Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймгийн Булган суманд ажиллаж, Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын ёслолын ажиллагаанд оролцлоо. Тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх үйлсэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.
Баруун хилийн зэвсэгт тулгаралт нь Монгол Улсын XX зууны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал бөгөөд тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдал, ард түмнийхээ эрх чөлөөг бататган бэхжүүлсэн баатарлаг эх орончдоо эргэн дурсаж, гавьяа зүтгэлийг нь алдаршуулан мөнхжүүлэх нь үр хойч бидний эрхэм үүрэг гэдгийг онцоллоо.
Энэ ажиллагаа нь орчин цагийн Зэвсэгт хүчин, хилийн цэрэг гадны зэвсэгт түрэмгийлэлтэй нүүр тулсан анхны томоохон сорилт байсан бөгөөд арвин туршлага хуримтлуулж, үндэсний цэргийн урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.
Зэвсэгт тулгаралтын халуун цэгт амьдарч байсан Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн иргэд асар их уй гашуу, зовлон бэрхшээлийг амссан боловч хилчин дайчидтайгаа хамтран ачааны хүндийг үүрэлцэж, ялалтын тугийг мандуулсан юм. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж, эрх чөлөө, тусгаартогтнолыг үр хойчдоо өвлүүлэн үлдээсэн баатарлаг эх орончид, ахмад дайчид, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөд Монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн хүндэтгэл илэрхийлэв.
Мөн зах хязгаар нутгийнхаа эзэн болж, улс орныхоо аюулгүй байдал, улсын хил хамгаалалтад үнэтэй хувь
Ховд аймгийн Булган сумын Увш хааны талбайд босгосон 12.7 метр өндөр гэрэлт хөшөөг цагаан гантигаар бүтээж, оройд нь Төрийн соёмбыг дүрсэлж, өмнө нь мөнхийн галыг бадраажээ. Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Ховд аймгийн Булган, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн Алтай, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүхт 75 жилийн ойд зориулан хил хамгаалах байгууллага, орон нутаг судлах музейтэй хамтран дэлгэсэн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Сэтгэгдэл0
SUM ZERGIIN YMAR GABIYA BAIGUULAA BE?? UHNAAA !!!!
Сумын ард түмэн
увс аймгийн малчин сумын малчин ард жингээн жономоо цэргээс халагдах үед дахин цэрэг татлагыг таван жил болгосноор МАХН-ын гишүүн болж тасгийн даргаар томилогдон хөнгөн пулемётны наводчик хийж байхдаа 150 гаруй дайсантай байлдаж анги сумангаа хамгаалж хамаг сум гранатаа дуусгаад сүүлчийн гранатаа дэлбэлэн өчнөөн дайсантай хамт үхсэнийг биеийн хэсгийг түүж оршуулсан гэдэг энэ хүний тодорхойлтыг сум аймаг болон ховдын 4-р морьт хороо батлан хамгаалах яаамны архивын материалууд аль түрүүн жилүүдт явуулсан ч буцаж албан ёсны хариу ирээгүй гэж ах дүү гурван зуугаад хүн ярьж байна МАН-даа саналаа хэдэн арван үеэрээ өгч байгаа гэнэ энэ хүмүүсийн хүсэлийг таслах болоогүй юм уу
Новш гэж. Байтаг Богдын байлдаанд баатар болж чадаагүй үлдсэн 7-г нэхэн Баатар цолоор шагначихгүй дээ. Аргагүй Армийн офицер байсан болохоороо Хилийн цэргийг үл тоож байна.Хойтон Халх голын 85 жилээр баахан дарга сайд хийж байсан армийнхаа өвгөдийг баатар болгож магадгүй гар шүү. Харж л байгаарай. Зэвүү хүрчихлээ.
Харин юу ч мэдэхгүй атлаа хоосон чалчдаг чамд зэвүү хүрлээ. Чи Хүрэлсүхэд хичнээн их атаархаж хорсоод амжилт олохгүй.
Цэдэн-Иш гуай нэр нөлөөгөө ашиглан Цэдэн бал дарга дээр шууд орж шийдүүлсээр Хилий н цэргийн баатруудын тоо Ардын Армийнхаас аль хэдий даван одсон билээ !
Тиймээ Халх голын ялалтыг Монгол-Зөвлө лтийн арми биш манай Хилийн цэрэг л байгуулчихсан мэт тэндээс дэндүү олон хилчид баатар болчихсон байдаг юмшүү ! Чогдон,Төмөрбаатар, Гуулиг өөр хэн хэн ч билээ....
