sonin.mn
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч Б.Төмөрчөдөрийг сур­­­­гуу­­лийн насны гурван хүүхэд буудаж амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан билээ. 
 
Эл хэргийг үйлдсэн тус сумын Баянсуудал багийн оршин суугч Хурамхааны Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хапаар нар өнөөг хүртэл Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлснээр хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусч прокурорт шилжүүлжээ. 
 
Гэмт этгээдүүдэд Эрүү­гийн хуулийн 91, 91.2-т зааснаар бусдын амь насыг санаатайгаар бүлэглэн хө­нөөсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгээд байгаа аж. 
 
 
Эх сурвалж: