-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Керн Хейли Айвис гэдэг АНУ-ын хойд Калифорнид төрж Саратога хотод өссөн.
2008 онд Калифорны их сургуулийн Япон судлалыг бакалавр зэрэгтэйгээр төгссөн.
2010 онд Карнижи Меллон Их сургуульд Яруу илтгэх зүйгээр магистрийн зэрэг хамгаалсан. 2010 онд сургуулиа төгсөөд Нью-Йорк хотын Эрчим хүчний компаний маркетингийн хэлтэст ажиллаж байсан.
Петесбург хотод хэл шинжлэлийн магистрийн зэрэг хамгаалсан олон жилийг сурах үйлсэд зориулсан бөгөөд сургуулиа төгсөөд бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан. Сурч ажиллах хугацаандаа маш олон хүмүүстэй хамтран ажиллаж байсан.
-Энхтайваны корпусд яагаад ажиллах болов?
-2011 оны тавдугаар сард АНУ-ын Энхтайваны корпуст элсэхээр өргөдөл гаргаж 2012 оноос Энхтайваны корпусын сайн дурын мэргэжилтнээр элсэн орж Монголд ирсэн. Анхны маань орон. Одоо Завхан аймаг дахь МУИС-ийн харъяа Завхан сургуульд сайн дурын мэргэжилтнээр ажиллаж байгаагаас гадна Брайн, Виржина, Чандлэр, Зак гэх мэт Энхтайваны корпусын сайн дурын мэргэжилтнүүдтэй хамтран олон нийтийн дунд төрөл бүрийн төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энхтайваны корпусын мэргэжилтнүүд ажиллах орноо сонгодоггүй томилогдож ажилладал Гэхдээ ихэнх Энхтайваны корпусын мэргэжилтнүүд Монгол улсад дуртай байдаг бөгөөд хоёр жилийн хугацаа нь дуусмагц Монголд гурав дахь жилдээ ажиллах хүсэлт гаргагсдын тоогоор Монгол улс тэргүүлдэг
-Таны хувьд Монголд ажиллахад хамгийн түрүүнд юу нь илүү сонирхолтой байсан бэ?
-Монголд ажиллаж байх явцад хамгийн их сонирхол татсан зүйл нь хүүхдүүд байсан. Монгол хүүхдүүд маш ухаалаг, сурах хүсэл эрмэлзэлтэй, үргэлж аз жаргалаар гэрэлтэж байдаг
-Та Монголын цаг агаарт дасаж байна уу?
-Энэ жилийн хувьд өмнөх жилийнхээс харьцангуй сайхан. дулаахан байна. Бид Монголын цаг агаарт хэрхэн тохируулж хувцаслах болон гал түлэх зэргийг суралцсан. Завхан дахь Энхтайваны корпусын ажилтнууд амьдрал ахуйдаа дасан зохицоход бие биендээ харилцан тусалдаг. Тиймээс найзуудынхаа тусламжаар энэ нутагт маш амархан дассан шүү.
-Мэдээж хөдөө орон нутаг болохоор хоолны материалын олдоц ховор байж болох юм. Хэрхэн зохицуулж байна вэ?
-Хүнсний материал Улиастайд элбэг байдаг. Заримдаа АНУ-с аав ээж маань хүнсний зарим нэг зүйлийг явуулдаг.
-Монгол хоолноос ямар хоолонд илүү дуртай вэ?
-Бууз, төмстэй хуушуур, аарууланд дуртай.
-Монгол хоол нь ихэвчлэн махаар хийгддэг. Тэгвэл таны хувьд дан махан хоол идэх хэцүү байдаг уу?
-Энхтайваны корпусын зарим ажилтнууд цагаан хоолтон байдаг, тийм тохиолдолд хэцүү байдаг байх. Миний хувьд цагаан хоолтон биш учраас зүгээр байдаг.
Бууз хуушуур хийж үзсэн үү?
-Хийж чадна. Гэхдээ монгол найзуудтайгаа хамт хийх нь хөгжилтэй байдаг Буузыг нэг удаа ганцаараа хийж үзсэн. Дажгүй шүү. Гэхдээ монгол бүсгүй шиг амттай бууз хийж чадахгүй л дээ.
