Төрийн тэргүүн маань амралтын өдрүүдэд буюу хагас, бүтэн сайн өдрийг тааруулан салхинд гарах дуртай. Салхинд гарна гэхээр та бүхэн “Томоохон жийп хөлөглөж, Богд уулаа тойрон утаанаас жаахан холхон гардаг” гэж бүү сэтгээрэй. Ерөнхийлөгч хүн гэдэг жийп хөлөглөн хотоос хорь, гучхан километр гарахыг салхинд гарна гэдэггүй юм байна.
Ерөнхийлөгч өө, ямар маркийн, өнгийн, бас хэд гэсэн дугаартай жийп хөлөглөж салхинд гарах вэ гэж асуувал ч бараг доромжлол болно доо. Ёстой нөгөө “Юм үзээгүй юмнууд” гэх биз. Учир нь Ерөнхийлөгч салхинд гарахын тулд нисдэг тэрэг хөлөглөж, Хан Хэнтийн хөвч, Минжийн застав гээд хүн хүрч чадахгүй их сарьдагийг зорьдог.
Тэнд нь бүр тохилог хаус, халуун ус, саун гээд хүний хэрэгцээ цөм бүрдсэн байдаг гээд бод доо. Адал явдалт кинон дээрээс үздэг цасны мотоцикль хүртэл бий шүү дээ. Тэнд очоод бас покердоно, тэгээд эзгүй уул, элчилгүй хөвч, эр улс юу хийхийг хэн мэдэх вэ. Энэ бүхнийг тоочихын учир гэвэл, эрхэм Ерөнхийлөгч нисдэг тэрэг хөлөглөж салхинд гарах дуртай тул нисдэг тэрэгнээс болгоомжлох хэрэгтэй болоод байгааг л сануулах гэснийх.
Саяхан Чойр хотоос баруун урд зүгт 40 гаруй километр газарт “А-JET” компанийн 862 дугаар аяллын еврокоптор нисдэг тэрэгний хөдөлгүүр агаарт бараг л гацаж ослын буулт хийсэн аж. Нисдэг тэрэг ослын буулт хийх тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй. Харин хээрийн нөхцөлд нисэх багаар нь засвар хийлгээд дахин хөөрөх зөвшөөрлийг өгсөн гээд бодохоор ИНЕГ гэж байна уу, байхгүй юу гэдэг эргэлзээнд оруулаад байна.
Эсвэл ийм сахилга, хариуцлага, бодлого, удирдлагагүй болчихсон газар уу. Бас хачин хариуцлагагүй, марзан зөвшөөрлийг нисэхийн түүхэнд С.Буяндалай даргаас өөр хүн өгч байгаагүй гэх. Хариуцлагагүй, удирдлагагүй болсон газрын нисдэг тэрэг Минжийн хангай хийгээд хүн эс хүрэх их хөвчид ослын буулт хийлээ гэхэд эрсдэл нь хэр вэ гэдгийг хэлэхээс өөр арга алга.
Төв аймгийн Эрдэнэ суманд энэ намар дээрх компанийн нисдэг тэрэг бас л ослын буулт хийсэн. Гэхдээ азаар хүн бэртээгүй, нисдэг тэрэг нь дэлбэрээгүй. Үнэндээ туршлагатай, сайн нисгэгч байсан тулдаа л нисдэг тэргээ буулгаж, дэлбэлэлгүй авч үлдэж чадсан гэдэг. Хэрэв тухайн өдөр тэрхүү нисгэгчээс өөр, дадлага чадвар муутай нисгэгч явсан бол тэрхүү нисдэг тэрэгнээс сэг ч үлдэхгүй байсан гэх юм билээ.
Учир нь агаарт олон цаг ниссэн, мотор нь халсан нисдэг тэрэг бөөрдөж унахдаа дэлбэрдэг нь бичигдээгүй хууль аж. Халуун моторт өчүүхэн жаахан түлш хүрсэн л бол гал авалцаж, шууд дэлбэ үсэрдэг аж. Харин ч нисгэгч нь самбаатай, мэргэжлийн ур чадвартай хүн байсан тулдаа бөөрдөж унасан нисдэг тэргээ аюулгүй болгож, хүмүүсээ ч яаралтай зөөж чадсан юм билээ.
