Энэ парламент, Засгийн газрын жил орчмын хугацаанд баталж, шийдвэрлэсэн хууль, тогтоолоос иргэдэд хамгийн хүртээмжтэй үйлчилж байгаа нь Тамхины хяналтын тухай хууль. Монголын хууль гурав хоног л хэрэгждэг гэдэг ч энэ удаад тамхины хяналтын тухай хууль иргэдийн хэрэгцээ, таашаалд ихээхэн нийцэж байгаа юм.
Хууль хэрэгжээд хэрэгжих гурван сарын хугацаанд иргэдийн тамхи худалдан авах, утаат тамхийг татах зэрэг хэрэглээ багассаныг заавал тоон судалгаа дурдахгүйгээр амьдралаас харж болно.
Наад зах нь баар, ресторанаар үйлчлүүлэхдээ тамхи татдаг хэсгийнхээ нөлөөгөөр татдаггүй цөөнх нь биедээ никотины үнэр шингээгээд гарахгүй. Өмнө нь баар паб гэхээр хөх утаа суунаглан, уусан архи, шар айраг, татсан тамхиндаа талимаарсан үйлчлүүлэгчид байдаг гэсэн ойлголт гурван сарын өмнөөс тархинаас арчигдаад байна.
Энэ нь үнэхээр сайшаалтай. Хуулиар хориглосон газар тамхи татвал иргэн 50 хүртэл, албан тушаалтан 1.5 сая хүртэл төгрөгөөр торгуулах заалттай. Мэдээж жирийн иргэд хориотой газар хоёр гуравхан хором тамхи сорж, уушгилсныхаа төлөө 50 хүртэл мянган төгрөгөөр торгуулна гэдэг дэндүү харамсалтай.
Тэгж халаасаа сэгсрүүлэхийн оронд зөвшөөрсөн газар хайж олох хүртэл тамхи татах хүслээ хязгаарлахаас аргагүй. Харин бэл бэнчинтэй зарим хэсэг нь торгуулиа төлөөд тамхиа татсан сурагдуулдана лээ. Мөнгөний өмнө хууль хүчгүйдэх ёсгүй.
Тамхиа татъя гээд мөнгөө сарвайж байгаа заримд хуулийн дор амьдардгийг нь мэдрүүлэх л хэрэгтэй юм. Хэдийгээр гар дээрээс нууцаар тамхи худалдаалж байна, дуудлагаар тамхи хүргэж өгч байна гэх зэрэг хуулийн цоорхойг ашигласан зөрчил хэл ам дагуулсан ч үүнийг Засгийн газар "газар авахуулалгүй" зогсоож, журам баталлаа.
Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг хэлэлцэн баталжээ. Журамд Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ явуулах, түүнд хяналт тавих байгууллагуудын хооронд үүсэх харилцаа, хяналт тавих чиг үүргийн нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна.
Мөн тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлагуудыг тодорхой болгосон байна. Жишээ нь тамхийг худалдааны байгууллагын кассны дэргэд байрлуулахгүйгээр тусгайлан лангуугаар худалдаалах, тамхи худалдаалах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн доторх зайг тодорхойлсон кадастрын зургийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраар баталгаажуулсан баримт гаргуулсан байх шаардлагатай болж байна.
Мөн баяр ёслол, биеийн тамирын уралдаан, тэмцээн, соёл урлагийн тоглолт, аялал зугаалга, өдөрлөг зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа газарт тамхи худалдаалах болон ширхэгээр, гудамж талбайд, гар дээрээс, дуудлагаар хүргэх үйлчилгээгээр худалдаалахыг хоригложээ.
Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо чухал гэдгийг хуралдаанаар анхааруулсан байна.
Тодруулбал, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн хяналт, цагдаа, гааль, татварын байгуулага бүр тамхины худалдаа, үйлчилгээтэй холбоотой зөрчлийн талаарх иргэдийн мэдээлэл, гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэх нээлттэй утсыг олон нийтэд зарлан тогтмол ажиллуулна.
Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь тамхи худалдах үйл ажиллагааны зөрчилтэй холбоотой мэдээлэл, гомдол саналаа эрх бүхий ажилтан, улсын байцаагчид хүргүүлж шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм.
Ийнхүү тамхины хэрэглээг хянаад, хязгаарлаад явж байна. Харин согтууруулах ундааны хяналтыг хэрхэх вэ. Уг нь хуулийн төсөл боловсруулагдаад явж байгаа юм билээ. Одоогоор УИХ-д өргөн баригдаагүй л байна. Согтууруулах ундаа нийгэмд тамхинаас илүүтэй хор уршиг дагуулж байгааг хэн хүнгүй мэднэ.
Идээний дээж хэмээх энэ ундааг хэтрүүлэн хэрэглэснээр ахмад, дунд, залуу үе живсээр байна. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж гэр бүлд аюул, сүйрэл авчирч байгааг өдөр тутам гардаг гэмт хэргүүдээс харагдаж байна.
Хэрвээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бол хүргэн нь эхнэрээ хардсаныхаа улмаас хадмыгаа гэр бүлээр нь галдан шатааж, хүйс тэмрэх үү, таван настай хүү согтуу харгис аавынхаа гарт арьсаа хэрчүүлэн тамлагдах уу, хадам ээж нь хүргэнийхээ гарт амь үрэгдэх байсан уу, согтуу жолооч хүний аминд хүрэх байсан уу гээд аймшигт гэмт хэрэг бүрийг "согтууруулах ундаа хэрэглэснээс" гэсэн тодотгол байнга дагалдаж байдаг.
Тэгвэл бид энэ дагалдах үгийг хасахын тулд архины худалдаа, хэрэглээг хязгаарлах шаардлага тулгарч байна. Архины хяналтын тухай хууль боловсруулагчид архины худалдааг зөвшөөрсөн цэгт л худалдаалдаг болгоё, импортоор оруулж ирж байгаа архи, спиртэнд хяналт тавья, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн эрхийг хасахын зэрэгцээ хажууд нь сууж явсан зорчигчийг нь давхар торгодог болно гэх зэрэг заалтыг тусгахаар хэлэлцэж байгаа юм билээ.
Ер нь жил бүр үндэсний үйлдвэрлэгчдийг шалгаруулж, "АПУ"-гаас эхлээд л согтууруулах ундаа үйлдвэрлэдэг олон компаниуд энэ өргөмжлөлийг хүртдэг. Тиймээс ч гоё ганган савлагаатай архины логон дээр тэргүүлэгч компанийн өргөмжлөлөө тодоос тод байршуулчихсан байдаг.
Үнэндээ манайд хамгийн сайн хөгжиж, цэцэглэж байгаа дотоодын үйлдвэрлэл нь согтууруулах ундааны бизнес хойно, үгүйсгээд ч яах билээ. Энэ хэрээр архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хэрэглэгчийн гэр бүлд айдас, аюул нүүрлэж, ашиг орлогоороо цулайсан согтууруулах ундаа үйлдвэрлэгчид "Үндэсний үйлдвэрлэгч" хэмээх өргөмжлөл хүртээд, баярын мишээл тодруулж байх үзэгдэл хэдэн жил үргэлжлэх вэ.
Хэрвээ архины худалдаа, хэрэглээнд хяналт тавьдаг шинэ хууль батлагдвал энэ хэрээр гэмт хэргийн гаралт, ажилгүйдэл буурч, иргэдийн амгалан тайван амьдрал, аюулгүй орчин ч сайжрах юм. Тиймээс архи, согтууруулах ундааны хяналтын тухай хуулийг яаралтай батлахгүй бол савнаасаа бусдыг дийлдэг шидтэй энэ ундаанд цөөхөн монголчууд живж дуусах нь ээ, хууль тогтоогчид оо.