-Монголд ажиллаж амьдрах явцад хэлний бэрхшээл тулгарч байна уу?
-Миний монгол хэл тийм сайн биш. Гэхдээ Улиастайд англи хэл мэддэг хүн олон байгаа учраас ажлаа явуулахад бэрхшээл бага гардаг. Бас би хэдхэн монгол үгтэй шүү.
-Хөдөөний малчин айлд зочилж байсан уу?
-Хөдөөний нэг айлд очсон. Монгол хүмүүс ер нь өгөөмөр, тусархуу байдаг. Би ахиад хэд хэдэн малчин айлд очихыг хүсдэг. Би мал саахдаа тийм сайн биш. Нэг Монгол дүү маань мал саахыг зааж өгсөн ч би тийм ч сайн сурч чадаагүй. Ямаа, үнээ саах хэцүү гэхдээ би маш их сонирхож байна. Энхтайваны корпусынхан шинэ хүмүүс ирэх үеэр нь сургалт явуулдаг Тэр үед гал түлэх, үхэр, ямаа саах, аргал түүх, Монгол хоол хийх зэргийг сурсан.
Таны бодлоор Америк болон Монгол эмэгтэйчүүдийн адил ба ялгаатай тал нь юу вэ? Энэ талаар бодож үзсэн үү?
- Ажиглаж үзсэн, олон зүйл байсан. Монгол эмэгтэйчүүд Америк эмэгтэйчүүдийг бодвол хамаагүй хүчтэй. Энэ нь тэд гэр орны ажил, хүүхдээ өсгөхийн хажуугаар албаны ажлаа сайн, идэвхтэй хийж байгаагаас нь харагддаг. Өөрөөр хэлбэл ачаалал даах чадвартай хоёр талаа зохицуулж чаддаг нь монгол эмэгтэйн давуу тал юм. Мэдээж Америк эмэгтэйн адил хөдөлмөрч, шаргуу, зан чанартай юм билээ.
Та хэдэн настай вэ? Гэр бүлтэй юу?
-Би 27 настай. Завхан дахь Энхтайваны корпусын ажилтнуудаасаа хамгийн ахмад нь. Америк руу буцахаараа гэр бүлийн талаар бодож үзнэ. Харин одоо бол хүүхдүүдэд туслах нь гол зорилго минь болоод байна. Америкт эмэгтэйчүүд гэрлэхээсээ өмнө амжилтанд хүрэх зорилготой холбоотойгоор хожуу гэрлэдэг Би 28, юм уу 29 насандаа гэрлэж магадгүй л юм.
-Монголд амьдрах тэр тусмаа гэр хороололд амьдрах хэцүү байна уу?
-Эхэндээ бол хэцүү байсан. Одоо бол дассан, үсээ угаая гэвэл усаа халаагаад, усанд орохыг хүсвэл халуун ус ойрхон байдаг. Энхтайваны корпусын сайн дурын ажилтнаар анх ирэхдээ амьдрах нөхцөлөө сайн судалж гарын үсэг зурдаг учраас сэтгэлзүйн бэлтгэл сайн байдаг.
Та өөрийн хийж буй ажлынхаа талаар ярина уу?
-Маш олон төслүүд хэрэгжүүлж байгаа. Завханд ажилладаг Энхтайваны корпусын гурван мэргэжилтэнтэйгээ хамтран сургуулийн амралтанд зориулсан өдөр өнжүүлгийн ажлыг ахлах ангийн сурагчдын манлайлалыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
Сургалтанд хамрагдсан сургагч багш нар маань бусад хүүхдүүддээ тоглоом бүжиг зааж байгаа. Бүжиг болон тоглоом нь багийн ажил учраас тэдний багаар ажиллах чадвар дээшилнэ.
-Энхтайваны корпус нь ямар салбарт үйл ажиллагаа явуулдаг вэ? Мөн ямар ямар оронд энэхүү үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг юм бол?