Мэргэшсэн, одоогийн ОХУ-д мэргэжлийг нь эзэмшсэн хэдхэн нисгэгч манайд байдаг бөгөөд нөгөө хэдээ болсон, болоогүй, зассан засаагүй нисдэг тэргээр нис, нис гэж албадаж нисгээд алдаа гарахаар нөгөө л “Нисдэг тэрэг барьж явсан” гэдэг үүднээс хөөрхий хэдэн нисгэгчээ буруутан болгосоор өдгөө нисгэгчгүй нисэх болоод байна, ИНЕГ.
Тушаал өгсөн удирдлага, зөвшөөрөл өгсөн, албан тушаалтан, мөнгийг нь авсан компаниуд дараагийн “хохирогч, нисгэгчээр” хэнийг нисгэх вэ гэдгээ бодохоос бус аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдгээ тархинаасаа бүгд аваад хаячихсан байна. Дарга, албан тушаалтнуудын санах ойд нь ч аюулгүй нислэгийн тухай үг, өгүүлбэр байхгүй болчихсон юм биш үү.
Нисгэгчгүй, бодлогогүй энэхүү салбарт эрхэм Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийгээд салбар хариуцсан сайд нь анхаарал хандуулж, бодлоготой, аюулгүй үйл ажиллагаатай, улс орны ирээдүйтэй салбар болгоо ч гэж хүсмээр байна.
Уг нь дэлхийн аль ч улс орон хамгийн түрүүнд аль салбартаа хамгийн зөв менежмент хийх, нэн тэргүүнд хөгжүүлэх, хэтийн хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулж, удирдлагыг нь улс төрөөс ангид, залгамж холбоо бүхий бодлогоор томилдог. Ийм салбарын нэг бол яах аргагүй ИНЕГ.
Өөрөөр хэлбэл, олон давуу талтай, бодлогоо зөв тодорхойлоод хөгжүүлбэл бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд ач холбогдол бүхий энэ салбарт “улстөрч” бодлого, томилгоо хэт хавтгайрч байгаагаас уналтад орох болов. Манай улсын хувьд иргэний нисэхийн салбар нь Зүүн өмнөд Ази, Төв Ази, тэр дундаа Узбекстан, Казахстан болон Хятадын баруун хойд муж, Зүүн хойд мужийг холбосон агаарын нислэгийг холбож чадах хамгийн зөв, ашигтай цэг.
Тиймээс ч энэ салбарт дээрх бодлого ажил хэрэг болох боломжтой. Гэвч иргэний нисэх нь улс төрийн бялуу хуваагсдын ээлж өнгөрөөх, шахааны хүмүүсийн үдлэх газар болж хувирснаас бодлогогүй хүмүүсийн бөөгнөрөл болсоор удаж байна.

Төмөр замаар урд, хойд хоёр хөршийг холбоно, ачаа тээвэрлэлт хийнэ гэж ярьдаг ч үүнээс дутахааргүй салбар болох иргэний нисэхээ бид анхаарлын гадна орхисоор иржээ. Алсыг харсан бодлогогүйн улмаас ИНЕГ хэдэн аймгийн төв, олон улсын ганц нэг нислэгээр өөрсдийгөө аргацаасаар он жилийг үдэж ирэв.
Хуваах, таллах, ашиг хүртэх зорилгоор албан тушаалын шахаа, сэлгээ хийх улстөрчдийн ашиг сонирхол хэт шургалсны улмаас нэг даргаас нөгөө даргын гарт тамга шилжих бүрт улам л дордсоор. Гэтэл бидний өмнөд хөрш Хятад улс Шинжаан Уйгурын Өрөмч хотыг олон улсын авиа компаниудын “Скай Тим” нэгдлийн Хойд Азийн бүс нутгийн зангилаа болгон хөгжүүлж, жижиг хотуудын зорчигчдын урсгалыг бөөгнүүлэн дараачийн нислэгт нь холбох бодлогыг олон жилийн турш хэрэгжүүлж ирлээ.
