Хонконг, Лондонд байрладаг олон улсын судалгааны “ECA international” байгууллагын судалгаагаар аялал жуулчлал, бизнес аялал, цагаачлал зэргээр эх орноосоо холд очсон хүмүүст хамгийн таатай буюу амьдралын зардал багатай хотоор Улаанбаатар шалгарчээ.
Хэдийгээр манай улс хөдөлмөрийн үнэлэмж харьцангуй бага, Ази тивдээ сарын дундаж цалин 200 ам.доллар хүрдэггүй Вьетнам, Эритрей зэрэг орнуудын өмнө гишгэж, дотоодын иргэддээ хамгийн өртөг өндөртэй улсад ордог ч гадаадынханд хамгийн өртөг багатай хотоор шалгарчээ.
Тус байгууллагын хийсэн судалгаагаар дэлхийн болон Ази дахь хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Токио тэргүүлсэн байна.
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ"
Сэтгэгдэл0
Зардал багатай байлаа гээд орлогогүй бадар барьсан иргэдтэйгээ яах гээд байгаа юм бэ? Мах магнаг болчихоод байхад худлаа газар эрх баригчдаа хааж хамгаалах гэж ийм мэдээлэл тавьдаг нь "Ариун явдал" уу?
Zardal bagatai gedeg hudlaa. Harin ch esregeeree. Tsalin huls bagatai murtluu yumnii une ni aimaar undur. UB-t amraltaaraa 3 doloo honohod avch ochson 2$$$ oo bugdiig ni ureed l butssan dag.
Улаанбаатарын иргэдийн авч байгаа цалин хөлс, өрхийн олж байгаа орлого хэд байгаа билээ. Токио биш юм гэхэд Хөххотын иргэд, өрхийн орлого ямар байгаа вэ, харьцуулаад үзэл дээ. Харин Улаанбаатарын удирдлага, тэдний гар хөл бологчдын орлого Токиогийнхтой ойролцоо гарах байх шүү. Тэгээд л баатараасаа эхлээд уралдаад байгаа байх аа.
Юу вэ? Тэд хэн болоод УБ хамгийн бага зардалтай гээд байгаа ийн. УБ-д 1 жил буюу 4 улирал дамжин амьдрахад л мэдэгдэнэ. Машины түгжрээнд асар их мөнгөө үргүй шатааж байна, дээрээс нь утаа тортог, тоос шорооноос болж иргэд уушигны хорт хавдартай болж эхлээд байгаа бөгөөд энэ нь 10-15 жилийн дараа хүний биед шууд хавдар үүүсгэн үхлийн байдал шоконд оруулна. Баячуул яахав нэг нэг уулын амыг авчихсан, цэнгэг агаарт тарвалзаж байхаад ядуус утаанд утуулсан тарвага шиг амьдарч байна. Гадныханд бидний идэж ууж, өмсөж зүүж байгаа зүйлүүд хямдхан байж магадгүй. Бид цалингаас цалингийн хооронд л амьдарч байгаа ш дээ. Хүн амын 15 хүрэхгүй хувь нь арай дөнгүүр, хадгаламжиндаа 100-450 сая төгрөгийн хадгаламжтай амьдарч байгаа ч өвчин ирвэл яах вэ? Энэ мөнгө юу ч биш. Бүх зүйл гаднаас учраас өртөг өндөртэй бүтээгдэхүүнийг бид хэрэглэдэг. Улс татвар авахаа л боддог ш дээ. Жирийн иргэн хүн орчуулга, жижиг бичиг баримт боловсруулах гээд оффисс түрээслэе гэвэл чадахгүй. м.кв нь хэдэн доллар юм бүү мэд. Тэрний оронд орон сууцны байранд гэртээ оффиссын үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулахыг нь дэмжих хэрэгтэй. АНУ-д бүх хүн гэртээ ажилаа хийдэг. Хүн ирж л байдаг. Монголд эсрэгээрээ нэг юм хийхээр ус, дулаан, цахилгаан, СӨХ гээд албан байгууллагаар төл гэж дарамталдаг. Эцсийн эцэст тог, ус, дулаан хаана ч байсан иргэн хүн, байгууллага хоёр адилхан л хэрэглэж байгаа ш дээ. Иргэдээ дэмжсэн бодлого хэрэгтэй шүү. Дээрхи нөхдүүд яахав зөв л харсан байна. Мөнгө жаахан хураасан хүн Монголд нэг хэсэгтээ мөнгөө үрэхгүй амьдраад байж болно. Бас Англи хэлтэй орны хүн бол бүр ч мөнгө хийнэ. Өөрийнхөө ярьдаг хэлийг заагаад болоод л байна. АНУ-д гудамжинд хайрцаганд унтдаг байсан залуу Монголд нэлээн том сургалтын төвд багш хийгээд сайхан монгол бүсгүйтэй гэрлэчихсэн сайхан л амьдарч байна. Юмны үнийг буулгах талаас ярьж байгаа улс ТӨРЧ нэг ч алга. Дандаа хөхүүлэн дэмжинэ. Яагаад гэвэл бизнэсийг бүлэг бүлэглэлээрээ хуваагаад авчихсан. Шинээр гарч ирсэн газрыг дарамтлана. Дампууруулна. Ерөөсөө Төр маш монополь байдлаар хүнсний бүтээгдэхүүний гол хэрэглэдэг 64 төрлийн /цаг, шар будаа, э-чихэр, гурил, тос, давс, гоймон, цай гэх мэтчилэн/ барааны үнийг тогтвортой байдлаар барчихвал бусад бүтээгдэхүүний тасраад нэмэгдээд байхгүй. Үүнийг яаж хийх вэ? Налайхад маш олон склад сав бий. Агуулахад хойд, урд хөршөөс барааг оруулж ирж хадгалан хэд хэдэн хүнсний төвүүдээр тараан Ард түмэнд борлуулна. Бэнзин мөн ялгаагүй. Үнэ, борлуулалтыг улс барих эрхтэй байхаар. Ингэж чадвал бидний авч байгаа цалингаас дор хаяж 50-150 төгрөг сар бүр хадгаламжинд хийх бололцоо гарч ирнэ. Үүнээс өөр зөндөө сайхан аргууд байна. Нэг хүн цулайтал баяжаад хэрэггүй биз дээ. Ноос, нооллуур, бусад бүтээгдэхүүнийг нааш цааш болгох зөндөө арга байна.