Г.Отгонжаргал
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө Авигагүй монгол архигүй монгол шудрага байцгаая гэсэн уриатай байсан. Энэ өнөөгийн нийгмийн хамгийн чухал асуудал байлаа. Би ядуу ядарч яваа болохоороо за энэ л устах хэрэгтэй гээд л хавь ойрынхондоо хавьтсан ойртсондоо ээдээ Элбэгдорж-д л санлаа өгнө шүү гээд нойр минь ч хүрэхгүй сонгууль өгөх өдрийг тэсэж ядан хүлээж байсан. Тэгсэн чинь монгол ганцхан Энхбаяр дарга л авилгач байсан юм шиг баривчилж өнөөдрийг хүртэл тамлан тарчилааж өш хонзон авч байх юмаа. Гэтэл авилгачид өчнөөн байна түүнийг яах ч үгүй юм. Элбэгээ өөрөө алтан аяганы хахуул авч байсан нь илэрлээ. Энэ худлаа боллоо. Шудрага байцгаая бүр худлаа. Харин ч би шудрага худал хуурамч юмыг үздэггүй гээд хэлснийхээ төлөө ажилд орох эрхээ хасуулсан байх юм Монголд шудрага үнэн гэж байхгүй болсон. Архигүй монгол болгоно болгох бүр ч худлаа. Харин ч бүр хүүхэд далуучууд эмэгтэйчүүд архичин болж нийгэм тэр аяараа архинд живсэн. Ингэж худлаа ярих хэнд хэрэгтэй Одоо болохоор одоо л дахин сонгогдох хэрэгтэй гэнэ тэгвэл жинхэнэ ажиллах юм баах хүүхэд хуурч байгаа биш дээ. ийм байна гэж байх уу. Ард түмнийг дахин дахин басамжлахаа больмоор байна. Үүнд нь хууртагдахаа ч болтх хэрэгтэй.
Харсаар атал ардчиллын нэрийг барьсан авилгачид, хулгайчид, торийн захиргааны албаны хомроголон хэлмэгдуулэгчдийг далдуур эрхий хуруугаа гозойлгон дэмсээр байгаа бус уу! Элбэгдорж бол Хэлбэрдорж, уран хошгорооны Элбэгдож бол Ухаан бодлын Хомсдорж. Торийн толгойд донгодож суухы нь дахин хармааргуй байна.
Chi odoo vu bicheed baigaa nohor ve.emnelegt vzvvl.eruul bus ym bicheed baih ym.kkkk
Bayartsogtiin hamaatan Elbegdorj gadaad ulsad banknoi dansnuud bas ih bii shuu. Huuhduudiinhee ner deer baihaas gadna avgain ner, heden gudamjinaas olson huuhduudiin ner ch ashiglahdaj baigaa.
arhi yah ve ali ch orond bdag l bur dalai shig bdag l ed harin arhichidtai l temtseh heregtei ter tusmaa turiin baiguulgiinhan huuli huchniihen hyanalt shalgaltiinhaniig l ari uuhiig horilochih heregtei sh dee tegvel aridal barag 60-70 huviar buurna
za ,, arhiig bol naad huuli bataldag nohod chin jasan ch oroldohgui,, medej baigaa biz dee ta nar byh arhinii uildver ,hytadiin spirt chin naaduuliinh chin jum chin, tegej ch bizneseeree oroldohgui shuu naaduul chin,,
Ongorosn 20 jil hen uls tord davuu baidaltai bailaa, gartsaagui Enkhbayar shuu dee, ter hun ene uls orniig iim baidald oruulsan, muu neriig husavch arilahgui, sain neriig husevch oldohgui gedeg dee. Enkhbayriin hiisen balagiig odoo harin Ardchilsan nam ni sasaj zalruuj bgaa yum bishuu, bohir zuiliig ustgahad hugatsaa heregtei..