-Монголын Энхтайваны корпусын хувьд гурван салбарт үйл ажиллагаа явуулдаг. Юун түрүүн англи хэл, дараа нь хүүхэд, залуучуудын хөгжил, эрүүл мэнд гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.
Энхтайваны корпусын хувьд буурай, хөгжиж буй оронтой хамтарч ажилладаг. Үүний тулд засгийн газартай нь хэлэлцэж тохиролцсоны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг Энхтайваны корпус нь Ази, Өмнөд Америк, Хойд Америкийн 70 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна.
Энхтайваны корпус хаанаас санхүүждэг вэ?
-АНУ-ын Засгийн газраас санхүүждэг. АНУ-ын нэг бодлого нь бусад улс оронд туслах байдаг Мөн Америк залуусыг сорилттой тулгаруулж, чадавхжуулахад чиглэдэг "Дэлхийг өөрчлөх хүмүүс бол та нар шүү" гэсэн сэтгэлгээг суулгаж өгдөг Тийм учраас залуучуудыг гадаадад сайн дураар нь ажиллуулж байдаг
-Нууц биш бол Энхтайваны корпусын ажилчдын цалин хэр байдаг вэ? Хангалттай байж чаддаг уу?
-Цалин төлбөрийн хувьд бол улс орнуудын амьжиргааны түвшингөөс шалтгаалан өөр өөр байдаг. Миний хувьд манай их сургуулийн багш нарын авч байгаа цалингаас бага байдаг. Энхтайваны корпусын бас нэг зорилт нь ажилтнуудаа тухайн орны иргэдтэй ижил түвшинд амьдруулж үзүүлэхийг зорьдогтой холбоотой.
Үүнээс гадна бидний амьдарч буй байрны түрээс, ахуйн хэрэглээ болох тог, түлш гэх мэтийг Энхтайваны корпусаас төлдөг Зарим үед Энхтайваны корпусын мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаа байгууллага нь төлдөг.
Завхан аймагт ажиллаад буцах хоёр жилийн хугацаандаа өөрийн санаачлан хийж буй зорилтот бус төслөө цаашид үргэлжлүүлэх үү?
-Миний хувьд хоёр төрлийн төсөл хэрэгжүүлж байгаа. Юуны өмнө сургуулийн сурагчдын шүдний эрүүл ахуйг дээшлүүлэх, шүдний эмнэлэг байгуулах. Сургуулийн сурагчдын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх гэдэг төсөл нь хоёр үе шаттай явагдаж байгаа. Төсөлд хамрагдсанаар сурагчдын эрүүл ахуйн мэдлэг ойлголт нэмэгдэнэ.
Бусаддаа хичээл зааснаар хүүхдүүдийн манлайлах чадвар нэмэгдэнэ. Энэ төсөл нь Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулиуд болон Алдархаан, Цагаанхайрхан, Яруу сумын сурагчдын дунд хэрэгжиж байна. Ирэх сараас Тосонцэнгэл, Их-Уул сумын хүүхдүүдийн дунд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Нийт 600 гаруй хүүхэд хамруулахаар тооцоолж байгаа ба одоогийн байдлаар 200-300 хүүхэд төслийн үр шимийг шууд хүртэж шүдний эрүүл ахуйн талаарх ойлголт нь сайжирсан байна. Дараагийн Шүдний эмнэлэг төсөл нь "Kids International Dental" ОУ-ын хүүхдийн шүдний байгууллагатай хамтран хэрэгжинэ.
Уг байгууллага нь хөгжиж байгаа орнуудад очиж амьдралын боломжгүй ядуу хүүхдүүдийн шүдийг эмчилдэг бөгөөд бид хамтран 6-8 настай хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчлэх үйл ажиллагаа явуулна. Эмчилгээний үеэр шүдний сойзыг үнэгүй өгнө.
-Завханы хүүхдүүдэд шүдний өвчлөл хэр байна вэ?
-Төслийн эхний шат болох үзлэгийн үеэр Улиастай сумын таван сургууль, Алдархаан, Цагаанхайрхан, Яруу сумын сургуулийн 900-аад сурагчдын 60 хувь нь шүдний өвчлөлтэй гарсан. Сүү, тараг, ааруул иддэг учраас Монгол хүүхдүүдийн шүдний өвчлөл бага байна гэж бодож байсан. Гэтэл эсрэгээрээ өвчлөл их байсан.
