ЛОНДОН. /FT/. ОХУ-ын Ерөнхий сайд Хятадад хийсэн айлчлалаараа Москвагийн удаан хүлээсэн хариуг авч чадалгүй буцлаа. Өөрөөр хэлбэл Ази тив рүү эрчим хүчний урсгалыг өөрчлөх зорилготой томоохон төсөл болох Сибирийн хүч 2” хийн хоолойн талаар Бээжин тодорхой амлалт өгсөнгүй гэсэн үг юм.
Арав гаруй жилийн өмнө Оросыг "дорно зүг рүү эргүүлэх" зорилгоор санаачилсан Монголоор дамжуулан Хятад руу тавих энэхүү хоолой нь хийн борлуулалтыг төрөлжүүлж, орлогоо нэмэгдүүлэх, Кремльд илүү их дипломат эрх мэдэл өгөх арга байв.
Москва хориг арга хэмжэээнд өртөхөөсөө өмнө Европ руу хий нийлүүлэх шинэ гарц хайж байсан бөгөөд Сибирийн өмнөд хэсгийн уулархаг бүс нутгийн нэрээр анх "Алтай" гэж нэрлэж байсан уг төсөл нь Украинд түрэмгийлснээс нь хойш дахин ач холбогдолтой болсон юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, төсөл удааширч байгаа нь эдийн засгийн хувьд илүү хүчирхэг хөрштэйгээ харьцах үед Москвагийн хэлэлцээ хийх бяд дайны үед хэр сул болсныг харуулж байна. Оросын хий дамжуулах өөр нэг хоолой болох “Сибирийн хүч” 2019 онд ашиглалтад орсон бөгөөд 2024 он гэхэд хамгийн дээд хүчин чадал нь жилд 38 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна. Гэхдээ энэ хоолой нь Зүүн Сибирийн хийн шинэ орд газарт түшиглэн барьсан хоолой бөгөөд Европ руу хий экспордолдоггүй болохоор Москвагийн төрөлжүүлэх стратегид ашиг тусаа өгсөнгүй. Харин “Сибирийн хүч 2” (СХ2) төсөл нь Европын зах зээлд хэд хэдэн хоолойгоор дамжуулан хий экспортолдог Оросын зүүн хойд хэсэгт оршдог Ямалын хойгоос Хятадыг хийгээр хангах төсөл юм.
Өөр хувилбаруудыг эрэлхийлэхдээ Москва стратегийн ач холбогдолтой сонголтыг чухалчилдаг байсан бол одоо цорын ганц сонголттой үлджээ. "Илүү ашигтай тохиролцоонд хүрэхийн тулд Бээжин хэлэлцээгээ сунжруулж байсан түүхтэй. Ийм тохиолдол “Сибирийн хүч 1” төслийн асуудлаар хэлэлцээ хийж байх үед гарч байсан" гэж Европын гадаад харилцааны зөвлөлийн Хятадын бодлогын шинжээч Алиса Бачульска хэллээ. "Украины эсрэг хийсэн Оросын түрэмгийлэл сунжирсан дайн болж хувирсан тул Москватай хийх хэлэлцээнд байр суурь нь улам л бэхжинэ гэж Бээжин үзэж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам Хятадын талд уг хоолойгоор дамжуулан авах хийн үнийг бууруулах боломж нэмэгдэнэ” гэж тэрбээр нэмж хэлэв.
Хятад-Оросын хийн хоолойн талаарх яриа хэлэлцээ дайнаас хэдэн сарын өмнө эрчимжиж эхэлсэн. Бээжингийн Олимпын үеэр Владимир Путин, Ши Жиньпин нар 25 жилийн хугацаатай, Алс Дорнодын хий дамжуулах хоолойн гэрээ байгуулснаас гадна "СХ 2” төслийн тухай гарцаагүй ярилцсан" гэж Колумбын их сургуулийн Дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн судлаач Татьяна Митрова хэлжээ.
Гэвч үүнээс хойш ОХУ “СХ 2”-ыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа удаа дараа онцлон тэмдэглэж байсан бол Бээжин илт дуугүй байсаар ирсэн. Гуравдугаар сард Ши Жиньпин Кремльд айлчлах үеэрээ “СХ 2”-ын сэдвээс зайлсхийж байсан бол Путин энэ төслийн гэрээг хийсэн мэт "бараг бүх заалтуудыг эцэслэн тохиролцсон" гэж мэдэгдсэн юм. Аль нэг нийлүүлэгчээс хэт их хамааралтай болохгүйг хичээж, Хятад улс байгалийн хийг хэрэгцээнээсээ илүү их хэмжээгээр нийлүүлэх гэрээг идэвхтэй байгуулж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн хийн шинжээч Гергели Молнар ярив.
