sonin.mn
Швейцарийн байгалийн үзэсгэлэнт Ронийн мөсөн гол сүүлийн жилүүдэд хайлах болжээ. Уг мөсөн гол нь 11500 жилийн настайгаар Альпийн нурууны хамгийн хөгшин мөсөн гол юм.
 
Дэлхийн дулаарлаас шалтгаалж уг мөсөн гол хайлах болсон бөгөөд эрдэмтэд саяхнаас голын адаг хэсгийг зузаан материалтай даавуу, пластик хучлагаар хучих болжээ. Ингэснээр голыг нарнаас хамгаалж байгаа арга ядсан боломж гэдгийг эрдэмтэд онцолж байна.
 
Колумбын их сургуулийн Газар зүйн хүрээлэнгийн профессор, геохимич Иорг Шафер “Ронийн мөсөн гол хайлж байгаа нь бидний сэтгэлийг түгшээж байна. Бид мөсөн гол хайлахын эсрэг түүнийг даавуугаар хучихаас өөр зам одоогоор олохгүй байна” гэжээ.
 
Ронийн мөсөн голыг 1795 онд барууны эрдэмтэд газрын зургийг нь гаргаж, сүүлийн 150 жилийн турш идэвхтэй судалж байна. Эрдэмтэд судалгаа явуулахын тулд, жуулчдыг татах үүднээс мөсөн голын зарим хэсгийг цоолж тунель гаргажээ.
 
 
Т.Арьяа
 
Эх сурвалж: "Ганзам" сонин