
АН-ын Бодлогын зөвлөлийн Барилга хотын хөгжил бүлгэмийн ээлжит хэлэлцүүлэгт Төрийн орон сууцны корпорацийн захирал А.Гантулга оролцож, мэдээлэл хийлээ.
ТОСК-аас анх удаа хэрэгжүүлэх гэж буй Түрээсийн орон сууц хөтөлбөрийн нарийвчилсан журмыг боловсруулж байгаа аж. Ирэх долоо хоногоос түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ. Тэрбээр "Иргэдийн дунд нэг буруу ойлголт байгаа нь түрээсэлж байгаад хувьдаа авчихна гэж ойлгоод байгаа юм. Энэ бол насан туршдаа түрээсийн орон сууц байх юм.
Хамгийн дээд тал нь 5 жилээр түрээсэлнэ. Түүний дараа дахин сунгах эсэхийг тухайн үед нь шийдвэрлэнэ. Мөн түрээслэх хугацаандаа иргэн өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ТОСК орон сууцыг хурааж авах хүртэл арга хэмжээ авна. Учир нь энэ бол бондын буюу ард түмний мөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл. Тиймээс тухайн иргэнтэй 5 жилийн гэрээ хийсэн ч гэрээг жил бүр дүгнэж байх болно" гэсэн мэдээллийг өгчээ.
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0
Uuchilaarai.uneheer muu menejment ene mon yum.
хөөрхий монголын төр засаг наад байрны түрээс гэдэг аймаар менжмэитийг чинь хэдэн жилийн өмнөөс Дэнжийн мянгийн цагаан байранд Долгор эмээ эхлүүлсэн юм шүү. Битгий патэнт
Түрээсийн орон сууц бол луйвар шүү.Сайн бод...Улсын хөрөнгөөр чанаргүй барилга бариад түүнийгээ борлуулах гэж байгаа юм.Ядаж 5 ханатай гэрийн хэмжээтэй болоосой.