sonin.mn
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Дорноговь аймгийн намын хорооны гишүүд, сумдын намын хорооны дарга нартай уулзалт хийж байна.
 
Тус уулзалтад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, Намын байгуулалт хариуцсан Нарийн бичгийн дарга Ж.Өнөржаргал,  Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан нар оролцож намын үйл ажиллагаа, бодлого, төлөвлөлт, цаашид хийгдэх ажлуудыг танилцуулж гишүүдийнхээ санал, санаачилгыг сонсож байгаа аж. 
 
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Дорноговь аймгийн намын хорооны гишүүд, удирдлагуудад хандан “Өнөөдрийг хүртэл ардчиллын төлөө амьдралаа зориулсан үе үеийн гишүүд та бүхэнд Ардчилсан намыг хамгаалах, авч үлдэх чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл байсанд Ардчилсан нам бүтэн үлдэж чадлаа. Тиймээс бид орон нутагтаа гишүүн нэг бүрийн хамтын хүчээр ялах хэрэгтэй гэдгийг онцоллоо. 
Бид цаашид хөгжүүлж чаддаг бодлогыг гаргаж ирэхийн тулд маш хүчтэй, хурдтай ажиллах болно. Ардчилсан намын бүх бодлого бизнесийн эрх чөлөөг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан үзэл санаан дээр суурилна. 
Ардчилсан нам анхан, дунд шатны гишүүдээ сонсдог нам байна." гэв.