sonin.mn
СТОКХОЛМ. /TASS/. Финланд улс ОХУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ есөн ажилтныг Хельсинкээс нутаг буцаахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Засгийн газрын цахим хуудсанд өнөөдөр нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
 
"Финланд улс ОХУ-ын ЭСЯ-ны есөн ажилтныг нутаг буцааж байна" гэж уг мэдэгдэлд дурджээ. Финландын тал тэднийг тагнуулын үйл ажиллагаанд буруутгаж байгаа аж.
 
"Дипломат ажилтнуудыг нь нутаг буцаахаар болсныг ОХУ-ын Элчин сайдад мэдэгдэнэ" гэдгээ Финландын Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэсэн байна. ОХУ-ын Гадаад хэргийн яам мөн Финландын консулын газрын ажилтнуудын орон тоог цомхотгож байгаагаа Москвад суугаа тус улсын Элчин сайд Антти Хелантерад мэдэгджээ.
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг