Сайн муу, сайхан муухай хоёр чихэлдэж оршдог улстөрд авлигач, адгийн шаарууд ч цөөнгүй бий. Тэдний нэг бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар юм. Түүний товч намтар гэвээс тендерээс төрсөн тэрбумтан, төрд шургалсан авлигач. Үүнээс өөр нэр алдар, туурвил бүтээл, намтар түүх гэж түүнд үгүй.
Хүн бүр өөрийн явсан замтай, нэр алдрын хөшөөг босгодог юм. Үүн лугаа адил УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар төрд шургалсан авлигач, тендерээс төрсөн тэрбумтан гэсэн нэр алдрын хөшөөгөө монголчуудын сэтгэл зүрхэнд босгож чаджээ.
Хүмүүний сэтгэл зүрхэнд өөрийн хөшөөгөө босгоно гэдэг нөр их хөдөлмөр билээ. Тэгэхээр Ч.Хүрэлбаатар гэдэг залуу хөшөө дурсгалаа босгох ажлыг хэзээнээс эхлэв гэсэн асуулт урган гарна. 2000 онд гадны төсөл дээр ажиллаж байсан түүнийг Ерөнхий сайд Н.Энхбаяр эдийн засгийн зөвлөхөөрөө авч ажиллуулжээ. Тэрбээр ирээдүйд Ч.Хүрэлбаатарыг сайн авлигач, тендерчин болно гэдгийг сайн уяач шиг мэдэрсэн учраас Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон юм.
Тухайн үед Ч.Хүрэлбаатар «Монголчууд бид их азтай улс юм. Н.Энхбаяр хэмээх агуу удирдагчийг бурхан бидэнд илгээсэн» гэж ярьдаг байлаа. Арван үг хэлээд Н.Энхбаярыг магтдаг, «нөгөө юуг нь яадаг» нөхдийн нэг байв. Тэр үед Оюу толгой, Таван толгойн гэрээ, Их өр, Мянганы сорилтын сангийн 250 сая ам.доллар дагасан хардлага сэрдлэг явдаг байв.
Тиймээс 2007 оны наймдугаар сарын тавнаас эхлэн «Тунгаа төв» төрийн бус байгууллагын тэргүүн Д.Лхагвадорж Санхүү, эдийн засгийн яамны байрны гадаа өлсгөлөн зарлалаа. Цагдаа нараар хөөлгөж, эрүүгийн хулгайч нараар дарамтлуулсан ч Д.Лхагвадорж бууж өгсөнгүй. Тэрээр «Төрд шургалсан авлигач, тендерээс төрсөн луйварчин Ч.Хүрэлбаатарыг албан тушаалаасаа огцортол тэмцэнэ» гэж байлаа.
Олон нийт анх удаа төрд шургалсан авлигач, төсөл, тендерээс төрсөн тэрбумтан байгааг мэдэж авсан юм. Ийнхүү Ч.Хүрэлбаатарын яруу алдар нь улс даяар түгсэн түүхтэй. Туул голыг цэвэрлээд явдаг «Тунгаа төв» ТТБ-ын тэргүүн Д.Лхагвадорж анх удаа нэг хүний эсрэг өлсгөлөн зарласан юм. Төрд шургалсан хог шороог цэвэрлэх гэж үзсэн хэрэг л дээ.
Цагдаа нарын дарамтад орсон учир аргагүйн эрхэнд иргэн Д.Лхагвадорж өлсгөлөнгөө Сүхбаатарын талбайд үргэлжлүүлэхээр болсон. Эвгүй байдалд орсон Ч.Хүрэлбаатар сурсан зангаараа Д.Лхагвадоржид ... мянган ам.долларын авлигыг Шударга иргэдийн фронтын Г.Арслангаар өгүүлсэн гэдэг. Төд удалгүй Ч.Хүрэлбаатар «Чи ... мянган ам. доллар өгөөд байхад яагаад өлсгөлөнгөө зогсоодоггүй бэ» хэмээн утастаж загнасан сураг ч байдаг юм. Сүүлдээ Д.Лхагвадорж, Г.Арслан хоёрын дунд ... мянган ам.доллар авсан, аваачиж өгөөгүй гэсэн хэрүүл болоод өнгөрсөн санагдана. Санхүү, эдийн засгийн яаманд байхдаа Ч.Хүрэлбаатар Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарыг өдгөө шоронд суух үндэс суурийг тавьсан юм.