Энэ нь чихэр их иддэгтэй нь холбоотой байх. Америкаас шүдний эмч нар таван сард ирж зургаан хоногийн хугацаатай ажиллана. Миний хувьд зохих байгууллагуудтай нь хамтран ажиллаж ярилцсаны үндсэн дээр эхний бэлтгэл ажлаа хийгээд байна.
Уг төслийг хэрэгжүүлэх явцад Боловсрол Соёлын газар, Аймгийн Засаг дарга, ЗДТГ, Улиастай сумын ЗДТГ, Дэлхийн зөн, ЕБС-уудын нийгмийн ажилтнууд, багш нар, эцэг эхчүүд хүүхдийн эрүүл мэндийн төлөө анхаарч тусалж дэмжсэнд талархаж байна.
-Энхтайваны корпус нь санхүүжилт хэр байдаг вэ? Ган зуд болон байгалийн гамшиг учирсан улс оронд тусламж үзүүлдэг үү?
-Энхтайваны корпуст тийм их санхүүжилт байдаггүй учраас байгалийн бэрхшээл зуд зэрэгт тусламж үзүүлж байгаагүй.
-Хүүхдэд хандсан үйл ажиллагаа явуулж байгаа учраас өөр ОУБайгууллагатай хамтран хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар ажил зохион байгуулж байсан уу?
-Дэлхийн зөнтэй хамтран ажилладаг бөгөөд тэд хүүхдийн эрх, хүүхдийн хүчирхийллийн талаар ямар үйл ажиллагаа явуулах вэ? зэргийг тайландаа тусгасан байдаг. Миний хувьд энэ талаар үйл ажиллагаа явуулж төсөл хэрэгжүүлж болно. Гэхдээ надад тусалж хамтран ажиллах хүнийг олоход хүндрэлтэй.
Ихэнх Энхтайваны корпусын ажилтнууд тухайн орон нутгийн хүүхэд залууст чиглэсэн үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллах туслах хүн олоход үнэхээр хэцүү байдаг Миний хувьд төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүүхэд залуусын дунд үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангаж өгсөн МУИС-ийн харъяа Завхан сургуулийн удирдлага, хамт олонд их баярлаж байдаг. Танай сониноор дамжуулан МУИС-ийн харъяа Завхан сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
-Танд Монгол хувцас байдаг уу? Монгол дээл хувцас бэлгэнд авч байсан уу?
-Монгол хувцас бэлэглэсэн хүн байхгүй. Би Монгол хувцсанд дуртай учраас өөрөө хоёр хувцас хийлгэж өмссөн. Нэг нь өвлийн дотортой дээл, нөгөө нь ёслолын арга хэмжээнд өмсдөг загварын дээл хийлгэсэн. Монгол үндэсний хувцас өмсөхөд хөнгөн, дулаахан бас эвтэйхэн байдаг.
Монгол эмэгтэйчүүд Америк эмэгтэйчүүдийн дунд хувцаслалтын ялгаа харагдаж байна уу? Та анзаарсан уу?
-Монгол эмэгтэйчүүдийн ёслолын болон өдөр тутмын хувцас биеэ авч явах байдал зэрэг нь Солонгосжсон харагддаг. Харин Америк эмэгтэйчүүдийн хувьд Монголчуудаас огт өөр. Ихэвчлэн жинс, куртик өмсдөг Болж өгвөл биед эвтэйхэн хөнгөн хувцасладаг юм. Харин Монгол бүсгүйчүүд цаг үргэлж ганган байдаг шүү.
-Та хаанаас хувцасаа авдаг вэ?
-Америкаас хувцасаа авчирсан. Монголд ирээд Завхан аймгаас Хятад улсаас орж ирсэн гутал авсан боловч сарын дараа салаад уначихсан. Түүнээс хойш эндээс хувцас аваад дэмий гэж бодсон.
