БЭЭЖИН. /CNBC/. “PitchBook” компанийн судалгааны мэдээллийг үзвэл, Хятадын венчур хөрөнгө оруулалтын компаниуд энэ оны эхний зургаан сард нийт 26.7 тэрбум ам.долларын 3072 гэрээ байгуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.4 хувиар буурчээ.
Хэрэв буурах хандлага энэ хэвээр оны эцэс хүртэл үргэлжилбэл Хятадын венчур капиталын хөрөнгө оруулалт 2016 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч магадгүй гэж судлаачид үзэж байна. Венчур хөрөнгө оруулалт буурах болсны гол шалтгаан нь АНУ, Европтой харилцаа хүндрэлтэй байгаа энэ үед Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт багассантай холбоотой юм.
“Бидний олж авсан мэдээллээс харахад, Америкийн зарим хөрөнгө оруулагчид голдуу геополитикийн хурцадмал байдал болон эдийн засгийн удаашрал, түүнчлэн технологийн салбар дахь Хятадын зохицуулагч байгууллагын дарамт шахалт зэргээс үүдэн тус улсад хөрөнгөө байршуулахаас татгалзаж байна” гэж “PitchBook”-ийн судлаачид дүгнэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(3)
S AWI80955877 AXAAS 30DEESH
SEKSEER80955877 DYYDLGN 45NASNI ER XUND
TSAGIN SEKSYG ER XUNTEI80955877