“Хүний хүүхдийг хар” гэдэг шиг өмнөд хөршийн энэ бодлогыг хуулдаггүй юм гэхэд дуурайгаад ч болсон ганц нэг гарц хайсан бол бидэнд боломж байсан уу байсан. Газар зүйн байршлын хувьд ч, онгоц хүлээн авах цаг агаарын боломжийн хувьд ч бидэнд олон давуу тал бий гэдэг юм билээ.
Гэвч бодлого зөв тодорхойлох бус хамгийн гол нь улстөрчдийн ашиг сонирхлыг хамгаалах, эрх ашгийг хангах шахааны дарга нарыг томилдогийн улмаас иргэний нисэх “нам, фракци, жалга дов, танил талын нисэх болтлоо жижгэрэх болов. Өнгөрсөн онд тус газрын даргаар томилогдсон С.Буяндалай 50 хүнийг ажлаас нь халж, зөрүүлээд өөрийн болон өөрийг нь томилсон албан тушаалтнуудын санал болгосон 100 хүнийг ажилд авсан гэх.
Энэхүү 100 хүний гучыг нь ямар нэгэн албан тушаал буюу даргын орон тоон дээр томилсон аж. Энэ нь Засгийн газраас баталсан орон тооны дээд хязгаарын дур мэдэн хэтрүүлсэн асуудал болон хувираад байна. “ИНЕГ-ын үйл ажил доголдож, иргэдийн аюулгүй байдал, амь насанд илт заналхийлсэн алдаа дутагдал гарах болсон нь тус газрын дарга С.Буяндалайгаас ихээхэн шалтгаалж байна” гэж нисэхийнхэн хэлэлцэх боллоо.
Өөрөөр хэлбэл, С.Буяндалай гэдэг хүн ИНЕГ-ын дарга болсон өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус салбарыг алхам ч урагшлуулсангүй. Нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг хангуулах үндсэн чиг үүргээ умартсаны улмаас нислэгийн ноцтой зөрчил, дутагдал ойр ойрхон гарах нь элбэгшжээ.
Уг нь төрийн алба болон мэргэшсэн албан тушаалд намаар ялгаварлан гадуурхаж, танил тал, найз нөхөд, улстөрчдийн санал болгосон хүнийг тавих асуудал байх ёсгүй. Гэвч энэ Засгийн газрын үед АН-ын батлахтай, мэргэжилтэй, мэргэжилгүй нь хамаагүй хүн бүхнийг сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон, намд олон жил болсон гэх шалгуураар иргэдийн амь настай холбоотой чухал салбарт тавьснаар энэ салбар элгээрээ мөлхөх хэмжээнд дордов.

ИНЕГ-ын хэмжээнд явагдаж байгаа халаа сэлгээний асуудал дүүрч гэхэд энд аль нэг нам бус нийт иргэдийн ашиг сонирхол, улс орны хөгжил, хөтчийн үүрэг давхар байдгийг мартаж болохгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ИНЕГыг бие дааж нэр дэвшин УИХын гишүүнээр сонгогдсон гурван гишүүнд “бялуу” болгон өгч, даргаар нь С.Буяндалайг томилсон нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээч болжээ.
Иргэний нисэхийн бодлого, үйл ажиллагаа алдагдаж, Нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаанд тавих хяналт үгүй болж, зорчигч, иргэдийн амь нас аюулгүй байдалд заналхийлсэн алдаа дутагдлуудыг ойр ойрхон гарах болсон. Үүнд бодлого зангидах учиртай Зам, тээврийн сайд А.Гансүх ИНЕГ-ын дарга С.Буяндалайд сануулга өгдөг ч сайдын сануулгыг нохой хуцахын чинээнд ч тоож үздэгүй байна.
Учир нь салбар хариуцсан сайд нь УИХын гишүүн бус, өөртэй нь адилхан фракцийн шахааны хүн учраас тэр. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ИНЕГ-ын дарга С.Буяндалайтай уулзаж, ажлынх нь талаар санал солилцоход тэрээр “Та эхлээд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй л зөвшилц гэсэн” гэдэг яриа ч гараад байна.
“Оргүй хоосноос овоохой босдоггүй” гэдэг үг бий. Худал гэж хэлэхэд хэцүү. С.Буяндалайг ИНЕГын дарга болсноос хойш тус салбарт олон нийтийн цочирдуулсан алдаа, дутагдал ил гарсан. Үүнийг хамгийн гол нь иргэдийн мэдээллийн мөрөөр тогтоож, илрүүлсэн гэх.