Түүний хэлснээр, Хятад улс хийн нийлүүлэлтийнхээ дөнгөж 5 гаруй хувийг ОХУ-аас авдаг бөгөөд Оросоос одоогийн маршрутаар дамжуулан авч буй хийн хоолойн нийлүүлэлтийг “СХ 2” төслийн гэрээний хамт бүрэн хүчин чадалд нь хүргэн нэмэгдүүлснээр 2030-аад оны эхээр энэ хэмжээ 20 орчим хувьд хүрч нэмэгдэх юм.
Хятад улсад энэ хоолой үнэхээр ашигтай. Бээжин эрчим хүчнийхээ эх үүсвэрийг төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд ялангуяа Өрнөдийн орнуудтай геополитикийн юм уу эсвэл цэргийн хурцадмал байдал үүссэн тохиолдолд далайн замаас илүү аюулгүй байх Орос, Төв Азиас хуурай газраар хангах арга замыг эрэлхийлж байна.
“Алс холын Ойрхи Дорнодтой харьцуулахад байгалийн хийг Оросоор дамжуулан хуурай газраар тээвэрлэх нь илүү аюулгүй” гэж Шиамэний их сургуулийн Хятадын эрчим хүчний бодлогын судалгааны хүрээлэнгийн дарга Лин Боцян хэлсэн байна. Хэлэлцээрийг зөвшөөрөхөд Украины дайны нөхцөл байдлаас үүдэлтэй геополитикийн хүндрэлүүд бий. Гэхдээ Хятадын зарим бодлогын шинжээчид Бээжин ОХУ-тай эрчим хүчний илүү гүнзгий түншлэлийн харилцаа тогтоох нь цаг хугацааны л асуудал гэж үзэж байна. “Үнэн хэрэгтээ Хятад улс Оросын газрын тос, байгалийн хийг ашиглах боломжоос татгалзана гэж хэн ч таамаглах ёсгүй” гэж Бээжинд төвтэй Хятад ба Даяаршлын төвийн дэд ерөнхийлөгч Виктор Гао ярьжээ. "Иймэрхүү худалдаа бол хэвийн, тайван худалдаа юм. Орос, Хятадын эрчим хүчний асар их хэмжээний худалдаа нь "яваандаа дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн хэлбэр өөрчлөгдөхөд хүргэнэ... Өрнөдийнхөн үүнд гайхах хэрэггүй.
ОХУ-ын хувьд “СХ 2” хоолойг тавих нь Европын Холбооны зах зээлээс алдсан хэсгээ нөхөх цорын ганц арга зам юм. Энэ зах зээл нь Ямалын хойгоос олборлодог хийн ихэнхийг импортолдог байв. Гэхдээ Хятад одоогоор шинэ хоолой тавихыг зөвшөөрөх сонирхолгүй байна.
Хятад улс хуурай газрын бусад хангамжийг хөгжүүлэхээр үнэхээр завгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Төв Азийн орнуудтай хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин "D шугам" гэж нэрлэгддэг хоолойг тавихыг дэмжсэн бөгөөд энэ нь Хятад улс Туркменстанаас байгалийн хий импортлох бүс нутгийн дөрөв дэх хоолой болно. Өнгөрсөн онд Туркменстанаас Хятад руу гурван хоолойгоор 35 тэрбум орчим шоо метр хий экспортолсон байна. Тэгвэл, “Сибирийн Хүч” хоолойгоор 16 тэрбум шоо метр хийг ОХУ-аас экспортолжээ. “СХ 2” хоолойг нэмээд ч ОХУ-ын Европын экспортоос алдсан хэмжээгээ нөхөж чадахгүй. Хийн үнэ ч бас буурна. Оросын хэлэлцээрийн байр суурь илүү хүчтэй байсан үед байгуулсан гэрээнд “Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлэх хийн үнийг Европын зах зээлийн ханшаас хамаагүй доогуур тогтоосон байдаг.