Төсвийн хөрөнгийг цагаан сарын гарын бэлэг шиг тарааж, мөнгө идэх хүүдийний амыг улстөрчдөд нээж өгсөн билээ. Төд удалгүй Н.Энхбаярын тусламжтайгаар Түлш эрчим хүчний сайдаар томилогдсон байдаг юм. Энэ үеэс эхлэн түүнийг тендер бүрээс арван хувь авдаг гэсэн мэдээллийг улстөрчид хэвлэлийнхэнд өгдөг болсон. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар авлигач, төсөлчин, тендерчин гэсэн «цол гуншин»-гаа холоос эрэх хэрэггүй. Хамгийн түрүүнд өөрөөсөө асуух хэрэгтэй болов уу.
Амьдралдаа ганц ч бизнес эрхэлж үзээгүй тэрбээр улсдаа толгой цохидог хөрөнгөтөн болж чаджээ. Мэдээж энэ бүх хөрөнгийг ганц сайн чаддаг зүйл болох тендер, элдэв төслүүдээс унагасан гэдэг нь гарцаагүй. Өдгөө мань эр «авьяас билгээ» Увс аймагт ашиглан асар их хөрөнгө оруулалт хийсэн мэт ярьж яваа сурагтай. Тэгвэл яагаад увсчууд төрсөн нутгаасаа дүрвэн Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Дорноговь, Хэнтий, Дорнод хүртэл цагаан зээр мэт нүүдэллэн явна вэ. Сүүлийн 10 гаруй жил Ч.Хүрэлбаатар увсчуудыг үзэл бодлоор нь ялгаварлан, хагалан бутаргасан гэхэд болно. Түүний бүлэглэлд багтаагүй цэвэрлэгч, үйлчлэгч байсан ч ажлаасаа халагдана. Ийм хэлмэгдүүлэлт, ялгаварлан гадуурхах байдал газар авсан учир 90 мянган хүн амтай аймаг далан мянга болтлоо буурав. Харин бусад бүх аймаг, сумдын хүн ам 20-30 мянган хүн амаар өссөн гэсэн тооцоо бий.
Гэтэл увсчууд орон гэрээ орхин нүүдэллэж, Ч.Хүрэлбаатарын ах дүү, хамаатан садан, тойрон хүрээлэгчид тэрбумтнууд болов. Ард түмний идэх талх, орох орон сууц, явах зам, гүүрнээс хулгай хийж, хөлгүй баячуул болцгоолоо.
Увс аймаг ажилгүйдэл, ядуурлаараа Монгол Улсын хэмжээнд тэргүүлэх болов. Тэр «шилийн сайн» эр Ч.Хүрэлбаатарын олж ирсэн асар их хөрөнгө оруулалт ард түмэндээ наалдалгүй хаашаа урсчихав.
Түүний тойрон хүрээлэгчдийн халаасаар дамжсан мөнгө Ч.Хүрэлбаатарын зүг урсана. Тэр мөнгөн урсгалаас Монгол Улсад тогтож байгаа болов уу. Энэ нутгийн ард түмэн ядууралтай, ажилгүйдэлтэй байхад Ч.Хүрэлбаатарын тойрон хүрээлэгчид тэрбумтангууд болж буй нь шударга ёсонд нийцнэ гэж үү. Увс нутгаас төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал, Ж.Батмөнхөөс өгсүүлээд өнөө цагийн Ц. Нямдорж хүртэл тодорсон.
Эдгээр төр, нийгмийн зүтгэлтнүүдэд эдийн засгийн шунал байгаагүйг, түүх гэрчилнэ. Ц.Нямдорж л гэхэд улстөрчдөд халгаатай болохоос төрийн өмч хөрөнгөнд шунахайрдаггүй, бас увсчууддаа гэмгүй нэгэн билээ. Гэтэл 21 дүгээр зуунд энэ нутгаас Ч.Хүрэлбаатар гэдэг саятан төрдөг байна шүү. Яасан ч цадаж, ханадаггүй юм бол.
Авлигын загалмайлсан эцгээс адис хүртэж арга барилд нь суралцсан Ч.Хүрэлбаатар одоо ч гэсэн тэр цадаж ханалгүй Увс аймгийн зүг хөдлөв. Түүнийг Ц.Нямдорж шиг тийм улстөрчидтэй маргалаа, тэгж санал зөрөлдөв гэж сонсоогүй. Харин дуугүй царайлж байгаад тэр тендерээс тэдийг авчээ, тэр тендерийг түүнд өгчээ гэж л дуулддаг.
Монгол Улс тендерийн булхайгүй, төслийн хулгайчгүй, төрд шургалсан авлигачгүй болох замаар явах ёстой бол Ч.Хүрэлбаатараас эхлэх хэрэгтэй. «Авлигын загалмайлсан эцэг»-ээс адис хүртэж, арга барил суралцсан түүнээс салаагүй цагт шударга ёс долоон уулын цаана байх биз ээ. Авлигачдын эсрэг зарласан аян дайн Монгол Улсад дөнгөж эхэлж байгаа билээ.
Н.Жаргал
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0
Hurelbaatar hen negniig horhoitoi araand zuuval ch ajil amidralaas ni salgaj bj sanaa ni amardag yasnii mulguu honzozhuur hun de,Huvisgalt namiinha tuluu nude uhaj uguhuus ch butsahgui ulaan kommunist.
МАН 20 жил монгол улсыг өрөнд баригдуулж өөрсдөө баяжлаа. Ийм хулгайчуудыг сонгосон бид эх орныхоо өмнө буруутай. Үр хүүхдүүдээсээ уучлахыг хүсч байна.
Одоо сонгууль ойртсон ,наадхыг чинь шалгуулах хугацаа үлдсэнгүй. Увс аймгийн сонгогчид дахиж наад нэг хачин юм аа сонгоод гаргачихгүй бол.АТГ сонгуулийн дараа шалгаж л таараа Нямдорж л давруулсан ш дээ
Nymdorjiig hentei zuirlej magtna genuu? Hurelbaatar Nymka ahiinhaa durguig hurgejdee. Esvel naad Jargal chin 1000$ asuugaad baigaa ym bishuu ogchihooch hoorhii
ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ МӨХӨӨЛДӨС ДОЛООСОН ТӨДИЙ
Hugatsaa n duussan 50 achaanii tereg ENERJI RESOURCEaas avilgald avsan ni udiid Umniin govid toos tatuulan davhij yavaa da,gants jisheeni ene shu de,ta min
buduun har gahai omhii unertej baina naadahaas chin
MCS-ийн охин компани “MCS Property” -ийн барьж, 2007 онд ашиглалтад оруулсан сая ам.доллараар үнэлэгдсэн “Bella Vista” хотхонд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарынх хөршлөн суудаг гэнэ. Ч. Хүрэлбаатар болон мэнгэт Нямдорж гэх мэт сарын сая төгрөг хүрэхгүй цалинтай байж төрөөс төрсөн тэрбумтнуудыг сайн шалгах хэрэгтэй. Ч. Хүрэлбаатар лалар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа асар олон тендерийг будлиантуулж маш их мөнгө луйвардсан гэдгийг олон хүн мэднэ. Мөн Түлш эрчим хүчний сайд байхдаа эрчим хүчний салбарын ихэнх тендерийг өөрийн намын болон нутгийн хүмүүстээ давуу эрхээр өгч, тэднээс хувь хүртэн хөрөнгөжсөнөөр хэтэвч нь зузаарсан. Энэ үеэс "тендер олгосон хүн 10 хувийг авдаг" нэгэн муу жишиг тогтсон гэдэг. Тухайлбал, одоогийн УИХ-ын нэг гишүүд 14 тэрбумын тендерийг давуу эрхээр олгосон баримт бий. Тендерт хэт өндөр үнээр танил талаа ялуулж, түүнээсээ хувь хүртэн завшдаг болсон нь түүнийг "тендерчин Хүрэлбаатар" гэж овоглоход хүргэсэн юм. Ч. Хүрэлбаатар сарын сая төгрөг хүрэхгүй цалинтай байж Засгийн газарт орж ажилласан сүүлийн 4 жилд 100 сая төгрөгийн үнэтэй "Лексус" машин авч, "Эрдэнэс Таван толгой" компанийн 2114 ширхэг хувьцааг эзэших болсон гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байна. Хаанаас, яаж энэ их мөнгө хувьцааг олж авсныг АТГ, ард түмэн байцаах эрхтэй.
ene xurelbaatariig shakgax xereghtei shuu xorongiig ni, ix oodgui novsh shuudee xuniig xorxoitoi araandaa zuuna. avilgaklaa il garaxaas uxetlee aij mash chimeegui getej baiodag nuugdaj baigaa xulgai9ch shuu,olnii unelgee dugneltiig ARG sonsooch ee anxaaraldaa avch ajillagaa yavuulaach ee.