Улс орны хамгийн чухал энэхүү салбарыг унаж, уруудахаас нь өмнө улстөрчдийн шахааны хүмүүсээр дүүргэдэг алдаа завхралыг засч, мэргэжлийн хүмүүсээр удирдуулах, цомхон чадварлаг, санаачилгатай баг бүрдүүлэх талаар анхаарах цаг болжээ. Иргэний нисэхэд итгэхэд хэцүүхэн болоод байна шүү! Минжийн хангайд салхилагч Ерөнхийлөгч хийгээд бялуу таллагч Ерөнхий сайд, бие даагч УИХ-ын эрхэм гишүүд ээ.
Д.Лхагва-Очир
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
АН шиг золбин юмнуудын цуглуулганд санал өгөх хэмжээнд хүртлээ доошоо ороогүй нам бусчуудын хувьд ингэхийг нь мэдэж байсан тул асуудал алга.Харин эд нарт итгэж хайран итгэлээ хөсөрдүүлсэн хөөрхий сонгогчид л хэцүү байна даа.Дээрдүүлэх биш доордуулчихаар хэн ч гэсэн харамсана аа даа.
Ene zahialgat bichigchiig irgenii nisex tsewerlegcheer avbal erguuleed yu gej hutsah bol
elbegdorj BOND-iin mongonii talaar ni zugaalsan hujaa
Ямарч байсан МАН-ы Батмөнх шиг хулгай хийхгүй нь тодорхой. Хүн гүтгэсэн нь тодорхой байна. Юун сүрхий 100 хүн халдаг юм. 101 юмуу 98 байдаггүй. Юун сүрхий яг 30 хүн даргаар тавьдаг юм. 33 юмуу 27 байдаггүй юм. Авилгачид хулгайгаа үгүйлээд өмдөндөө шээж байна л даа. Гүтгэлэг хийгээд сүрхий л байна даа чааваас гэж.
За даа яаж бодсон ч МАН-ы Батмөнх шиг тэрбум, тэрбумаар нь хулгай хийхгүй дээ. Захиалгат бичвэр бичүүлээд авилгачид өмдөндөө тавьж байна гэж ойлголоо. Юун сүрхий яг 100 хүн халж, 30 хүн даргаар тавьдаг юм. 103, 27 эсвэл 98, 31 байж болоогүй юм байхдаа. Цэвэр гүтгэлэг, цэвэр захиалгат бичвэр байна.
erenhiilegchiin ergee geed tavisan zurgiig ni harhad zygeer neg dynzen baishin baina sh dee. Neg ulsiin erenhiilegch gehed harin mash daruu engiin baigaa yum bishyy. Iimerhyy yumtai margaldaad baival hyn yaj ajil hiih ve. Hynd egch, tyyniig amruulj harin sain ajiluulj surah heregtei.
Энэ байгууллагад чинь Дорнодын хуухдуудийн бассейны монгийг луйвардсан С.Билэгсайхан байдаг биз дээ.Ийм арчаагуй улс шуу дээ.
