"...Энэ хүнийг Баларч гэдэг. Арван долоон наснаасаа Луу гүний тамгын тахар хийсэн бөгөөд одоо гуч хүрчээ. Хэрэгтэнд хатуу харгис. бас тэгээд чадал хүч ихтэй долоон хошууны заан цолтой хүн. Тахар хийснээс хойш хээл хахууль авч овоо хөрөнгөтэй болоод сүүлийн үед хүнийг "Муу гуйлгачин..." гэж дайрах нь улам олон болж байгаа билээ..."
Ч.Лодойдамба гуайн "Тунгалаг тамир" романд тахар хэмээх албан тушаалтныг ийн дүрсэлжээ. Тахарыг мэддэг настнууд ч иймэрхүү түүх ярьдаг байв. Тэр үеийн тахарын албанд гартаа бүлтэй, өгсөн үүргийг үг дуугүй биелүүлдэг, нэг тиймэрхүү бүдүүн тоймын нөхдийг авдаг байсан шиг байгаа юм.
Тахарууд Хошуу тамгын газраас шийтгэлтэй, оргож зайлсан хүмүүсийг хөөж барьдаг үндсэн үүрэгтэй байсныг сурвалжуудаас харж болно. Шинжлэх ухааны академиас 2008 онд гаргасан "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь"-д "Тахар гэдэг нь Хошуу тамгын газрын зарлага..." хэмээн тайлбарлажээ. Бас нэг эх сурвалжид "Тахар гэж зарах, зарлага, одоогоор бол томилох, илгээх гэсэн утгатай манж үг.
Манжийн үед Хошууны тамган газрын зарлаганд явдаг байсан хүний албан тушаалын нэр..." гэсэн байх юм. Харин Я.Цэвэлийн "ногоон" тольд Тахарыг тайлбарлаагүй байна. Өмнөх эх сурвалжийн хэлсэнчлэн монгол үг биш бол Я.Цэвэл гуай тайлбарлах шаардлага үгүй билээ. Юутай ч тэр үеийн тахарт эрх мэдлээ ашиглан хүнийг харгисаар шийтгэх, одоогийнхоор авлига авах боломж нь нээлттэй байжээ.
Өөрөөр хэлбэл, Монголд өмнө нь нэг иймэрхүү л тахарууд байсан бололтой юм. Лав зуу.,. түүнээс дээш жилийн өмнөх энэ нэршил өнөөдөр дахин гарч ирэв. Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний боловсруулсан Маршалын хуулийн төсөл 2013 долдугаар сарын 5-нд УИХ-аар батлагдаад гарахдаа Тахарын хууль хэмээх шинэ нэртэй болов.
Ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүтэц орон тоо, бүх юмыг нь бэлэн болгоод ажиллаж эхлэхээр төлөвлөж энэ хуулийг баталжээ. Xуульд тодорхойлсноор бол тахар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдээс арай өөр. Тэд шүүхийн үйл ажиллагааг тогтмол явуулах, шүүхэд ирэхгүй хүнийг албадан авчрах, аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах үүрэгтэй.
Гэхдээ энэ албаны "гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн чиг үүрэг"-ийг дэвэргэн PR-дсаар "Тахарын алба гэдэг чинь аятайхан юм" гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж чадсан. Тахарын хуулийг хэрэглэхийн тулд хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулжээ.
Жаахан дэлгэрүүлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд байсан ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах ажлыг Тахарын албанд шилжүүлэх, Хилийн тухай хуульд Тахарууд нь шүүн таслах ажиллагаа болон хорих анги, цагдан хорих байрнаас оргон зайлж улсын хил нэвтрэхийг завдсан, эсхүл хил нэвтэрсэн яллагдагч, ялтны талаарх мэдээллийг авах, хилийн бүс орчимд эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд Хил хамгаалах байгууллагаас хүн хүч, автомашин, техник хэрэгслийг дайчлах эрхтэй гэж нэмжээ.
