Наян онд төрсөн хоёр залуу, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар мөс зүсч, салхи хагалсаар өнөөгийн өгөршсөн улс төр, сонгуулийн тогтолцоог уг үндсээр нь өөрчлөхөд хөндөлсөж байсан хамгийн том саадаа давж чадлаа. Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлт санаачлан, улс төрийн намуудтай зөвшилцөж, эрдэмтэн судлаачдаас санал дүгнэлтийг хэлэлцүүлэн батлуулав. Бохир улс төрийн хуучин 30 жилд цэг тавьж, шинэ 30 жилийн тоглоомын дүрэмтэй боллоо. Залуучууд л өөрчлөн шинэчлэгчид, реформаторууд байдаг. Уул нурааж, ус эргүүлэх эрч хүчтэй ид насандаа өөрчлөх хүсэлтэй байдаг –
sonin.mn, 2023.06.06
Бохир улс төрийн хуучин 30 жилд цэг тавьж, шинэ 30 жилийн тоглоомын дүрэмтэй боллоо гэсэн нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба одоогийн явуулж буй “Таван Ш” тэмцлээр хязгаарлагдмааргүй юм шиг бодогдоод болдоггүй. Монголын нийгмийг 30 жил шинжилж дүгнэж, хатуухан шүүмжилж ирсэн судлаачийнхаа байр сууринаас би тэгж хараад байна.
Өнгөрсөн 33 жил буюу ардчиллын жилүүдийн хамгийн том дутагдал юу байсан бэ гэвэл улс төрийн намуудын байж байгаа байдал, төлөвшил, гишүүнчлэл, нам дагасан мафи–цүнх баригчдын бүх бүтэн армитай болсон, тэр нь бохир улс төр гэх нэр хаягтай, түүндээ бүх ард түмнээрээ дасан зохицсон, улиг болтол нь сонгож ирсэн, бас үзэн ядаж ирсэнд хамаг учир начир нь байгаа юм. Монголын нийгэм 33 жил талцалтай явлаа, худлаа биш гэж үү?
Тасралтгүй 8 жил эрх барихад л бүх булай нь дэлгэгдэж байна. Одоо хэрэгт ороод буй, хэрэгт сэжиглэгдэн буй, “хулгайлсан”, “хуссан” гэх нэр хочтой яваа нөхдийн ихэнхи нь МАН-ын гишүүд байгаа нь нууц биш шүү дээ. Хэрэв АН-ыг тасралтгүй 8 жил төр бариулсан бол бас л ийм олон “хулгайч” үржүүлчихсэн, тэд нь шүүх цагдаа, АТГ-ыг ажлаар дараад байж байх байсанд гайхах зүйл алга. Энэ юуных вэ? НАМ хэмээх хүн сүргийн ердөө байж байгаа байдал, төрх нь тэр болно! Монгол хүн муудаа тийм болчихоогүй юм. Монголын нийгэм тэр чигтээ улс төрчдийг үзэн ядаж байна, юу үнэн тэр үнэн! Улс төрч болсон хүн бүхэн хулгайч болдог гэж ард олон нь хээвнэг үздэг ярьдаг болчихсон хатуухан хорвоог бид туулж байна. Гишүүд тойрогтоо ажиллаж чадахааргүй нүдний булай болж байгаа тухай мэдээ сошиалаар дүүрэн байгаа нь юуг харуулна вэ?
Иймд шинэ “30 жил”-ийг эхлүүлэх гэж байгаа бол, ирэх 2024 онд “шилдэгийн шилдэг 126”-г сонгох гэж байгаа бол НАМ хэмээх хүн сүргийн нүүр царай, байр байдал төрх, ёс зүй, моралийг орвонгоор нь өөрчлөхөөс тэр “30 жил”-ээ эхлүүлэхийг санал болгож байна. НАМ хэмээх хүн сүрэгт багтаж хоолоо хялбархан олж идэж буй түг түмэн хүн миний бичсэнд эгдүүцэх нь мэдээж боловч ард түмэндээ үзэн ядагдсан НАМ-уудаас салахгүйгээр сайн сайханд төгс хүрч чадахгүй нь гарцаагүй үнэн юм. Намуудын өнөөгийн тогтолцоогоор бол дахиад 30 жил улс төрийн “хулгайчид”-тай шувтан тэмцэлдэхээс өөр сонголтгүй болно. Цэвэр бус бохир улс төр л үргэлжлэх болно.
Тогтолцоог бүрэн халж, цоо шинэ, барууны орнуудын (болж өгвөл АНУ-ын) улс төрийн намуудын тогтолцоог хуулбарлахаас аргагүй юм. Яаж? Хоёр үе шаттай!
Одоогийн энэ УИХ ажлаа дүгнэж үүргээ өндөрлөх нэг өдөр ирнэ. 2024 оны хэддүгээр сарын хэдэнд гэдэг нь чухал биш. Ирэхдээ л ирнэ. Яг тэр өдрөө 1) УИХ, УИХ дахь МАН нь оройлон манлайлаад; 2) УИХ-д суудалтай АН, ХҮН нь дэмжээд; 3) Монголд байгаа, бүртгэлтэй улс төрийн бусад бүх намууд зөвшилцөөд, бүгд нэг өдөр, нэг цаг, нэг минутад орон даяар нэгэн зэрэг тарж, НАМ-гүй болох нь эхний ээлжийн нэн чухал түүхэн үйл явдал болно.
Хэрэв тэгүүлж чадвал санаачилсан улс төрчид нь түүхэнд алтан үсгээр бичигдэнэ. Шинэ “30 жил”-ийн түүхийн хуудсыг тэд эргүүлж байна, нээж байна. Би маш том түүхэн дэвсгэр дээр, глобал өнцгөөс ярьж байна. Яагаад “ШИНЭ” гэсэн юм бэ? Шинэ түүх бичих гэж тэр биз дээ?
Эхний ээлжинд ийнхүү НАМ-ууд тарчихлаа. Залгуулаад дараагийн ээлжинд НАМ-ууд дахин бий болно. Бий болохдоо хуучин намынхаа нэр хаяг, бэлгэдэл, ялангуяа гавьяа, түүх, гишүүнчлэлийг авч болохгүйгээр хуульчлах хэрэгтэй.
2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө, яг нөгөө шинэ “30 жил” эхлэхийн босгон дээр улс төрийн намууд шинээр байгуулагдаг, тэгээд бүгд өрсөлдөг! Цоо шинэ, XXI зууны хөгжлийн хурдны намууд өрсөлдөг! Үзэл санаа, мөрийн хөтөлбөр, ирээдүйг харах билгийн нүдээрээ өрсөлдөг! Гишүүний тоо, өнгөрсөн түүхэн гавьяа, долгиногчид ба долоогчдын армигүйгээр, сонгогчдыг хахуульдахгүйгээр өрсөлдөг!
Ардын хувьсгалын ялалт, Сүхбаатар–Чойбалсан, социализм, Цэдэнбал, эсвэл Чингис, Эзэнт гүрэн, Цагаан морин жилийн гавьяаг өөртөө авч наахгүйгээр бүгд гарааны ижил нөхцөлтэйгөөр Монгол Улсыг ирэх жилүүдэд хөгжүүлэх бодит төлөвлөгөө, хөгжлийн төслөөрөө өрсөлдөх нь нэн чухал ба нэн сонирхолтой хэрэг болно. Монголын залуу хойч үеийг “цүнх баригчдын өлөн нүдэн”-ий гэрэлд цохиулчихгүйгээр эх орондоо шударга ажиллаж хөдөлмөрлөх, ирээдүйдээ итгэх сэтгэлийн жигүүр өгье гэж байгаа бол намууд тарж, цоо шинээр дахин байгуулагдаж, ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР, ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ-өөрөө өрсөлдөх нь 2024 оны УИХ-ыг, цоо шинэ 126-г сонгохын гол утга учир байх болов уу хэмээн бодном.
Хэлэлцэгтүн! Шуугиxтун!