elbegee nisdeg teregteige yawj baigaad delbereh bide hehehehe
Õàé Áóþó Äà Ëîé ñàéí õ¿¿ áà.Îëîí õ¿í äàðãàó áîëãîñîí Ñàéõàí áàé íî àà
Ýý åðºíõèéëºã÷ ìèíü àæèë àëáà èõòýé àìàð÷ çóãààëàëã¿é ÿàõàâ ªíäºð ñàðüäàã óóëñûã ÿìàð ìîðü óíààä çîðèëòîé áèø Îíãîö áóóæ ÷àäàõ áèø Çºâ ø äýý Íèñäýã òýðýã ë áàéíãà óíàæ îëîí äàõèí àÿëààðàé. Ø¿õðýýð áóóæ äåëüòïëàíààð íèñâýë ÷ ÿíçòàé äàà. Äåäüòïëàíààð àí õèéõ ¿íýõýýð òîõèðîìæòîé ø¿¿ Ìóó ÷îíûã íàì áóóääàã ãýñýýí
Хүнийг зүгээр ажил төрлийг нь хийлгээч 100%тэгш хүн гэж байдаггүй
hujaa yum shig bn tee
Erunhiilugchiin urguu ene ter suid bolood baihaar ni aimar tansag yum gargaj irj nud oroi deer gargah geed olon yum bicheed baigaamuu gesen chini ene yumuu???Zahialgat yum bichij baigana bol bichsen shig bich hun guai, dor hayaj jigjid sharga morit, bayanbulag orood baishinguudiig ni harchih.Hil davah bolomj garval ulaan udiin naad zahiin tosgonii baishin harchih.tednii derged daruuhan avsaarhan jijighen modon baishin l bn.Ter hulugludug motocycle geed baigaa yum ni ch tiim hovor nandin ontsgoi unetei ed bish bn.Nisdeg tereg hulugluj ochdog bol ter ni l unetei tusdag baih, busdaar bol heleh ug alga daa bicheech guai
yag unen bidnees ch daruuhan amardag yum bn ter tegnee er n gaigui shuudee heseg buleg sheesh n duslagch nar zugeer ch hun ajil hiilgehgui uneheer hestuu yumaa
Yun yadtsan bichdeg yum be dee. Zurag gej yu tavichihsan yum be? Orgodoliin ovoohoi shig yumnii zurag tavichihsan baoh yum. Hen ingej bich gej heden tugrug ugsun yum be dee. Esvel ugsun mungund ni taaruulsan yum bolov uu? Erunhiilugch ireed tansaglaad geed l baisan chini yu ve , hujaa ATV nii zurag tavichihsan tsasnii motocikl gechihjee. Uneheer haranhui baina daa. Enend buyandalai, elbegdorj hoyor yugaar holbogdood baigaa yum be? Erunhiilugch nisdeg tergeer yavj baigaad unavaa, terniih ni zuvshuurliig buyandalai ugsun shuul geh geed baigaa yumaa daa. Yadchihsan zohion bichleg bna.
Ìîíãîë÷óóä õè÷íýýí äîîøîî îðëîî,îðëîî ãýõýä ãàìèíãèéí øýýñí¿¿äèéã ñîíãîæ òºðºº áóëààëãàõ ÷ ãýæ.Îäîî ÿàÿ ãýõ âý,õàëàãëàâ÷ íýãýíò îðîéòñîí.Áîîëûí áîîë,áîñãîíû øîðîî áîëîõ ãýæ ýíèéã õýëäýã þì.Òàâàëæ áàéíà ãýæ áèòãèé áîäîîðîé,¿íýí íü òýð þì.Îäîî òà íàðò òºð çàñãàà ãàìèíãèéí ãàðààñ ýðã¿¿ëýí àâàõ þì óó,àëü ýñâýë ãàìèíãèéí áîîë ÷èãýýðýý ¿ëäýõ õî¸ð çàìûí íýã íü ë áàéíà.
YUUNII CHIN PRESIDENT. PRIME MINISTER ENE TER VE ? ERUNHII FEODAL BA TUUNII GAR HUL BOLOGCH, TOIRON HUREELEGCH NAR GEECHEE! MONGOL CHIN ARDCHILSAN ULS BOLOKH GEED CHADAAGUI BUR UKHRAAD NIIGMIIN HUUCHIN TOGTOLZOO RUUGAA USERCHIHSEN SHUU DEE! YAAGAAV NUGUU TUG BARISAN MORITOI HUN... SOZIALISMAASAA BUZAAD FEODALISM RUUGAA USURCHIHSEN SHDEE !! E E E E !
Naad snowmobile chin end zaxin farmerin xuuxdin togloomshdee.Neg ulsin eronxilogchid imeexi youm bxsgsee
Xodooni eronxilogchid taarsan l tansag bair bnashdee kkkk
luuhaan hunii ur sad um shig bna
Монголчуудаа эвтэй байхдаа хүчтэй шүүв битгий ингэж байл даав яигээр ажлий нь хийлгээ
ЭНЭ ИНЕГ -Т ЧИНЬ ИТГЭЖ БОЛЖ БАЙГАА ЮМУУ ЕРӨНХИЙ САЙДАА.