Мөн Шүүхийн тухай хуульд Тахарын алба нь шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагч, ялтныг ирүүлэх, оргон зайлсан бол эрэн сурвалжлах басхүү Байгаль орчныг хамгаалах тухай, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Батлан хамгаалах тухай, Иргэний болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай зэрэг олон хуульд өөрчлөлт оруулан тахаруудын эрх үүргийг зохицуулжээ.
Түүнчлэн тахарууд энэ үүргээ гүйцэтгэхийг тулд гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хуульчилсан байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулна гэдэг нь шууд утгаараа мөшгиж мөрдөнө, тагнаж чагнана, хорино цагдана....
Энгийн утгаараа Х.Тэмүүжин сайдын тахарууд Бадарч тахартай бараг адилхан ажил хийнэ гэсэн үг юм. Зуун жилийн ялгаа гэдэг хэлбэрийн хувьд маш их ажээ. Гэсэн ч агуулга нь хадгалагдсаар үлддэг байна. "Тунгалаг тамир" романд "... Бадарч өнгөрсөн жил Төмөрийг усанд хөвж явахад нь бариад тамган дээр аваачин өөрөө банздан ширлэжээ. Тахар хийсэн үедээ олон хүнийг ширлэсэн бөгөөд тэд нараас оргож байсан хүн үгүй..." гэсэн нь өнөөгийн тахаруудын эрж хайж баривчлаад удаан хугацаагаар хорьж цагдах эрхтэй ижил. Мөн "..."Энэ лав намайг Төмөр гуайтай уулзсаныг мэдэж байх шиг. Би хэлэхгүй. Хөнгөлсөн ч хэлэхгүй. Ишиг шиг чарлахгүй, хурга шиг дуугуй байж байгаад л босоод явчихна. Эр хүн, эр хүндээ хайртай" гэж бодов.
-Чи муу хөнгөл дөө. Би ёо гэхгүй гэж Хонгорын хашгирахад нүдэнд нь доголон нулимс тунарав.
-Бэлтэй хүний ганц хүү гэсэндээ шөрмөстэй байна гээд Бадарч нүдээ жартайлган инээв....", бас "...Мөн бурдаг эр ээ" гэснээ гэнэт инээхээ больж хөмсгөө зангидан "Гуйлгачин минь чам шиг юманд баригдах эр биш. Будааныхаа савтай хоцорсноо их аз гэж мэд. Засагт ханы цахиур Төмөрт морио алдсанаа мэдэж байна уу. Барина гэнэ шүү" гэж дахин инээв. Жил гаруй сургийг нь сонсоогүй ганц дүүгээ амьд мэнд явааг гэнэт сонсоод Эрдэнийн царай хувиран баярын туяа тодров. Эрдэнийн энэ байдлыг хашир Бадарч ажиж амжив..." гэсэн нь гар утсыг нь чагнах, мөшгиж мөрдөх гүйцэтгэх ажиллагаа явуулж буйтай агаар нэг ажээ.
Уг нь мань Х.Тэмүүжин сайд анх Маршалын буюу Тахарын хуулийг АНУ, Европын орнуудын туршлагаас "хуулсан" байна. Тэдгээр улсад энэ чиг үүргийг тусгай мэргэшсэн алба гүйцэтгэдэг. Тиймээс Х.Тэмүүжин сайдын Тахарын албаны төсөөлөл нь тэрхүү тусгай мэргэшсэн алба болж таарч байгаа. Харин шинээр бүрэлдэх Тахарын алба Х.Тэмүүжин сайдын мөрөөдсөн тусгай алба болж чадах уу.
Үүнээс гадна энэ хуулийг чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүд хуулийн сайн ойлголгүй л баталчих шиг болсон. Ямар сайндаа л Д.Лүндээжанцан гишүүн "Бадарч тахар гэж нэг роман дээр муугаар гарч, энэ үгийг тэр талаас нь ойлгоод байдаг болчихсон юм. Түүнээс биш маршал гэдэг үгийн оноосон нэр нь тахар юм шүү дээ..." гээд учирлаж суухав дээ. УИХ-ын гишүүд байтугай хуулийнхан өөрсдөө ч энэ нэр томъёо хийгээд хуулийг ойлгохгүй будилж суугаа гэх.