Ард түмний аюулгүй байдал тусгаар тогтнолын төлөө хил хамгаалан амь бие үл хайхран тэмцсэн халгаалсан цэргийн үүргээ биелүүлсэн эх оронч нар баатар авах нь шударга зөв зүйтэй юм. Баатар олон байх нь монгол ард түмэн эх орныхоо төлөө амь нас хайрлахгүй тэмцэгч чанарыг харуулж байна. Ямар дайсантай дайтаж эх орны төлөа байлдаж хэрхэн баатар болсон нь чухал. Хуурамч баатар тодорхой шүү дэ. Үлгэр жишээ болж амь нас ард түмний улс орны төлөө өгсөн нараар бахархалгүй дэ. Зөв зүйтэй ажил байна. Хойч үе ирээдүйд хилийн цэрэг хэрхэн улс орон ард түмний төлөө амь нас хайрлахгүй тэмцэж бсан түүхийг таниулж эх оронч сэтгэлтэй болгож хүмүүжүүлэх нь чухал. Эх оронч үйлдэл, эх оронч хүмүүсийн гавьяа улс орны тусгаар тогтнолд чухал үүрэгтэй.
Хуурамч баатар бол яргачин ногоон малгайт П.Шагдарсүрэн мөнөөс мөн Маршалын туслахаар 1936-1952 онд ажиллаж байхдаа алах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хянадаг байснаа дурсаж ярьсан байдаг.Олон хүнийг буудуулахаас аварсан гэдэг.Олон нэр нэмсэн гэдэгт эргэлзэх зүйлгүй.Дандар баатарт атаархаж алаг морьтойч байгаагүй байлдаанд оросуудын ард явсаар баатар болсон гэж ярьсан байдаг
Энэ ухна толгойт казино тоглохоос өөр ажил хийж чадахгүй ээ. Ажлаа хий, чадахгүй бол зайл , нүүрсчин хулгайч
Осман баатарт хошоо босго дараа нь шудрага ес ярь за юу
212.96.79.169 ийг байршилыг тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байна. Алтан амь насаа өргөсөн Монголчуудыг доромжилж өдөөн хатгасан үг хэлж байна. Монголчууд төрийн тэргүүнээ бас хүндэлж төрөө хамгаалах үүрэгтэй гэж бодож байна. Холбогдох байгууллагууд шуурхай ажиллана уу.
До Я-ны ногоон малгайтны сүнс мөн амь бөхтэй, одоо ч бас хардсаар сэрдсээр, мөрдсөөр мөшигсөөр л бна уу даа ?!
Оспан гэдэг юм.мөсөн дээр морь нь хальтарч унаад хятдуудад баригдаж гаминд биш хувьсгалт хятдын чөлөөлөх армийн хушуучид буудуулсан гэдэг
er n anhnaasaa zevsgiin tusalmj uzuuleh hereggui baisan um
Тулгаралт дууссаны ой гэж 80 наслахдаа анх удаа сонслоо.
Амьд л байвал их юм үзнээ, харин яг өөрийнхөө санаанд бүх юмыг тохируулах гээд, бүх юмыг яг хуучнаар нь байлгах гэж болохгүй ш дээ ! Эрин цагтайгаа хөл нийл үүлж, өөрөө бас шинчлэгдэж бай л даа !
ПОПРОО бязда минь ээ .. нефтийн үйлдвэр чинь юу болжыноо хахаха … дампуу шаар шүү
Нефтийн үйлдвэр барих төсөл нурсан гэнэ.. боломжгүй болсон … ерөнхийлөгч болох шоу байжээ
Би НАХЯ-аас хошууч цолтой тэтгэвэртээ 40 хүрээгүй насандаа гарсан юм Би харин энэ ажлыг чинь судлаад үзье миний шавь нар ТЕГ-т олон бий
Hiliin tulgaralt ch bish baihaa....
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Mash zuitei ajil baina. Mongol uls ter bolgon dain bolood oroltsood baihgui gazar nutgiin bairlaltai. Boloh ch ugui. Harin eh ornii hil hyazgaar hamgaalsan baildaand ami nas ul haihran er zorigtoi temtsen daichid bol baatar uls um. Hundetgen ergen dusrah ergen nuhun olgoh, eh oronch setgel er zorigiin humuujil uls ornii une tsenetei bayalag.
юу гэсэн үг вэ тулгаралт дууссан эх орныхоо төлөө баруун хил дээр амиа өгсөн хүмүүст баатар цол өхгүй гэсэн үг юмуу хятадаас баатар авах уу османы туркаас авах юм уу тэр амиа алдсан хүмүүст тэр ардын намын гишүүд хэнд ч хэрэггүй юу Ард нь байгаа хэдэн зуун ах дүү огт падлийгүй гэж байгаа юм уу Өмнө бичсэн комментчины оспанд хөшөө босгоёо гэдгийг хийх нь зүйтэй юм байна
Би төв халхын үхэр монгол, тэхдээ л Увш ханы хөшөөг нэг харчих юмсан гэж боддог юм. Над туслах торгууд бна уу ? Хөшөөний зургийг энд тэндээс олоод, энэ сайтад нэг тавьчихгүй юм болов уу !
Нэг гараараа шагнаад нөгөө гараараа нүүрсийг нь хулгайлаад л таарч дээ