Д.Баярхүү
Сэтгэгдэл0
Хэрвээ Америкийн намуудын тогтолцоог дууриах гэж байгаа бол тэр намуудыг нь захирж байдаг доллар хэвлэх эрхтэй банкируудын зөвлөлийг эхлээд байгуулна гэсэн үг. Ингээд бүх хэвлэл мэдээллийн салбарыг банкны эзэд буюу Баясгаоан сахал эрдэнэбилэг хаан банкны эзэн японд өгөх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд улс ороноо яаж удирдахыг энэ гураваас асуудаг болно гэсэн үг. Угаасаа америк чинь ерөнхийлөгчийн засаглалтай улс биш ш дээ. Харин банкирын засаглалтай улс. Бүх асуудлыг холбооны нөөцийн системийн 13 банкирууд шийддэг гэдгийг улс төр сонирхдог бүгдээрээ мэддэг л дээ
Сайхан сайхан нэр томьео гаргаж ирж л байдаг .Хэрэгждэггүй юм билээ. Нөгөаюө Баярын хэдэн ТӨГӨЛДӨРШИЛТ билээ.Тухайн үедээ дуулиан шуугиан болж байв.ПҮҮ ПАА МУНДАГ ЮМ АА гээд амаа мэдэхгүй морь шиг давхисан даа. Одоо мартагдажээ .Зарим нь одоо л хөгжих нь гээд хөөрцөглөөд сүүлдээ ХУЛГАЙ болоод дуусдаг жишээ олон байна.4 жилийн мөрийн хөтөлбөрөө үнэн зөвөөр дүгнэж чаддаггүй мартдаг ард түмэнд 30 жилийн дараахи гоё мөхөөлдөс долоолгох хэрэггүй ээ.Залуучууд биелэхгүй МӨРӨӨДЛӨӨР өнөөдөр ЗАСАГ удирдаж байна дөө.400 сая жуулчин гэх мэтээр
Одоогоос 33 жилийн өмнө буюу 1990 онд МАНыг тараачихсан бол монгол орон бас ч гэж хэдэн шат ахичих байсан юм.Нөгөө КОММУНИСТ нийгмээ үгүйлсэн бэлэнчлэх сэтгэлгээтэй , тэгшитгэл хувиарлах зарчимаар санагалзсан нөхөд хөгжилөөс чадлаараа хойш чангараад байгаа юм.Үүнд дээр МАН( МАХН) тоглолт хийж 33 жилийн 29 д нь ТӨР ЗАСАГ бариад эс хөгжив.Бидэнтэй хамт шилжилт хийсэн орнууд биднээс түрүүлээд хөгжчихсөн байна. Санхүүгийн хулгайн дийлэнхи нь МАНд оногдоно гэдэгтэй санал нийлж байна.
Улс төр ард түмнээрээ тоглож байгаа мэт ярьдагт дургүй! ЕС нь дандаа тоглоомын гэж ярьдаг ЗГ өөрөө тоглоом боллоо. Ер нь гудамжны хүн ч иргэдээ ингэж доош хийж ярихгүй. Тусгаар тогтносон төрт улсын тэргүүний 1 байж хогийн яриагаа больчихвол ард түмэн чинь хүндлэх л байх! Бас ажлаа тоглоом шоглоомоор биш дүрэм журмын дагуу хийгээд улс орноо дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын жишгээр хөгжүүлчихвэл үнэхээр хүлээн зөвшөөрөх болно. Даанч ийм сонин яриа сэтгэхүй яавч сайхан хөгжүүлнэ гэхэд одоогоор итгэж чадахгүй!!
Za zailaa . Ene teneg opk uud tolgoigoi l coli.
Сонгууль ойртоод жагсаалт бий болсон болохоор одоо том жижиг намууд хүмүүсийн эрэлд гарсан ! Бүгд хулгайчид авлигачид болсон болохоор нэр цэвэр хүн ховордсон ! Эр эм хүнээ ээлжилж жагсаах ёстой гэсэн болохоор эмсүүдийн эрэлт хэрэгцээ өссөн ! Долоон буудлын Должин эмээг жагсаалтанд ороодхооч гэж гуйх цаг ирсэн ! Дуртай дургүй ч олон жингэрүүд гишүүн болох нь тодорхой болсон ! 126 г хоёр тоо нэмээд бөхтэй адил 128 болгочихсон бол зохих байсан юм ! Хуучин зааландаа багтахгүй шахдалцаж үсдэлцэх учир шинэ заал хайх юмуу барих хэрэгтэй !! Данхын үёийнхэн төр барих цаг ирлээ гэж томорсоны хэрэггүй ! Хүүк ах чинь дор нь чихдээд журманд чинь оруулаад өгнө !!