Тахарын хууль батлагдах сургаар /тэр үед нь Маршалын хууль нэртэй төсөл явж байв. Б.Д/ хууль, хүчний байгууллагын боловсон хүчин бэлтгэдэг нэгэн их сургуулийнхан Тахарын албаны танхим байгуулахаар болжээ. Гэтэл багш оюутнууд нь нийлчихсэн маршал Х.Чойбалсангийн зургийг танхимын хананд өлгөөд зогсч байсан гэж байгаа. Хамгийн түрүүнд хуулиа ойлгох ёстой улс нь шүү дээ.
Тэгэхээр Х.Тэмүүжин сайдаас бусад нь энэ хуулийг өнөө хэр нь төдийлэн сайн ойлгоогүй байх магадлал өндөр байгаа юм. Манж нэртэй, америк сурталтай, монгол уламжлалтай... Нэг иймэрхүү л хууль төрөв. Улсаас хангалттай төсөв гарган, 700 гаруй хүний бие бүрэлдэхүүнтэй байх энэ алба тойргийн шүүхүүдийг дагаад аймаг, дүүрэг бүрт байгуулагдана.
Боловсон хүчнээ 35-аас доош настай, хууль сахиулах буюу батлан хамгаалахын салбарт гурваас доошгүй жил ажилласан байх... шалгуураар ажилд авахаар зар тараачихаад байгаа. Цагдаа, тагнуул, хил хамгаалах, шүүхийн шийдвэрийнхний зарим эрх, үүргийг цуглуулан босч буй Тахарын албыг бусад нь алга ташихаас илүүтэй ад үзсэн маягтай угтаж байна. Учир нь тагнах, чагнах эрх бүхий гүйцэтгэх ажиллагаа явуулдаг бас нэг алба байгуулагдсанд байгаа юм.
Өмнө нь ажил үүргээ арайхийн хуваарилж тогтоогоод байсан тагнуул, цагдаа дээр нэмэгдээд АТГ гэж хэмжээгүй эрхт газар гарч ирсэн. Учраа олж амжаагүй байтал нь цагдаа ньтарсан ч биш, бутарсан ч биш болж, Тахарын алба гэдэг газар УИХ, Засгийн газраар "ногоон гэрэл"-ээр дэмжүүлэн, хүч түрэн зүтгэсээр байгуулагдаж байна.
Яг үнэндээ гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллага ингэж нэмэгдэхэд "өрсөлдөгч" хууль, хүчний байгууллагынхан гэхээсээ ажлаа, бизнесээ хийгээд бор зүрхээрээ зүтгэж буй олон нийтийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх вий гэх болгоомжлол нийгэмд байгаа нь нууц биш. Бас л нэг эрх мэдэл, түрэмгийлэл... Орчин үеийн Бадарч тахарууд ч төрж магадгүй гэх яриа бас байна. Учир нь Монголд авлига авах, эрх мэдлээ хэтрүүлэх боломж нээлттэй хэвээр байгаа билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Холион бантан болгосон байна даа,фашист хуулийн байгуулага байна.коммунист хуулиас дээр байж чадах болов уу? Миний бодлоор бол хуульндаа биш,Хүмүүсийн хууль хэрэгжүүлэх,хуулинд захирагдах ёсонд "сэтгэл "дутаад байгаа байх...Тэмүүжинд амьдрал зааж өгөх байх даа...
ene muu shaldan batsaan huulia meddeg yumuu??? Huuliin A ch baihgui teneg batsaan huuli zuin yamaar saihan togloj baina. Lalar Lambaa anagaahin medleg baihgui baisnaar eruul mendiin salbariig elgeer ni hevtuulsen.
