилчдынхаа гарт үхнэ дээ яагаад гэвэл цалинг нь өгөхгүй дарамталж байгаа юм чини би ажилчин нь бол ална муу пиздаг тархиа бяц цохиулж байж ойлгоно доо чи
Хасу мандал ХК нь бусдаар барилгын ажил хийлгэчихээд менгее егехгуй хулхиддаг аргатай юм биш уу. 2010 онд Хашаат сумын эмнэлэгийг барьж егсен хотын компаний ажилчид нь одоо хуртел цалингаа авч чадаагуй мен материал нийлуулсэн 2-3 хумуус авлагатай л гээд байх юм байна лээ.
цалингаа аваагүй хүмүүс хөөрхийе ээ