Нүүрсний түр хорооны хоёр дахь "бүрэн эрх"-ийн хугацаа өнөө маргаашгүй дуусаж байна. Энэ Түр хороог УИХ-аас анх 2022 оны зургадугаар сарын 10-нд зургаан сарын хугацаатайгаар байгуулж байв. 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд дахин зургаан сараар сунгасан. Энэ нь дууссан хэрэг.
Тэгэхээр одоо Нүүрсний түр хороог дахин зургаан сараар сунгах уу, эсвэл татан буулгах уу гэдэг асуудал яригдана. Бас шинээр байгуулж ч болох юм. Гэхдээ Түр хороог татан буулгах талаар ярих боломжгүй. Учир нь энэ Түр хорооны хуулиар олгосон зорилго биелээгүй. УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "...Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан УИХ-ын тогтоолоор хойшлуулахгүйгээр байгуулна" гэж заасан.
Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т "...Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна. Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно" гэсэн байна.
Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн дээрх заалтуудаар "...Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар байгуулна" гэж тодорхойлсон. Тэр утгаараа Нүүрсний түр хороог нүүрсний хулгайтай холбоотойгоор байгуулсан. Харин тэр нүүрсний хулгай нэг тийш болсон уу. Түр хороог энэ асуудлаар үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үү. Ийм асуултууд тавигдана. Тэгвэл хариулт нь "...Үгүй" гэж гарна. Яг үнэндээ энэ Түр хороо маш сүртэй, ихээхэн хүлээлт дунд байгуулагдсан. Жил шахам ажиллалаа. Ганц л том ажил байсан. Тэр нь нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол байв. Шуудхан хэлэхэд, нээлттэй сонсголоор нүүрсний хулгай гэж чухам юу болох нь тодорно. Иргэд мэдээлэлтэй болчихно. Иймээс сонсгол болсон байхад энэ хулгай тойрсон хэргүүдийг хууль шүүхийн байгууллага дээр дарах аргагүй болно.
Тиймээс нээлттэй сонсголыг хавар товлосон. Гэтэл сонсгол болохоос долоо хоногийн өмнө цуцалчихсан. Энэ талаараа Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд "...Хуулийн дагуу шинжээчдийн дүгнэлтийг бэлэн болгож, 114 хүнийг сонсголд гэрчээр дуудахаар төлөвлөж, Түр хорооны хурлаа хийсэн.
Түр хорооны хурал хийх явцад АТГ-аас УИХ-ын Хяналт шалгалтын хуулийн 33.9-д заасны дагуу “Түр хорооны үйл ажиллгаанд шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг маргаан хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан түр хорооны сонсголд дуудагдсан ихэнх гэрчүүдэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Мөн Түр хорооны сонсголд үнэлэх гэж байгаа нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах магадлалтай, мөрдөн байцаах ажиллагаанд хөндлөнгөөс саад учруулах эрсдэлтэй гэж үзсэн. Хэрэг шийдвэрлэх явцад урьдчилж сонсгол хийснээр нийгмээрээ зарим хүмүүсийг гэм буруутайд тооцох эрсдлүүд байгаа учраас хуульд заасан тодорхой үндэслэлд тулгуурлан түр хорооны хурлыг хойшлуулах хүсэлт АТГ-аас ирүүлсэн." гэв.
Уг нь Г.Ганболд мөрдөн байцаалтын нууцтай холбоотой мэдээллүүдийг ялгаж үлдээгээд бусдыг нь хэлэлцүүлэхэд болох л байв. Гэвч "...Дургүйд хүчгүй" гэдэг болоод байгаа бололтой. Ер нь Г.Ганболдын хувьд энэ сонсголоос аль болох зайлсхийж байгаа нь анзаарагддаг.