... Монгол улсын тусгаар тогтнолын дархлааг хамгаалдаг ганц газрыг 1990 ээд оноос эхлэн Ардчилсан хужаанууд энд тэндээс нь өмөлж цөмлөөд энэ байгууллагыг Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлыг хариуцах үндсэн үүргээс нь хөндийрүүлэн өөрсдийн хужаа цустангуудын хорон үйлдлийг хаацайлах , хамгаалах байгууллага болгон хувиргасан. ... Одоогийн байдлаар Монголын Цагдаагийн байгууллагаар оролдож үйл ажиллагааг нь зогсонги байдалд оруулан , Монгол улсын Хилийн Хамгаалалтын асуудлыг хариуцдаг ХХЕГ ын үүргийг Боомтын хуулиар Гадаадын Иргэн Харьяатын Газарт шилжүүлэн , тэр газар нь Хилийн шалган нэвтрүүлэх албаны ямар ч туршлага байхгүй , зохих мэргэжлийн боловсон хүчин ч байхгүй бөгөөд , хятад цустангуудад ээлтэй дарга нь Гадаадад гарсан Монголчууддаа хатуу нүүр харуулна хэмээн Ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн далд бодлогыг ил цагаан мэдэгдэж олны зэвүүцлийг төрүүлэн өөрийгөө хэн болoхыг , урвагчийн утсан хүүхэлдэй болохоо олон түмэнд таниулсан . Монгол Улсын төрийг хууль бусаар эзэрхсэн ардчилсан хужаа луйварчид урвагчид яаран сандран гүйцэтгэсэн энэ бүх хуулийн шинэчлэлийн цаана Монгол улсын хууль хүчний байгууллагуудыг хүчний хувьд тарамдуулан хэрэг дээрээ оршин тогтнох хууль зүйн үндэсгүй болгож , Монгол Улсын Xилийн өмнөд хэсгийн хамгаалалтыг татан буулгаж Хятадуудыг Монголд чөлөөтэй нэвтрүүлэх , Монголыг Хятадчилж шинэчлэх бодлогын дагуу хийгдсэн гэж хэлэхэд олон хүн гайхахгүй болсон. ... Тийм дээ ч Монголд Ардчилал , хужаа бид ялсан учраас Монголын Хил хамгаалах байгууллагыг удахгүй татан буулгаж үүргийг нь Хятадын Хил хамгаалах байгууллагад шилжүүлэх болно гэж хэлээд Тэмүүжин гэгч хорон урвагч этгээд ардчилсан хужаа Ц Элбэгдоржийнхоо өгсөн ээлжит бузар даалгаврыг нь ихэд сэтгэл ханамжтай биелүүлсэндээ инээгээд зогсож байх нь энүүхэнд болсон гэхэд нэг их хилсдэхгүй байх . !!! ... Хуулийн шинэ эмнэлгийн байранд суурилуулсан 2,4 тэрбүм төгрөгийн үнэтэй дурангийн аппартарыг зориудаар дэлбэлчихээд цааш нь Монголчуудын эсрэг санаж сэдсэн төлөвлөгөө , хорон үйлдлээ хийхэд хэн ч саад хийж чадахгүй хэмээн их л бардам байгаа биз. ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут ногоорох болно. Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
үнэн тэнэг нэршил... улам л өвөр монголжоод байх юм... МАРШАЛЛ гэдгээрээ л зүтгүүлэх байсан юм даа
монгол хэлнээсээ уйдах нь сайн хэрэг биш ээ. битгий тэнэглэ.
ene Temujin hezee Chingis haan boloh yum be ydaad baina shuu.
улам л манж хятад руу дөхөөд байна. бадарч тахраар АН-ы гишүүд тодорч байна гэсэн. яргачин зодоончин.
Yostoi hogiin sanagdchlaa..Tahar gej hogiin nerdee...ene nereer ajil hiih humuus ch de, Marshal ni havigui albanii, tsag uyedee tohirson ner yum
Ногоон малгайтны үе Монголд АН-аар дамжин ирж байгаа шүү дээ Монголчуудаа.
Хаанаас юугаа хуулаад батлаад байгаа юм болоо.