Д . Баярхүүд ёстой баярлая ... Эхлээд энэ САНААЧИЛАГЫГ уншиж эхлэхдээ 6 Чулуунжавын бас нэг сайхан санаачилгыг уншиж байна , юу гээ бол , эрх баригчдын аазгай руу юу гэж хатгаа бол , хойч үе маань яа гээ бол гэсэн шүү бодол төрж байлаа шүү . За хэн санаачилсан нь хамаа алга , БАярхүү санаачилж - ДЭМЖИЦГЭЭЕ , ӨРГӨН ТҮМЭН ЭЭ ... НАМУУДЫГ ТАРААЖ , НЭГ ГАРААНААС ХӨДЛӨХГҮЙГЭЭР УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ НЬ ҮНЭЭН . Бүхэл бүтэн НЭГ ҮЕ нэг дороо уяатай ботго шиг ганганан - гунганан дэвхэцлээ ... Ядаж бүх иргэдийнхээ гарын үсгийг цуглуулдаг ч юм уу - ямар нэг аргаар саналаа илэрхийлцгээе ...
Онгорсон 30 жилд Монгол бусад олон улстай харьцуулахад багагуй хогжсон Гол зорчил юу вэ гэвэл баян ядуугийн ялгаа зоруу хэтэрч нийгмийн хогжлийн гол ходолгох хуч иргэд гадагшаа дайжиж салбар бурт хуний нооцийн хомсдол бий боллоо Уунийг оорчлох шилжилтийн уе дээрээ бид явж байна Шилжилт хямралын уед хуний эрхийг дээдэлсжэн ардчилсан загвараар хогжих уу аль эсвэл ochlocracy буюу массын дарангуйлал тогтох уу гэдэг зааг уед ирлээ Клс торийн нам бур энийг анхаарах естой
Яг зөв! Уухайлан дэмжицгээе!
Энэ МАН-ыг аль 1990 онд татан буулгаж хориглон, хөрөнгийг нь хурааж, удирдагч нарыг нь шоронд хийгээгүйгээс л болж өнөөгийн нийгмийн гажуудал бий болсон.Аливаа хувьсгалыг ухаантнууд сэтгэж, зоригтнууд хий, үр дүнг нь адгийн шаарнууд завшдаг гэгчээр С.Зоригийн сэдэж, Э.Бат-Үүлйин хийсэн 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнг өнгөрсөн 33 жилийн 26-д нь, түүний 15-д нь үнэмлэхүй олонхиор засгийн эрхийг барьсан МАН-ын үе үеийн авлигачид, тэдний үр сад л улс орны эдийн засаг санхүүгийн ба байгалийн нөөц баялаг, ашигтмал малтмалын талаарх мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглан төрийн өмчийг завшин, төсвийн мөнгөөр гараа угааж үндэслэлгүй хөрөнгөжин баяжицгаасан.Энэ намыг хамгийн түрүүнд татан буулган хориглож тус намын нэрээр 1990 оноос хойш төрийн албаны бүх шатанд шийдвэр гаргах эрх мэдэл бүхий удирдах албан тушаал хашсан ба хашиж байгаа этгээдүүдийн хөрөнгийг хамаарал бүхий этгээдүүдийнх нь хөрөнгийн хамт хуу хурааж, өөрсдийг нь шоронд хорих хэрэгтэй. Хөрш 2 орны эрх ашигт нийцсэн хууль батла
Буриад Баярхүү Оросын гөлөг Женког амаа олохгүй магтан дуулагч байсан.
Эрх баригч намаас санаачлан хийж байгаа шинэчлэлтийг далимдуулан хорлон сүйтгэх ажил эхэлуж байх шиг байна. МАН бол АН шиг муу бүхний үүр уурхай болчихоогүй, гишүүд, тэргүүнүүдийн нь хувьд алдаа, АН-ыг дууриасан хийрхэл байсан уу гэвэл байсан, түүнийгээ засаж залруулах гэх хичээж, манлайлж байна.100 гаруй жилийн түүхтэй, тусгаар тогтнолын баталгаа болсон намаа хэт доош нь хийж болохгүй.
Танай МАН угаасаа л мафийн бүлэг шүү дээ.
Баярхүү гэдэг хүн ч жинхэнэ пялдагадаж байна даа. Энэ хүмүүс МАН аар тоглож, эдний үед нам тарахаар болжээ.
Ёстой зөв санал санаачлага 100% дэмжиж бна. 1990 онд МАХН-г тараагүйгээс 70 жилд бий болсон төрийн бүх ой санамж, хөрөнгө хүч, улс орныг бүрэн хамарсан сүлжээ, хүний нөөцийг Ардчилалын лидэрүүдийн үзэл санаа, үнэт зүйлгүй, зах зээл, хувь хүний эрх, эрх чөлөөний талаар онолын болоод практик мэдлэггүй байдлыг ашиглан тэр үеийн МАХН ГЭНЭДҮҮЛЭН өмчилж өнөөг хүртэл МАН луйвраар засагласаар иржээ. МАН бол луйврын ПЛУТОКРАТ-МАФИ юм. Одоо монголчууд бид улс төрчдийг хулгайч луйварчид гэж хардаг ойлгодог болсон. 1990 оны дутуу хийсэнийг гүйцээе гэвэл Баярхүү нийтлэлчийн энэхүү санал санаачлагыг бултаараа дэмжицгээе!