"Газпром Нефть" компанийн стратегийн асуудал эрхэлсэн захирал асан, Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн төвийн ахлах ажилтан Сергей Вакуленко хэлэхдээ, Орос бусад улсын хийн хоолойгоор дамжуулан нийлүүлэгчдэд Хятадын төлдөг үнээр ч тохиролцож чадахгүй гэжээ. Эдгээр хүчин зүйлийг харгалзан “СХ 2” нь Газпромд жилд ойролцоогоор 12 тэрбум ам.долларын орлого оруулах бөгөөд үүнээс 4.6 тэрбум ам.долларын татвар, шимтгэл төлнө гэж “BCS Global Markets” компанийн нефть, хийн ахлах шинжээч Рональд Смит үзэж байна. Энэ хэмжээнд 2023 онд ОХУ-ын эрчим хүчний сарын дундаж орлогын талаас багатай тэнцэхүйцээр өөрчлөлт гарах магадлал багатай юм. Гэвч төсвийн алдагдал хөөрөгдөж, дайны зардал өсөж, Европт нийлүүлэх байгалийн хийн хэмжээ багасахын хэрээр Кремль нэмэлт орлого олохын тулд аргаа барж байна. Колумбын их сургуулийн Т.Митрова хэлэхдээ, "Энэ хийд өөр очих газар байхгүй" гэлээ.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Хийн хоолой тавьчихвал замаас нь монголчууд хулгай хийчихнэ гээд хятадууд больсон гэсэн ! Олон хулгай яригдаж буй одоо үёд бол монголчууд элбэг чадна !
ГААЗ БОЛ ХЭРҮҮЛИЙН АЛИМ
Монголд гааз хэртэй Монголын гэр хорооллын утаа нарийн ширхэгтэй тоосонцор маш хортой монгол хүнд рак тусгаж байна Монголын хот улаанбаатар орж гардаг хүмүүстэйгээ нийлээд хоёр сая болж байна улаанбаатраас гадна дархан сүхбаатар эрдэнэт гэсэн том хотууд байна ЁВРОП ШИГ БАЙГАЛЫН ЦЭЬЭР ТҮЛШ АШГИЛЖ УТААГҮЙ БОЛОХ ЁСТОЙ байгалийн цахилгаан станц генераторууд бүх сум суурин бридыг хөгжүүлнэ хятад авах авахгүй нь хамаа алга монголын хрд түмний хүсэлт тусдаа шүү
өмнийн говьд өнөөдрийн байдлаар 7их наяд м3 байгалийн хийн нөөц илрээд байгаа, цаашид судалгаа хийж өрөмдлөгө хийж байгаа, энэ нөөцийн хэмжээ улам өснө, бид оросоос гааз ба жээнкогийн танкийг биш, харин өөрсдийн гаазаа ашиглаж гаазаар ажилладаг цах.станцаа байгуулъя аа.
Монгол нүүрсний давхаргын Метан хийн асар их нөөцтэй боловч эрх баригчид мэддэггүй. Оросын хийн хоолой Монголоор дамжвал ЗХУ-Монголын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замыг дагаж явах бөгөөд тэр дундаа ЗХУ-ын эзэмшил газраар явах тул Монголд хүртээлгүй Харин ЗХУ одоо байхгүй болсон тул Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гэрээг ОХУтай шинэчлэн хийхдээ ухаалгаар хандах хэрэгтэй.Чадахгүй л дээ. Эрх баригчид дотор эх орончид тун ховор.
Монголын дайсан орос биш хятад гэдгийг үхэр монголчууд ухаараасай. Хятад улс монголын газар нутгийг өөрийн газар нутагтаа оруулж хойч үедээ монголын газар нутгийг бидний алдагдсан газар нутаг гэж зааж сургадаг. Барууны орнууд ч монголын дайсан. Монголын олигархиуд хулгайлж луйвардаж олсон мөнгөө зөвхөн барууны орнуудад байршуулж, барууны орнууд руу зугтааж байна. Барууны орнууд ялангуяа америк улс өнгөн дээрээ ардчилал хүний эрх ярьж цаагуураа дээрэм хийдэг орон.
Оросууд чинь Монголчуудыг арьс өнгөөр үзэн яддаг.Хятадууд үгүй.
51.159.153.147 орк монголчууд угаасаа хогийн хүмүүс.
монголын эрлийз хятадууд тавиулахгүй гэж хятадтай хуйвалдаж хойшлуулаад байгаа
Хятадууд Оросоос гаазаар Оросоос бага ч гэсэн хараат болохоос зайлсхийж, Туркменээс хийн хоолой татахаар шийдсэн. Энэ нь үнийн хувьд оросоос хямд биш боловч стратегийн ач холбогдлын хувьд онц чухал юм!! Энэ хоолой Төв Азийн хэд хэдэн улсаар дамжина, тэр хэмжээгээр хятадын нөлөө баталгаажина!!! Монгол Улс "Бухын доодохыг харж турж үхэв" гэгчээр хийн хоолойн тухай бодлогоо хаях хэрэгтэй!!!
