ВАШИНГТОН. /VoA/. Украин улс АНУ-аас M1 Abrams танкуудыг удахгүй хүлээн авна гэдгийг Герман улсад ажлын айлчлал хийж буй Пентагоны тэргүүн Ллойд Остин мягмар гарагт мэдэгдлээ.
Эдгээр танкийг энэ оны эхээр Киевт нийлүүлнэ гэж Вашингтон амлаж байсан юм. 2022 оны хоёрдугаар сард Орос улс Украинд халдан довтолсны дараа АНУ-аас амласан 43 тэрбум долларын аюулгүй байдлын тусламжийн багцад M1 Abrams танк багтсан байна.
Германы "Рамштайн" агаарын цэргийн баазад болсон Украины батлан хамгаалах асуудлыг зохицуулах бүлгийн хурлын нээлтийн үеэр "АНУ-аас өмнө нь амласан M1 Abrams танкуудыг удахгүй Украинд нийлүүлнэ гэдгийг мэдэгдэхэд таатай байна" гэж Л.Остин хэлжээ. Гэхдээ тэрбээр тодорхой хугацаа дурдсангүй. АНУ болон бусад түншүүдээс Украины батлан хамгаалахын хэрэгцээнд зориулж 76 тэрбум гаруй долларын шууд тусламж үзүүлэхээр амласан гэдгийг Л.Остин онцолсон байна.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0
Хурай,,,,хурай,,,хурай,,,
ану нато нээх сур дуулиантай зэвсэг нийлүүллээ гэж зарлана, тэгсхийгээд дуу нь сулраад чимээгүй болчихно, хуванцар танк ккк
Абрамс танк ничего неизменить Русские порвут
Сайн мэдээ.Адгийн хөрш оросуудад бол муу мэдээ
Узрайны өр нэмэгдэнэ. Өөр ямар ч ахиц дэвшил гарахгүй.