НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ulaanbaatar.mn цахим хуудсаар санал авч, асуудлыг шийдвэрлэдэг болох шийдлийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авч эхэллээ.
Нийслэлийн Засаг дарга өгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Их тойруу дотор буюу нягтаршил ихтэй байршилд шинээр 1500 орчим барилга барихаар барилгын зөвшөөрөл олгосон байна. Нийслэлээс нягтаршлыг багасгах бодлого баримталж байгаа бөгөөд Урт цагааны барилгыг нурааж, өндөр барилга барих нь дэвшүүлж байгаа бодлоготойгоо нийцэхгүй. Иймээс Урт цагааны 8000 ам метр талбай бүхий барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар нийслэлийн иргэдээс санал авч байна. Иргэд www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр нэвтэрч “Дан” систем болон гар утсаараа долоо хоногийн хугацаанд санал өгөх боломжтой хэмээлээ.
Мөн цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болно гэдгийг онцлов.
Урт цагааны барилгын түрээслэгчид шүүх дээр маргаан үүсгэж, 2020 оноос хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй байна. Мөн энэ барилгад хууль бусаар алт хайлуулах, химийн хортой бодис ашиглах зэрэг зөрчил илэрч байгаа тул цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлт илгээжээ. Түүнчлэн түрээслэгчдэд аравдугаар сарын 10-ны дотор барилгыг чөлөөлж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн ч өнөөг хүртэл суллаагүй байгаа юм.
Түрээслэгч нар “Гурван жил усгүй байгаа хэр нь бид өмнө нь төлж байсан түрээсийн төлбөрөө төлсөөр байгаа. Энд 30 түрээслэгч байгаа гэдэг ч давхар түрээслэгч нарыг оруулахаар 300-400 хүн бий. Сард нэг хүний 200 мянган төгрөг төлдөг” гэдгийг хэлж байлаа.
2011-2019 оны хооронд мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж найман удаагийн дүгнэлт гарсан байдаг. Харин одоо маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм. “Алаг даага” ХХК болон нэр бүхий 10 хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй шүүх хурлыг нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргаж хойшлуулсаар байгаа бөгөөд анхан шатны шүүх хурал өнөө хэр болоогүй байна. Нэхэмжлэгч талаас эмнэлгийн магадалгаагаар хойшлуулах, өмгөөлөгчөө солих хүсэлт өгөх, хурал давхцах, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах зэрэг шалтгаанаар шүүх хурлыг 10 гаруй удаа хойшлуулжээ.

Ташрамд дурдахад, Урт цагааны барилгын зургийг 1959-1960 онд тухайн үеийн Барилгын зураг төслийн хүрээлэн хийж, 1960-1962 онд Хятадын барилгачид барьж, худалдаа үйлчилгээний зорилгоор байгуулж байжээ.
Та дараах https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор нэвтэрч, Урт цагааны барилгын дахин төлөвлөлтөд саналаа өгөөрэй.
Сэтгэгдэл0
Драмын театр гээч шавар байшинг нураа. Хуримын ордон гээч шал тэнэг байшинг нураа. Зоригийн хөшөөний урд байгаа шавар тагзыг нураа.
Зам зогсоол болгоо
ene chagiin ergyy tenegyyd yum l bol?...Nyraah saah.....ta naraas emne hymyys ter dyndaa ,ta nar sig manuuhainuud baigaa cheber saihan setgeltei eh ornoo gesen hyseltei hymyys olon on chagiig engereej ene nytag deer amidarch bailaa,enyyniig byy mart-!!!!!!gamingyyd aa.......
Цэцэрлэгт хүрээлэн маш зөв, бачр хүргэе
Цэцэрлэгт хүрээлэн
Нураах ёстой цэцэрлэгт хүрээлэн байхдаа гэмгүй.
МАНын Ми данжаадын Минт бар Хөм плаза-г нураая
tsetselegt hureelen gedeg n heden suug mod , heden sandal tavisnaar bolohguiee ! hiivel guitsed hiij bai !
БУУЛГААД, ЗАЛУУЧУУДАД УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ БАЙГАА СПОРТ ЗААЛ, УСАН БАССЕЙ БАРЬЖ, ОРЧНЫГ ТОХИЖУУЛАХ НЬ ЗӨВ.