Ali namyn hen ni arhiar bayajaad bainaa. Ali ch turiin ued arhiny ariljaagaa humihgui baigaa durak uudyn hurungiig huraaj eruul mendiig hohirooson zardlyg nuheh heregtei ELBEGDORJ GUAI Tany elbeg yavaad baigaa chini bas arhitai holbootoi baih shuu. Sain duraaraa ogtsorch Mongol ulsad tus bolbol yasan yum be!
эхний ээлжинд ТҮЦ, 8 нэрийн барааны дэлгүүрээр архи зардагийг болимоор байна. Орой үдэш дээрх дэлгүүр нэртэй ард түмнийг хордуулдаг зөвхөн архи боорлуулж татвар төлдөггүй бузар худалдааг болиулаад зөвхөн хүнс зардаг болгоод өгөөч
Түц 8 нэрийн барааны дэлгүүрт архи зардагийг болиулаад өгөөч
8 нэрийн барааны дэлгүүрүүд архиа хууль дүрмээр нь зарахгүй архи зардаггүй өдөр зарна,архиа зээлээр өгнө.Энэ нь хүнийг архи уух нөхцлийг бүрдүүлэхэд их нөлөө үзүүлж байна.Жишээ нь 1 дүгээр хороолол 14 дүгээр байрны 2 дугаар орцын дэлгүүр, 14 дүгээр өмнө байрлах АПУ гийн нэрийн барааны дэлгүүр зэргийг нэрлэж болно.
ehelj arhinii huuli emegtei gishuud sanaachlah bsandaa gehdee yum bolgondeer enhbayar gej yarij baidagaa boliod ogooch bur guij bna
Ene nohoriin bichsenii esreg bna.harin arhichidtaigaa hatuu temzeh heregtei.shilend baigaa us ooroo ireed amruuchin Orj baigaa bish.uuj baigaa nohdvvdiig eruuljuuleed margaash,ajil hiilgeh,dahin uuj irvel 1 sar hvrtel horij ajil hiilgeh geh met arga hemjee avah heregtei.
tamhinii huul mandan badartugai. Odoo arhinii huuli heregtei bainaa. Ehleed arhi yildverlegchdee tsegtselie. Ene l hetsuu baih daa. Yagaad gevel arhi yildverlegchid ni said darga, ih hurliin gishuudiin ger bul, hamaatan sadan shuu dee.
humuusee !!ta nar arhinii huuli yarihaar l arhinii hudaldaa yarih yum bid arhitai temtsdeg huuchin arga barilaasaa salj arhichidtai temtsdeg huulitai boloh hergetei yum bish uu??arhiig hen iluutei uuj bgaag sudalj uzsen uu?? hen arhidaltiig devergeed bgaag sudlaj uzsen uu?? gudamjnii arhichid ch gesen yunaas henees ehlel in tavigdav geed uzeheer sonin l sudalgaa garna daa!! minii bodohoor bol turiin baiguulgiin ajilchid yalanguya tsagdaa shuuh prokuror hyanaltiin baiguulgiin ajilchidiig bar restran er in oron gertee ch arhi uuhiig horigloh heregtei ingeheer hunii erhiig haalaa booloo l gene l dee turiin alban haagch hun bol buh talaaraa erh haagdmal baih heregtei tiim l ih arhi uuh geed bgaa yum bol ajlaasaa halagdchihaad arhia uugaad yavna l biz turiin albaniihand hyazgaarlalt hiichihvel arhidalt 60-70 huvi buurna yalanguya turiin albanii emegteichuud mash ih arhiddag yum bilee minii medeh l prokuroriin emegteichuud oroin tsagaar war, buudal, restranuudiin baingiin chimeg ch bolj bdag tsuungui huulichid bdag l yum arhitai bus arhichidtai temtseh huuli gargaya