... Монгол улсын тусгаар тогтнолын дархлааг хамгаалдаг ганц газрыг 1990 ээд оноос эхлэн Ардчилсан хужаанууд энд тэндээс нь өмөлж цөмлөөд энэ байгууллагыг Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлыг хариуцах үндсэн үүргээс нь хөндийрүүлэн өөрсдийн хужаа цустангуудын хорон үйлдлийг хаацайлах , хамгаалах байгууллага болгон хувиргасан. ... Одоогийн байдлаар Монголын Цагдаагийн байгууллагаар оролдож үйл ажиллагааг нь зогсонги байдалд оруулан , Монгол улсын Хилийн Хамгаалалтын асуудлыг хариуцдаг ХХЕГ ын үүргийг Боомтын хуулиар Гадаадын Иргэн Харьяатын Газарт шилжүүлэн , тэр газар нь Хилийн шалган нэвтрүүлэх албаны ямар ч туршлага байхгүй , зохих мэргэжлийн боловсон хүчин ч байхгүй бөгөөд , хятад цустангуудад ээлтэй дарга нь Гадаадад гарсан Монголчууддаа хатуу нүүр харуулна хэмээн Ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн далд бодлогыг ил цагаан мэдэгдэж олны зэвүүцлийг төрүүлэн өөрийгөө хэн болoхыг , урвагчийн утсан хүүхэлдэй болохоо олон түмэнд таниулсан . Монгол Улсын төрийг хууль бусаар эзэрхсэн ардчилсан хужаа луйварчид урвагчид яаран сандран гүйцэтгэсэн энэ бүх хуулийн шинэчлэлийн цаана Монгол улсын хууль хүчний байгууллагуудыг хүчний хувьд тарамдуулан хэрэг дээрээ оршин тогтнох хууль зүйн үндэсгүй болгож , Монгол Улсын Xилийн өмнөд хэсгийн хамгаалалтыг татан буулгаж Хятадуудыг Монголд чөлөөтэй нэвтрүүлэх , Монголыг Хятадчилж шинэчлэх бодлогын дагуу хийгдсэн гэж хэлэхэд олон хүн гайхахгүй болсон. ... Тийм дээ ч Монголд Ардчилал , хужаа бид ялсан учраас Монголын Хил хамгаалах байгууллагыг удахгүй татан буулгаж үүргийг нь Хятадын Хил хамгаалах байгууллагад шилжүүлэх болно гэж хэлээд Тэмүүжин гэгч хорон урвагч этгээд ардчилсан хужаа Ц Элбэгдоржийнхоо өгсөн ээлжит бузар даалгаврыг нь ихэд сэтгэл ханамжтай биелүүлсэндээ инээгээд зогсож байх нь энүүхэнд болсон гэхэд нэг их хилсдэхгүй байх . !!! ... Хуулийн шинэ эмнэлгийн байранд суурилуулсан 2,4 тэрбүм төгрөгийн үнэтэй дурангийн аппартарыг зориудаар дэлбэлчихээд цааш нь Монголчуудын эсрэг санаж сэдсэн төлөвлөгөө , хорон үйлдлээ хийхэд хэн ч саад хийж чадахгүй хэмээн их л бардам байгаа биз. ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут ногоорох болно. Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Амьдрал мэдэхгүй Тэмүүжин, онол мэдэхгүй Нямдорж 2-оор тоглуулж дууслаа, Монголын хууль болоод түүний байгууллагууд, аан?
Huulichiin erh zuin baidliin tuhai huuli odoo buren heregjih bolomjgui bolson. Tahariin alba Shuuhiin shiidver guitsetgeh albaa oorchloogui baij zeregtseed baih um bh. Za da! Mon ch hetsuu um da. Ene niigem chin ulam togtvorgui boloh um. Guitsetgeh uil ajillagaa yavuulah erhiig 2-3 l baiguulaga yavuulahgui bol boldogui l um da. Mon ch unen bodit baidlaas hol, onoloo ch sain medehgui baina da. Jijig Ih surguuliin bagsh nar l neg iim hiisver setgedeg um da.....