Зөв зөв!
SHIN XUULIAR SONGUULI YAVUULAN,EE BURUU XOISHOO,IX YUM BOLON DOO,YAN DAA,GEREE NURAACHIX BI DEE,
Одоо хүмүүс юунд ч итгэхээ больжээ Харин энергийн төв хүслийн хаданд хамаг юмаа очиж ярьж байна Төр засаг бол мал гэсэн ойлголт л ЯВЖ байна даа
Юун нялуун угтэй юм бэ!!! Дараачийн 30 жилийнх замын зураглал нь хаана байнаа?! Емнехтэйгээ л зууралдсаар. Намуудыг тараах бол харин зев, гэхдээ хууль нь муу гарвал нэмэргуй.
Nam dagaj tsunh barij amidardag buhel buten ue bii bolson ene ued chuhal sanal bna.Unuudur NAM zalihai ,shunaltnuudyn amidrah gazar bolj huvirsan,yamarch onol, uzel surtal baihgui .Iimd shineer NAM baiguulahad ontsgoi , delhiin jishigt niitssen baihad anhaaral tavih shaardlagatai bolov uu
ЭНЭ ҮНЭХЭЭР МАШ ЗӨВ ШИНЭЧЛЭЛИЙН БОДИТ САНАЛ БАЙНА ШҮҮ. ЦЭВЭР УЛС ТӨРИЙГ ИНГЭЖ Л БИЙ БОЛГОХЫГ АРД НИЙТЭЭР ХҮСЧ БАЙНА.УХААРААЧ ТӨРИЙН СУУДАЛД ШИГДСЭН СУУДЛЫН БУЗАРТНУУД АА.
БАЯРХҮҮ ТА ГАВЪЯА ШАГНАЛЫН ТАЛААР МАШ ЗӨВ ҮГ ХЭЛДЭГ ШҮҮДЭЭ. "заслуга"гэсэн үгийг "подвиг"гэсэн үгээр андуурч буруу орчуулаад баахан "гавъяат" гэсэн алдар гуншин бий болжээ. заслуга гэсэн үгийн үндэс нь слуг услуг бөгөөд энэ нь үйлчилгээ ажиллагаа гэсэн үг. за гэдэг угтвар нь түүний үүний төлөө гэсэн үг болой. гэтэл энэ нь монголоор гавъяа болоод худлаа орчуулагдаж хэрэглэгдэж иржээ. үнэндээ одоогийн гавяат гэдэг алдар цол гэгч нь хөдөлмөр, үйлчилгээний амжилтыг үнэлсэн л энгийн зүйл бллоххос биш гавъяа байгуулсаны төлөө гэсэн үг биш болой. тэгээд ч гавъяа байгуулна гэдэг тийм амар хялбар зүйл мөн үү???? хэдэн дуу дуулаад, эсхүл мэдээ уншаад, эсхүл олон жил өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэснийг гавъяа байгууллаа гэж сүржигнэх хэрэг үнэндээ үгүй шүүдээ. энэ талаар та нэг тодо томруун тайбар хийсэн нийтлэл гаргаасай. хууртаж хууруулж хуурч ханахгүй монгол ухаан гэж...?
Ардчилалын хийсэн үйл лай 30 гаруй жилд хулгайч луйварчид цэцэглэн бадарч иргэдийн итгэл алдарч МАНын залуучууд хулгайч луйварчдын эсрэг ил тод шудрага тэмцэл өрнүүлж АН өөрчлөгдөх чадамж дутаж чөдөр тушаа болж бна
УИХ гээч хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Мэргэжлийн дипломатч, олон улсын судлаач Баярхүүгийн нийтлэлийг мөрөөрөө уншиж чадахгүй хэдхэн тэнэг, балиар, мунхаг, харгис новшнууд сайтыг байнга бузарлаж эрдэмтдийг "хужаа", "өвгөн", "ална" хэмээн солиорч байх юм. Тэдний коментийг устгаач, Админ минь.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802