arxini uildberin ezed ulc törd ajilladag gej conccon ard tumnig xorduulax mancuurax uildber neegeed ulc törd garch ard tumniig udirdaj baigaan maralin xubid toxirch baigaa ymuu xen negen xun uildberlexig xorioguich maralin xubid zoxizoxgui zuilboluu ard tumnee arxind umbaj mancuurlaa arga xemjee abx xeregtei geed yriad baidag mörtlö ööröö arxini uildberixn ezen baij taarx gejuu.uildbertei bol uildberee dagaa ybx xeregtei ter xunii uzel canaa ulc törig zoxion baiguulj zoxizuulaxad niizexgui boluu
Arhitai temtseh ni zuv uu, EU-d tamhinii tuhai huuli batalsanaas hoish tamhinaas garsan humuusiin too olshirson gej sudalgaa garsan baisan.manaih shig arhidalt undestnii emgenel bolson ulsad arhitai temtseh ni zuv.Tehdee arhichidtai ch temtseh ni zuv.Arhichidtai temtsene geheer tedniig barij avch torgoh, shorond horih medeej bish.Arhinaas garhad tuslah, yunaas bolj arhidaad baigaa uchir shaltgaantai ni temtseh, arhinaas garhad ni tuslaj demjih uilchuilgee bii bolgoh heregtei bn.Tanidag neg egchiin maani ger buld 2 ch arhichin baidag.Bur dontson archichid.Ter egchiin helj buigaar oir dotniih ni humuus uilj guij haraad zagnaad, gertee barij horiod, tsagdaad barij uguud ch nemergui baidag.Tednees bolj ger bul, ah duu amrag sadan hurshuud ni ch stresstei amidardag gej bn lee.Tedend tusalchih setgel zuich bnu geheer baihgui, ah duu amrag sadan ni yahaa medehgui iim baidaltai bn.Tertee tergui hund amidraliig edgeer humuus ingeed l ulam hundruuleh yum.Bi yum bolgon deer tur zasgiin oroltsoo ehregtei gej shaarddag humuuust durgui.Tehdee ene asuudald bol uneheer tur zasgiin oroltsoo heregtei bn
архичид архи хамтад нь тэмцэе
1980aad ond bi 750 togrogiin tsalintai max 7,50mongo bailaa arxi 27,50 mongo bsan ter ued bid barag 4kg maxnii mongoor 1shil arxi abdag bailaa Buten sariinxaa tsalingaar bol 27 shil arxi, max bol 100kg abna gesen ug Getel onoodor bi 750,000 tog tsalin gar deeree abch bn 1kg max 12.000 ene mongoor bi 2 shil arxi abna bux tsalingaaraa bol 62kg max arxi 125 shiliig abch bn ene yu gesen ug be taminee xeleed ogooch
Arhitai temtseh bish arhichintai temtseh heregtei.Shilend baigaa gashuun us amruu uuruu ursaad orohgui ni medeej! Arhi uugaad sogtuugaar uildej baigaa buh hergiig sanaataigaar uildsen gemt hereg gej uzej hundruulen yal shiitgel huleelgeh,ter tusmaa sogtuugaar teevriin heregsel joloodsoniig bur mash hatuu avch uzeh heregt ei.Odoo bol sogtuugaar uildsen bol tolgoig ni ilj hunguruuldeg l ajillagaa yavagdaj bainasdee.Sogtuuchuudtai hatuu temtsehgui bol arhi uusnaaraa dalimduulj hun amitand deerelhegchid olshirch baigaag nuugaad baih hereggui bolovuu!?
архичидтай тэмцэх биш архинаас ашиг ологчидтой тэмцэх хэрэгтэй биш үү? архи хүнийг ямар салбадай болгодогийг зурагтаар их үзүүлэх хэрэгтэй бишүү? хүний эрх гэж солиордогоо татаж архи иргэнийг маань яаж солиоруулж баЙгааг өргөн харуулж баймаар тамхины хяналтын хууль хотод хэдэн хогны сав, тамхины бизнесүүдийн ашгийг дахин нэмэгүүлснээс олигтой үр дүнд хүрээгүйг эргэж нэг харууштайсан
Delguriin hudaldagch bish arixchidtai tentsetsgeey