Тэмүүжин сайдаа энэ төрд мөнгөгүй танил талгүй ахан дүүсгүй ядуу нэг нь хохирч мөнгөтэй танил талтай нь хууль завшиж хэнийг ч яаж ч хохироож болдогын тод жишээг би өөрийн биеэр эдлэж явна даа ажлаа тараад ганц шил ундаа ганц тамхи аваад гарч явтал нутгийн атман гээч нөхөр тааралдаж очих айлд минь дагаж очиж авч явсан архиа тэр айлынхантай хувааж уучихаад надыг архи авч өгөхийг шаардан нэхэж улмаар гэрээс дагуулан явж эзгүй газар аваачин яг энд чамайг ална гэмээн зодож нүдэн загтаахад минь хойноос хөөж ирэн дэгээдэж унгаан энд чамайг алчихад хэн ч мэдэхгүй гэж амь насанд минь халдахаар заналхийлэн нүдэж балбахад би аргагүйн эрхэнд босч нэг удаа цохиж унагаагаад 2 удаа өшиглөөд зугтаасан билээ гэтэл тэр гайтай этгээд маргааш нь үүрээр түгжрэл болж мэс засал хийлгэсэн ба түүнээс сар гарангийн дараа нойр булчирхайн эмчилгээ хийлгэсэн юм гэтэл тэд надаас 100 сая төгрөг нэхэж миний 1 удаагийн цохилтоос болсон гэж өөрсдийн найз аймгийн шүүх эмнэлгийн шинжээч Шүрээ гэгчээр хүнд гэмтэл гэсэн акт гаргуулав тэгээд танил талаараа миний эсрэг баримт бүрдүүлж аймгийн шүүгч абга эгч нь надад хэрэг тулган таслаж ялтан болгож байх шив дээ надад тэр хүнд өгөх 100 сая төгрөг байтугай надад туслах дэмжих ах дүү ч байхгүй хар нялхаасаа өнчин өрөөсөний зовлонг биеэр туулж цайн санаат сайхан хүмүүсийн тус дэмээр өдий хүрч нийгэмд хөдөлмөрлөж явсан надыг албан байгуулга маань ч нотлоно би архи ууж агсан тавьж бусдийг айлган сүрдүүлж явсангүй надад тэр хүнийг зодох чадал байхгүй биш байсан гэвч хүний нутагт өнчин өрөөсөн надыг хэн ч хамгаалахгүй гэдгийг мэдэж байсан учраас би зодоон хийгээгүй тэр хүний өөдөөс эсэргүүцэн хамгаалаагүй зүгээр л зодуулсан амьнасанд ноцтой аюул учирсан учраас л аргагүйн эрхэнд нэг цохиж унагаад зугтаасан гэтэл хуулийг хаалгадаж танил тал ахан дүүсээрээ нийлж надад ял шийтгэл оноож байна би тантай 2 удаа уулах гэсэн боловч над мэтийн хүн их хурлын гишүүнтэй яагаад ч уулзаж чадахгүй юм билээ Өмнөговь А.Алтанэрдэнэ
Тэмүүжээн ийм хэргүүдийг яах вэ? Сайн санаат өмгөөлөгч өмгөөлөөд өгчөөчээ энэ залууг.
Монголд хууль гэж байхгүй. Дүр эсгэсэн ардчилагчид Монгол улсын хуулийг аль хэдийн устгачихсан шүү дээ.
"Тунгалаг тамир" романаас хэсэгчлэн авч хэвлэх зохиогчийн эрхийн зөвшөөрлөө авсан юм болов уу...