Juulchidad zoriulsan gudam bolgoo
нураа бушуу
БУУЛГААД, ЗАЛУУЧУУДАД УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ БАЙГАА СПОРТ ЗААЛ, УСАН БАССЕЙ БАРЬЖ, ОРЧНЫГ ТОХИЖУУЛАХ НЬ ЗӨВ. Энэ маш зөв гэхдээ Монголчилж болохгүй дүүрэн цавчаа хийгээд дараа нь юуч биш болдог. Чанар дэлхийн ямарч иргэн харсан зөв чанартай байх ёстой
Спорт заал, усан сан ашиглалтын зардлаа ч төлөх хэмжээний орлого олохгүй тул татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа болно. Нялхасын өвчин тусаагүй бол жаахан эдийн засгийн өнцгөөс харж донгосч байвал яасан юм..
Хулхи хийсэн бүх зүйлийг нураагаад эздээр нь төлүүл. Багийн төв гээд 60-80 саяаар барьсан хэнд ч хэрэггүй байшин сум болгонд олноороо байх юм. Би групдиэй хүн тийм биш бүр гоёыг хэд дахин хямдаар босгож чадна. Одоо ял асуух цаг болсон шүү. Эздүүд нь энэ гишүүд түүний ах дүүс
Garden, please
Х.Нямбаатар захирагчиййн саналыг бүрэн дэмжиж байна мөн энд бас нураа гээд бичээд байгаа амьтаныг дэмжихгүй
Энэ иргэдийн санал авах гэдэг завхрал улс орныг сүйрүүлнэ шүү. Иргэдийн олонх бол татвар төлөгчдийн цуглуулсан жаахан хөрөнгийг баас болгож, архи болгож жорлонд урсгаад,ажил хийхгүй архидаад хэвтэж байх санаатай хүн дүрст малууд юм.Нэг ч дэд бүтцийн бүтээн байгуулалт,үйлдвэр, аж ахуйн объект барихгүй бөгөөд зөвхөн өлөн өссөн хүн хогнууд шиг идэж уугаад дуусгах санаатай ийм амьтад яаж зөв сонголт үйлдэл хийх юм бэ. Энэ хүн хогнууд бүү хэл ШИНЭ нам гэгч улс төрийн нам хүртэл олсноо хувааж идчихээд л гуйлгачин шиг амьдарч байя гэж эргүүтэж байхад эд ч аргагүй биз.
Цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй.
Ингэж хэлж нураагаад ашгийн төлөөх орон сууц барьдаг шүү. Зүүн 4 замын шатсан байшинг яалаа, нийтийн чөлөөт газар болгоно гэж нураагаад одоо 2 ш 16 давхар байшингийн суурь тавьсан гээ биздээ
За эхлээд Авлига хорооллоо нураачихаад урт цагаанаа ярь. Энэ бясаа юмыг өөр зүйл рүү хандуулж мушигихдаа гарамгай хулгайч шүү
МАН -ын зарим гишүүдийн өвөө нар энд илжиг хөллөн ус зөөж явсан явсан дурсгалтай газар шүү
Tsetserlegt hureelen bol mash zuv shiidel shuu. Bayar hurgeye!!!
Ногоон байгууламж болон хүүхэд залуучуудын спорт цогцолбор
Man, you're so OFF. Beyond imagination. Facts don't care about your Feelings n Cults, Daddy.
soliorboo!!!!nogoon baigyylamj baihaar abraga talbai yu?...geleenzee.....hariugui jijighen bairsil hyychinaaraa baisan ni deer baih!!!!!!
ereesee ene hyychin barilgyydiig nyraaj bolohgyi ee...enyynd tyyh orsij baigaa,dyy nar ene tyyhiig medehgyi bolohoor nyr aa;;..gej hyzna biz"!!!ta nar sig nohod hyzdaggyi yum,ta naraas emneh hychtei nohod ene ylasiig mandyylahad orolzson yum suu!!!gelegnyyd ee!!!
Харин тиймээ залуучууд түүх мэдэхгүй, сонирхох ч үгүй байна. Энэ байшин чинь маш их түүхтэй. Гадны улсуудад хуучин цагийн байшин барилгаа аль болох байгаагаар нь байлгаж түүхэн үзүүлбэр болгож байдаг юм байна.
Нураагаад жуулчны гудамж, цэцэрлэг талбай болгоорой!