Цаг зав гаргаж сонирхолтой яриа өрнүүлсэн танд талархаж байна, Таны ажилд амжилт , хүсье. Б.Мягмар
Эх сурвалж: “Завхан” сонин
Сэтгэгдэл0
Үнэн шүү, цаанаа л золбоолог
Монгол освор хуухдуудийн тархийг угаах гэж ирээд гэр хороололд амьдраад явна гээд бодохоор оровдмоорч юм шиг бахархмаарч юм шиг!Ернь л энэ Амеркиууд оросуудаас хамаагуй дээр дотно хунлэг алсын хараатай улсууд
kkkkkk 360
sudalgaa hiij yavaa ulsuud bidend saihan handalgui yahav dee. tegeed ch iimerhuu humuusiig ni l harj bgaad yavuuldag. chamaig chin harin huurahad amarhan yum bish uu. uuruu humuust ih zaliluulj huurtdag bh tee kkkk
Тархиа угаалгасан гэнэн тэнэгүүд орос,америк хоёрынг харьцуулж оросыг муулах гэх юм.Орос мэргэжилтнүүд монгол ажмилчныг цохиж авч байгаад чи энийг сур,энэ чамд хэрэгтэй, танай улсад чи хэрэгтэй гэж эцэг хүн шиг,ах хүн шиг чин сэтгэлээсээ санаа тавьж ханддаг байсан.Оросууд л манай ард түмэн орчин үеийн техникийн мэдлэг боловсрол олгож биднийг хөл дээр маань зогсоосон юм.Одоогийн бидэнд "туслаад" байгаа барууыхан болон хятад хөрш маань дандаа л хүмүүнлэгийн чиглэлээр сургалт явуулах,сургалтын тэтгэлэг олгох зэргээр оромддог.БНХАУ-д бол өвөрмонгол хүнийг техникийн чиглэлийн сургуульд сургадаггүй бөгөөд болж л өгвөл хөдөө аж ахуй,боловсрол,анагааах ухааны чиглэлээр сургадаг гэдэг.Бодлогын хэлбэрийг нь өрөөсгөлөөр харж шүлсээ гоожуулах бус харин бодит үр өгөөжийг үнэлэх нь эрхэм чухал байдаг юм.Техникийн боловсролгүй ард түмэн бие дааж хөгждөггүй юм шүү дээ.
za unen shuu. orosuud torol buriin mergejliin chigleleer tsohij avch baigaad surgasan uls. Asar ih yalgaa bga shu.
Яагаад ийм Батаар шиг царайтай зураг тавьсан юм бэ.
Бид харийнхнаас сурах зүйл зөндөө бий. Гэхдээ дандаа саарыг нь авчихдаг нь харамсалтай. Бид төрийн далбаагаа өглөө болгон мандуулж, төрийн дуулалаа бүгд хамтдаа дуулж байвал энэ нь бас нэгийг бодогдуулах байлгүй дээ. Завхан бол миний очсон аймгуудаас хамгийн сөнөмөл газрын нэг. Хутагт, хувилгаадын нутаг гэж бөөн бөөнийсөн юмнууд өдөр бүр шавар бурхандаа очиж духаа цоортол мөргөнө. Ажил хийнэ, юм бүтээнэ гэсэн сэтгэлгээ сартуул иргэдэд өчүүхэн ч алга. Их зантай, дээрэнгүй улс. Төвдийг үзье гэвэл Улиастай ороод л үзчих. Төвдөд явж байгаа юм шиг сэтгэл өөрийн эрхгүй төрнө. За, айлд хонов доо. Нөгөө бяцхаан амьтан биенд чинь наалдана шүү. Тэд түүндээ хайр зарласан улс.
Saihan setgelt busgui mini chamdaa mash ih bayrlaj baina.Mongoliin ard tumen Amerikiin saihan setgelt ard tumnii ach tusiig ueiin ued dursaj sanaj achiig ni hariulah bolno.Saihan setgelt humuust chin setgeleesee Bayrlaj baina.
uneheer uhaalag saihan setgeltei busgui shuu, zavkhan aimgiin huuhduudiin bolowsrold anhaarch chin setgeleesee sharguu ajillaj yavdagt bayarladag,,