... Монгол улсын тусгаар тогтнолын дархлааг хамгаалдаг ганц газрыг 1990 ээд оноос эхлэн Ардчилсан хужаанууд энд тэндээс нь өмөлж цөмлөөд энэ байгууллагыг Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлыг хариуцах үндсэн үүргээс нь хөндийрүүлэн өөрсдийн хужаа цустангуудын хорон үйлдлийг хаацайлах , хамгаалах байгууллага болгон хувиргасан. ... Одоогийн байдлаар Монголын Цагдаагийн байгууллагаар оролдож үйл ажиллагааг нь зогсонги байдалд оруулан , Монгол улсын Хилийн Хамгаалалтын асуудлыг хариуцдаг ХХЕГ ын үүргийг Боомтын хуулиар Гадаадын Иргэн Харьяатын Газарт шилжүүлэн , тэр газар нь Хилийн шалган нэвтрүүлэх албаны ямар ч туршлага байхгүй , зохих мэргэжлийн боловсон хүчин ч байхгүй бөгөөд , хятад цустангуудад ээлтэй дарга нь Гадаадад гарсан Монголчууддаа хатуу нүүр харуулна хэмээн Ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн далд бодлогыг ил цагаан мэдэгдэж олны зэвүүцлийг төрүүлэн өөрийгөө хэн болoхыг , урвагчийн утсан хүүхэлдэй болохоо олон түмэнд таниулсан . Монгол Улсын төрийг хууль бусаар эзэрхсэн ардчилсан хужаа луйварчид урвагчид яаран сандран гүйцэтгэсэн энэ бүх хуулийн шинэчлэлийн цаана Монгол улсын хууль хүчний байгууллагуудыг хүчний хувьд тарамдуулан хэрэг дээрээ оршин тогтнох хууль зүйн үндэсгүй болгож , Монгол Улсын Xилийн өмнөд хэсгийн хамгаалалтыг татан буулгаж Хятадуудыг Монголд чөлөөтэй нэвтрүүлэх , Монголыг Хятадчилж шинэчлэх бодлогын дагуу хийгдсэн гэж хэлэхэд олон хүн гайхахгүй болсон. ... Тийм дээ ч Монголд Ардчилал , хужаа бид ялсан учраас Монголын Хил хамгаалах байгууллагыг удахгүй татан буулгаж үүргийг нь Хятадын Хил хамгаалах байгууллагад шилжүүлэх болно гэж хэлээд Тэмүүжин гэгч хорон урвагч этгээд ардчилсан хужаа Ц Элбэгдоржийнхоо өгсөн ээлжит бузар даалгаврыг нь ихэд сэтгэл ханамжтай биелүүлсэндээ инээгээд зогсож байх нь энүүхэнд болсон гэхэд нэг их хилсдэхгүй байх . !!! ... Хуулийн шинэ эмнэлгийн байранд суурилуулсан 2,4 тэрбүм төгрөгийн үнэтэй дурангийн аппартарыг зориудаар дэлбэлчихээд цааш нь Монголчуудын эсрэг санаж сэдсэн төлөвлөгөө , хорон үйлдлээ хийхэд хэн ч саад хийж чадахгүй хэмээн их л бардам байгаа биз. ... Идсэн эрүү хувхайрч , идүүлсэн бут ногоорох болно. Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Хүн яахаараа ийм усан тэнэг төрдөг байнаа.
yuugaa hiiged holion bantan bolgoodbgaan be. yuuun Manj ner avsiiin. tusgaar uls baij. onigootoin. ner mundsan bishdee !!!!!!!!!!
Ug ni marshal gesen ner ni gor baisiin .Lundeejantsan gej zonson hogshnii ugeer jinhene badarch tahar boloh vii de
humuusee amerikad negen toriin alban haagch utsaar yarij baihdaa heel hahuultai holbootoi neg ug aldsaniihaa toloo 14 jil shorond suuh yal avch bna ene arai dendnee te mongold bol ene huniig yahch ugui
ANamig songosoni chin ach gabya
Тахарын албаны даргаар АТГ-д байсан Бадарч гэдэг хүн яригдаж байгаа гэсэн.