Мундаг хорчин гээд байдаг үнэн юм байна.
ЗАЛУУ КОММУНИСТ. ЯАНА ДАА ЭНЭ АМЬТАН.
АТГ БОЛОН ДОРЛИГЖАВ ГУАЙ ШАЛГАХГҮЙ ЮМ БАЙХ АА.
MUU NAIZ MAANI YANA DAA.ATG SHALGAH SURGTAI.BAS L HOLIIG N GOZOILGOH BAIHDAA.YANAA
TERBUMTAN BOLSON NEGIIGEE TA NAR YAGAAD AD UZEED BAIGAAN.ATAARHAAD BAIGAA YM UU MUUSAIN GUILGACHINGUUD.YADGIIN DAHIAD SAIN HUS HUS.
HUS HUS BAS DAHIN HUS.SHORONGIIN AY DAAH YM BOL HUSAAD BAI XURELBAATARAA
Хүрэлбаатар гэгчийг газар доор ортол нь муучлах гэж л бичсэн байхдаа.жишээ болгон нотлох баримтгүй уур бухимдал өш хонзондоо хөтлөгдсөн хүний бичсэн ийм нийтлэл өрсөлдөгчөө унагаах биш магтаалын зүйл болчихдогийг мэдэхгүй юу? Харин МАНАН-г сонговол иймэрхүү л хүмүүс байх нь дамжиггүйдээ.
Hend hamaatai um bee Hurlee hogshoon zugeer l husaachdee. Jijig geltgui tender bitgii ongruuleed baigaach.
Ene hyn UIH-d garahgyi bol ih l muu yum yzeh ni damjiggyi, garahiin tukd bulhai luivriig ch hiij uguh baihaa, Uvs-n ard tymen mash bolgoomjtoi baigaarai, iim novshnuudaas hurdan salah heregtei,
Ard tumen teneg bish uchraas ene lalariig songohgui bhaa.ene novshiig hezee neg tsagt shuunee ard tumen
sonin l yumdaa.archhagui zaluu gradad surdag bsnig mun ch olon hun medne dee, yalangya oyunchimeg bur sain meddeg, gehdee yaagaad bie biedee durgui humuus hamt ajillaad bgam bol, udahgui neeg ih muudaltsana daa
setguulchee bitgii naaldaa... Tsedenbal gedeg nohor chini kommunizmiin ued say togrogiin hadgalamjtai baisan gee bizdee... Mongol ulsiin horongoor huuhduud ni uzej chaddaggui horongoton orond suraltsaal... bi martaagui shuu... harin Batmonh gedeg huniig ihed hundeldeg...
ene neg um odoo songuulid ner devshih umuu.nyamdorj shig huntei herelddeggui,hun haraad ineedeg,mongoliin gazriig zardag bayjdag,zuragtaar garahaaraa bas dahin ineedeg,hahahaha eleg hoshloo.
dandar baatar baisan bol eniig shuud kusah baisan baih daa.ih shiruun shudarga hun baisan gedeg.
Naadhaa sain balbaad og. ter amore international gej ariin haalganii hurelbaatariin kompani bn. Teriig shalga
Ene Hurelbaatar gej yamarch ajlin etik baihgui muihar nuhur baidag shuu
Сүүлийн 22 жил төр барьсан МАН, АН - монголчуудыг ВАЛЮТИЙН өрөнд /9,6 тэрбум доллар/ оруулж, эх нутгаасаа ЛИЦЕНЗ нэрээр хятадуудад зарж, төрд АВЛИГА цэцэглүүлсэн гавъяатай. Өөр гайхуулах юм алга. Нэг ч шинэ үйлдвэр байгуулсангүй. ТА саналаа бодож өг
NEEREE UVSIIN ARD TUMEN SHUDRAGA, HUN SHIG SETGEDEG BUHEN N HABCHIGDAN GADUURHAGDAJ,NUTAG SELGEN NUUJ, HU NAM TUUNII AYLDAN DAGALDAGCHID L ERONHIIDOO TUNAJ ULDEJ BAIGAA GEDEG N MARGASHGUI UNEN YUM SHU !!! nYAMDORJIIG SHUDRAGA SHUDRAGA L GEH YUM? ONGORSON SONGUULIAR HURELBAATAR GEDEG EKS ERONHIILOGCHIIN GARIIN HUN BARUUN SOLGOIGUI MONGO TARAAJ BAIHAD, UNEHEER SOVESTTEI SHUDRAGA HUN BOL BOLI GEJ HELJ BOLOH L BAISAN DAG. DAANCH TEGDEGGUI L BAIHGUI YU DA ? TAARSAN TAAR SHUUDAINUUD !!!
HURELBAATAR BISH CHOIJILSUREN. ZA ZA YALGAAGUI DE? 1 TEREGNII DUGUINUUD YUM DAG.
UVSAAS GARAAD HULGAICHUUD ER N YU HIISEN YUM BE ?SONGOGDOH BOLOHOOR HAILSAN TUGALGA SHIG L ZAGNADAG ULS.ENE UDAA ARAI OOR SONGOLT HIIMEER YUM SHIG EE.ENE YANZAAR AA BUGD UVSAAS GARAAD HUN ULDEH YUM BOLOV UU
Энэ гөлөг царайлсан луйварчин УИХ д биш Шоронд суух тавилантай
Xurelbaatar bish xuuriig ni bulshlax Xurz jootuu xeregtei bolson xun bainadaa muu uom xiiseneeree bol. xarax tsarainaasaa zevuun, bulxai luivar ni ilrex vii gexeesee xumsaa nuuj yavdag oodgui novsh baigaa uom.
ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ААЛЗНЫ ТОРОНД ОРООЦОЛДОГСДЫГ ЭХ ОРОН БАЯЛАГАА ХАРИЙН ХУЛГАЙТАЙ ТОНОЖ БАЯЖАЖ БАЙГАА МАНАН н ЛУЙВАРЧАДААС ХАЙХ ОЮУТОЛГОЙН МОНГОЛД АШИГУЙ УРВАГЧЫН ГЭРЭЭ ХИЙЖ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХАХУУЛ АВСАН ЭЛБЭГДОРЖ БАЯР БАТБОЛД АЛТАНХУЯГ ТОЛГОЙЛОГЧТОЙ НОВШЫН ЭРЛИЙЗУУД САЙД БАЯРЦОГТ ГАНСУХ ЗОРИГТ ХУРЭЛБААТАР ИЗНН-Н ОЮУН- МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛОО ГЭЖ БОДДОГ ХУН ХЭЗЭЭЧ ХИЙХГУЙ- БОРООГИЙН НАЯАН ТОНН АЛТЫГ ХУЛГАЙЛСАН БАТБОЛД ЭЛБЭГДОРЖЫН БААВАР ЛУ БОЛДТОЙ ХИЙСЭН СЭРГЭЭН БОСГОЛТ БАНК ДАНПУУРУУЛЖ ОЛСОН ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАР УЛААНБААТАРЫН АШИГТАЙ ГАЗРЫГ ЗАРЖ ХЭДЭН ТЭР БУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОЛСОН ЭНХБОЛД БАДАМУНАЙ БОЛОН ХОТЫН ФРАКЦ ХУРЭЛСУХЫН АРДЫН ХАДАГЛАМЖ ТОНОЖ ХЭДЭН АРВАН ТЭР БУМ ДОРЛИГЖАВЫН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЙЛСАН ХЭДЭН ТЭРБУМ НЯМДОРЖЫН ЧОЙЖИЛСУРЭНГЭЭР ХАЛХАВЧЛАН ТАВАН ТОЛГОЙН ТЭЭВЭРЭЭС ОЛЖ БАЙГАА АШИГИЙН ХАЖУУД ЭНХБАЯРЫН УНЭГУЙДУУЛЖ АВСАН ГЭЭД БАЙГАА ОДОО ХУРТЭЛ БАТЛАГДААГУЙ ЭВДЭРХИЙ БАЙШИН БАЙШИНГИЙН БУЛАН ХИЛЭЭР ХӨНГӨЛӨЛТЭЙ ОРУУЛСАН НОМ БОЛ МӨХӨӨЛДӨС ДОЛООСОН ТӨДИЙ
naad hurelbaatar gedeg luivarchingaa shalgaad baoh estoi gazart ni yavuulaachee