Сүүлдээ, 20-иод хоногийн өмнө хэвлэлд "...Түр хороо нүүрсний сонсголыг хийхгүй ч байж болно" гэж яриад зогсоно лээ. Тэгэхэдээ "...Тавдугаар сард амжаад УИХ-д тайлангаа тавина" гэсэн. Тэгсэнгүй. Зургадугаар сар гарчихлаа. Гэхдээ УИХ-ын тухай хуулийн 29.4-т "...Түр хороо ажлынхаа дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар түүнийг татан буугдсанд тооцно" гэж заасан. Эндээс "...Мань Г.Ганболд нээлттэй сонсгол хийлгүйгээр Түр хороог татан буулгах гээд байна уу" гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Тэгэхээр Г.Ганболдыг царайчилж нүүрсний хулгайг цэгцэлнэ гэвэл шал худлаа. Тиймээс Нүүрсний түр хороог дахин шинээр байгуулж, хуульд заасан "...Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал"-ыг шийдвэрлүүлэх нь зүйд нийцнэ. УИХ-ын гишүүдийн олонх ийм байр суурьтай байна. Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулсан Б.Энхбаярыг Г.Ганболдын оронд ярьж буй аж. Тэгээд ч Г.Ганболдын ахалсан Нүүрсний түр хороонд нүүрсний хулгайтай нэр холбогдсон гишүүн цөөнгүй багтсан. ...Ер нь "...Дургүй ламд дарж байж сахил хүртээчихээд" хүлээж суусны оронд "Ганболд оо, баяртай" гэчихээд нээлттэй сонсголоо хийж, нүүрсний хулгайгаа ярих уу даа, Г.Занданшатар дарга аа?
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(11)
Ганболд гэж амьгүй албатууд олноороо УИХ-д 2024 онд ороод ирэх юм бол асуудал шийдэгдэж, амьдрал дээшлэх тухай бодоод ч хэрэггүй
Энэ новшийг эргүүлэн татахсан. Ажлаа хийхгүй ,ичихгүй иргэдийн төлөөлөл гэнэ ,цалин нэрээр татварын мөнгө хумслана , хулгайг хаацайлна.
Зуны халуун цагт нүүрсний хэрүүл яриад суух нь утгагүй болсон учир намар болтол хойшлуулах нь дээр ! Одоо нууц амрагуудаа дагуулаад гол ус бараадсан нь дээр !
Ийм арчаагүй, чадваргүй байж болохгүй л дээ Нүүрсний хулгайн сонсголыг Энхбаяр шиг хийсэн бол одоогийн гишүүдийн ихэнх нь 24 оны сонгуульд нэр дэвших боломжгүй болох байлаа. Өвөрхангайнхан дахин ийм хүн битгий сонгоосой доо
Харсаар байтал хошного долоогч л байна ш дээ. Ийм амьтан юу ч хийж чадахгүй шүү дээ. Энэ амьтан дахиж яаж УИХ-ын гишүүн болох вэ л гэж бодож яваа.
Энэ пиздуг зайлуулаач..
Заяагүй хог. Зайл.
Өвөрхангайхан хулгайн хэргийг хаацайлахаа с өөр яах билээ, өөрсдөө өдөр тутамдаа өмд гутлаар оролдож байдаг улс чинь !!! Ганболдыг солиод оронд нь хуульч мэрэгж илтэй гишүүн тавь !
Hen eniig tur horoo ahluulahaar tavisan uym boloo...!!!!! Guih nohoind guihgui nohoi saad gegcheer ene novsh yah gej ochson lalar ve...????
За ямар ч байсан энэ Г.Ганболд гуайг дахиад их хуралд сонгож хэрхэвч болохгүй юм байна. Цаад утгаараа бол, улс орынхоо эрх ашгийн эсрэг зогсож буй энэ хүнийг Их хурлын гишүүнээс эргүүлж татсан ч болох юм биш үү.
Ганболд аймгийнхаа Баянтээг уурхайн нүүрсийг Содбаатар,Тогтохсүрэн,Чинзориг өөр бас,бус дарганцаруудтай хамтарч хулгайлж сонгуулийн зардал босгоход гол үүрэг гүйцэтгэж байсан хүн энэ ажлыг хийх боломжгүй,Энэ улсад хулгайд суралцаагүй хүн ИХ-н гишүүн болох ямар ч шанс байхгүй