хятадын энэ худлаа дуугүй нөхөрсөг дүр эсгээд байгааг орсууд мэддэг болов уу хятадууд монголын баялгийг цөлмөж байна
Хий оросын улс төрийн зэвсэг учраас хятад юу гэж хууртах билээ!
Энэ хоолой тавигдахгуй энэ Монгол Хятад хоерт хоеуланд нь ашиггуй
монголчуудад маш их ашигтай байгалын хий ямарч хоргүй утаагүй тхнолог эдийн засаг герман шигхурдан хөгжинө хятад тавиулах эсэх нь падлийгүй орос алтан булаг наук дээр авч ирээд урп хилээ бэхжүүлж хот байгуулах рэоэгтэй
"Европын Орос" анхнаасаа Хятад руу хийн хоолой тавихгүй Номхон далай хүртэл тавьж Америкд хийгээ зарна гэдэг байсан. Харин Туркмен "хужаа танкны" Орос үлгэрийг тоолгүй Хятад руу хийн хоолой татах гэрээг 2006 онд байгуулсан. 2014 онд Барууны хоригт ороод аргагүй Хятадаас мөнгө зээлж Сибирийн хүч хоолойг 2019 онд барьсан. Сая Оросуудын доорд үздэг Чуркануудын Туркмен "хямдхан Хятадтай" 4 дэх хоойлойгоо барих гэрээнд гарын үсэг зурсан.
орсууд монгол руу тэртэй тэргүй иркутск улаан үд хүртэл тавина хятадтай хятадгүй монгол руу ороод ирнэ хятад монголын хужаа нарын үгэнд орж орос монголыг молигодож байдаг дуугүй хүний дорхи нь нойтон гэдэг шүү дээ
Өмнөх уулзалтууд дээрээ ярьж тохироод гар хөлийн үсгээ зурцгаасан. Юу гэж л манайхан шиг нэгэнт тохирсон урд өмнөх зүйлээ байн байн ярьж энэ цаг мөчийнхөө яриа хэлэлцээрийнхээ үнэ хүндийг доошлуух вэ дээ.
барууныхан орсыг эзлээд авчихна гэдэг бодол тэнэг монголын толгойд байдаг байхоо Орос хүний гишгэж байсан газар дээр газар дээр орсыг эзэлсэн дайсан мөрөө гаргаж орос хүнийг боолчлохыг харсанд орвол үгүй болтлоо байлдаад үхсэн нь дээр байлгүй яахав эзлүүлэхгүйн тулд цөмийн дайн хийгээд үхсэн ч яадаг юм
Энд Лондон монгочууд хийн хоолойн дамжин өнгөрүүлэлтээс олох олон тэрбумын ашгаа олж чадахгүй,улмаар барууны өрийн хавхнаас хялбар гарч чадахгүй гэж баярлаж байгаа ч уг шалтгаан нь хятадын талын болгоомжлолд л байгаа юм. Тэд үзэхдээ Монгол улсыг АНУ г аялдан дагалдагч найдваргүй хөрш гэж болгоомжилж байгаа юм. Сая яг украйн гэдэг золбингууд ЕХ руу явсан оросын хийн хоолойг хаадаг шиг монголын дүр эсгэсэн хуурамч ардчилсан урвагчид хоолойг хаачихвал хятадын хангалт тасалдахад хүрэхийг нарийн тооцож байгаа юм. Манай улс бол улс төрийн хувьд тогтворгүй улс учир нэг өдөр элбэгдорж,баабар, баярцогт шиг урвагчид төрийн эрхэнд гарах бол амархан. Тэгвэл элбэгдорж оросыг чадах гэж ,хятадыг чадах гэж, янки эзэддээ үнэнчээ харуулах гэж хоолойг хаана. Энэ бол манай эмзэг тал юм. Манай ард түмэн Ан гэгч гамингийн шээснүүдийн өмхий жорлонг дахин төрд ойртуулалгүй нугаслан дарахгүй бол асуудал шийдэгдэхгүй. Монголчууд тогтвортой бодлогын талд байна гэдгээ нотлохын тулд АН г устгах ёстой юм.
ингэж худлаа ярихдаа ичдэггүй ээ ядаж бхад яасан ч гоё нэртэй юм одон
Манайхаас л холуур2