Тахарын албаны хууль бол Шударга ёсыг тогтоох, Хуулийн засаглалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хууль болсоон. Энэ хуулийн талаар ямар ч системтэй ойлголтгүй хүмүүс өөрсдийн мунхаг ухаанаар бурах юм даа. Чиний эрхийг хамгаалахаар ажиллаж буй хараат бус шүүгчийн чинь аюулгүй байдал, нэгэн өдөр чи ч гэрч, хохирогч болчихоод бүлтгэнэж суухад чинь хамгаалах алба байгуулаад байхад юунд нь бухимдаад байгааг ойлгохгүй юм. Юмыг жаахан гэгээтэй талаас нь бодож сураач. Мааршалын алба гэхээр Маршал Чойбалсан гуайг бодож төөрөөд, эсвэл нэгэн том цэргийн цол л орж ирээд байгаа биз дээ. Маршаалын алба гэхээр бүр юу ч ойлгогдохгүй байгаа биз дээ. Тахар гэхээр юу нь муухай санагдаад байгааг ойлгохгүй юм. Манж үг гээд байгаа бол монголчуудын ихэнх нь манж, төвд нэртэй шүү дээ. Тэгэхээр Доржнямбуу, Төгс, Гэрэлт, Дулмаа, Самбуу гэсэн ээж аавынхаа нэрийг сонсоод бөөлжис нь хутгаад явдаг гэх үү. Битгий туйлширцгаа. Энэ албыг сайн гүйцэтгэх юм бол олон түмэнд маань л өлзийтэй байх болно. Тахарыг ганцхан киноны зохиомол дүрээр сэтгэж болохгүй. Ёс ёмбогор, Төр төмбөгөр гэдэг үгийг сахих юм бол Тахарууд шилдэг хүмүүс л байх болно. Шилдэг, сайн, шударга Тахарын гавьяагаар та айх аюулгүй, амар жимэр, өр авлагаа барагдуулсан шиг сэтгэл тайван амьдрах болно. Ядах даа Тахар гэдэг үгийг сайн сайхан талаас нь сэтгэхийг хүсвэл ТА*ХАР гэсэн буюу ямар хүнээр хамгаалуулснаа та нар хараарай гэсэн үг биш үү. За ийм л байна даа.
Хууль зүйн сайд Тэмүүжингийн авч яваа бодлого бол маш зөв чиглэлтэй. Хамгийн наад захын жишээ гэхэд л ялын бодлогыг хүнлэг энэрэнгүй талаас нь залруулах бодлого барьж байна шүү дээ. Ажил хийж буй хүмүүсийг муйхарлан эсэргүүцнэ гэдэг өөрийнхөө тарыг л таниулж байгаа хэрэг. Инээдэмтэй нь эсэргүүцээд байгаа мөртлөө ингэх ёстой гээд дээрдэх санал хэлэхгүй юм.
Teneg setguulch min bitgii Tolgoi ugaah gej orold
Temuujind amjilt. Zuv bodlogo zuv chigleld yavj bgaa shuu.Yavtsiin dund aldaa garch medeh ch aldaa ali boloh baga urshig hunuul bagatai bh heregtei. Zasaj zalruulaad yavaad bna sh de. Yu ch ugui yumuu esvel bur hereggui yum bsnaas hamaagui deer.
бадарчаар ажилд орох юмсан .
MAH avligachidyg sohruuleh huuli batluulsand bayarlalaa harts arduud demjij baina shuu?
аль ч төр засаг хуультай цаазтай , тамгатай тахартай байдаг юмаа хө , ядаргаатай санагдаад байгаа бол саран дээр очиж амьдар , тэнд тахар гэж байхгүй байлгүй ! Тэмүжин сайд урагшаа !
ТЭМҮҮЖИНГИЙН ГАРГАСАН ХУУЛИАС БОЛЖ АЖИЛ АМЬДРАЛГҮЙ БОЛЖ БАЙГАА ХҮМҮҮС ОЛОН БАЙНА. ОЛОН ЖИЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ИРСЭН БАЙГУУЛЛАГА ХОХИРЧ БАЙНА ШҮҮ. ЦАГДАА ЦАГДААГАА ШАЛГАНА ГЭЖ ЯМАР ЮМ БАЙДАГ ЮМ.
тахарын алба хэзээ байгуулагдах юм бэ хурдан байгуулавал байгуулаач наан чинь олон хүний амьдрал сөнөөд байна хөе тэмүүжин ахаа та сайхан амьдарч сайхан хуцаж байвал бусад нь хамаагүй юу эрхэм хуульчдаа
тахар хэдэн сард байгуулагдах вэ мэдээ, мэдээлэлээр огт ярихгүй юм энэ талаар сайт зурагтаар тодорхой хариу , мэдээ мэдээлэл дамжуулаач тахарын албыг хариуцсан хүмүүсээ.