Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хөрөнгө оруулагчид, бүтээн байгуулалтын ажилд оролцож буй инженер, техникийн ажилтнууд аа,
Одоогоос яг нэг жилийн өмнө 2022 оны тавдугаар сарын 26-нд Ерөнхий сайдын хувьд Шивээхүрэн боомтын ажиллагаатай танилцаж, Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, AGV жолоочгүй, ухаалаг, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх замаар экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож байлаа.
Нэг жилийн дотор Та бидний өмнө яригдсан асуудлууд бодит ажил хэрэг болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр жилийнхээ ойн дээр хоёр дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байна.
Түүхэн мөчийн гэрч болж энд хуран цугласан хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Монгол Улсын Засгийн газар хил хаагдаж, экспорт тасарч, эдийн засаг -4.7 хувь хүртэл агшсан цар тахлын оргил үед буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлж байлаа.
“Эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын өмнөх байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.
“Шинэ сэргэлтийн бодлого”Монгол Улсын Их Хурлаар 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд батлагдаж, хилийн бүх боомтуудаа авто замаар, стратегийн боомтуудаа төмөр замаар холбож, агаарын тээврийн либеральчлалыг хийх томоохон зорилт төрийн бодлого болж батлагдсан.
2022 оны хоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганц мод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор олон жил улс төржин гацсан өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн түүхэн өдөр байсан билээ.
Нэг үгээр хэлбэл, монголчууд өөрийн цариг, стандартаар, БНХАУ өөрийн цариг, стандартыг харилцан хүлээн зөвшөөрч, холбох байгууламжийг байгуулснаар боомтын боймыг тайлах улс төрийн болон олон улсын суурь нөхцөл бүрдсэн гэж үзэж болно.
Энэхүү зөвшилцлийн хүрээнд 2022 оны гуравдугаар сарын 11-нд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж, ердөө найман сарын дотор баригдаж, арваннэгдүгээр сарын 25-нд ашиглалтад орсон.
2022 оны гуравдугаар сарын 10-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын ажил дуусаж, зүгшрүүлэх тээвэрлэлт эхэлсэн.
2022 оны есдүгээр сарын 9-нд 16 жил гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам ашиглалтад орж, хил холболтын ачиж буулгах байгууламжийн зураг төсөв хийгдэж байна.
2022 оны долдугаар сарын 02-нд Алс дорнодын Хятадын тэнгист гарах хамгийн дөт зам болох зүүн босоо чиглэлийн Бичигт-Зүүнхатавч төмөр замын төслийн ажлыг эхлүүлж байсан бол өнөөдөр баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтын түүхэн эхлэлийг тавьж байгаа нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох стратегийн онцгой ач холбогдолтой түүхэн алхам болж байна.
Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна.
2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.долларт хүрлээ.
Өнөөдөр бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөрзамаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно.
Манай улсын уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспортын 50 гаруй хувийг Гашуунсухайт боомт, 25 орчим хувийг Шивээхүрэн боомт эзэлдэг билээ. Гэвч Шивээхүрэн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл эхлүүлж чадалгүй хугацаа алдсан нь асар том хэмжээний боломжоо алдсан явдал юм.
Замын-Үүд-Эрээнийг төмөр замаар холбосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Бүтэн 70 жилийн дараа, Та бид экспортын төмөр замын хоёрдахь, гуравдахь, дөрөвдэх гарцыг одоо л үе шаттай нээж эхэлж байгаа нь харамсалтай.
Цаашид төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид итгэлцлээ улам бүр гүнзгийрүүлж, ойлголцлоо бэхжүүлж, хоосон улс төржилтөд хөгжлийнхөө хугацааг алдалгүй хэрсүү байж, цаг, минут бүртэй уралдан улам бүр хичээн ажиллах шаардлага байна.
Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой. Цаашид боомтын хөгжлийг цогцоор нь дэвшилтэд технологитой уялдуулан хөгжүүлж чадсанаар 30-50 сая тонн ачааг экспортлох, ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд бүрдэх болно.
Өнөөдрийн түүхэн бүтээн байгуулалтад оролцож буй хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтнууд та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Оюу Толгойн гүний уурхайг хугацаанд нь эхлүүлж чадсан шиг, Ханги-Мандалын төмөр замыг найман сарын хугацаанд барьж ашиглалтад оруулж чадсан шиг, Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр замын төслийг товлосон хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн ашиглалтад оруулж чадна гэдэгт итгэж байна.
Эдийн засгийн өсөлтөө жил бүр 8-10 хувиар өсгөхийн төлөө, 50 их наядын эдийн засгийн эргэлтээ 100 их наядад хүргэхийн төлөө, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 долларт хүргэхийн төлөө, авлигаас ангид төр засгийг бүрдүүлэхийн төлөө, ард түмнийхээ амьдралын чанарт үнэмлэхүй өөрчлөлт гаргахын төлөө иргэд, аж ахуйн нэгжүүд, төр засаг хамтдаа өглөө бүр эртлэн босож, өдөр бүхэн идэвхийлэн ажиллацгаая.
Нээлтийн өдөр эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.
Сэтгэгдэл0
Энэний хэлсэн ярьсан болгоноос ХЕРО БААТАР ахынх ярианы үнэр үргэлж ханхлах юм.
Харин тийм бид өөрсдөө ядахдаа ногоогоо хашаандаа тариад идчихдэг хувиараа бизнес эрхэлж орлогоо олж амьдрахгүй бол бусдыг харж марзганах үнэгүй юманд нугасгүй байх боломжгүй л болж байна даа орк найзаа
Та нар минь яриад л байдаг. Цалингийн бодлого алдагдсанаас төр болон төмөр замын салбарт боловсон хүчин байхгүй боллоо. Баахан мөнгө хурааж бгаад харахад чинь гаднаас хүн авахгүй бол болохгүй болсон байна. 2 дахин илүү цалин амлана.
iim erguu balai novshiig , hurdan zailuulahgui bol hoid solongos shig uls orniig suiruulj baij duusna shuu,
Киноны Сангийн даргаар Оёукын ах Хэро-ийн хуучин эхнэр У-г тавьсан нь тохиолдл биш мөнгө идэх мафийн суваг бсн гэж уншаад гайхав. Ундармаа гэгч хошин шогч жүжээч Хэро-той нийлж ХүүхдынФонд гэдгээр хүүхдүүдын нэр барин барин олон тэрбумын хандив цуглуулж төрд өгөхгүй удааж үржүүлж цааргалж бсн гэх. Энэ жүжээч нь 1 тэрбум гаруй төсөвтэй Хэрогын экс эхнэр У даргатай КиноныСангаас 240 саяыг хусчиж гэж бүх хэвлэл зурагтаар өчигдөржин шуугив. Хамтардг жүжигчид гэх дундын эмс нь мөн оролцсоныг дурьдж б. Тамгагүй Төр, алцгар Алтшагай гэнэ үү дээ, ийм алиалагчидад жүжиг нэрээр том санхүүжилт СоёлынЯамнаас урсдаг гэх.Энд нуугдмал нилээн том мөнгөний мафи чимээгүйхэн оршин буйг шилэн ажиллагаа илрүүллээ дээ. Тэр Хэро гж ямар амьтан бнаа. Жэнкын мөнгөний боол огт боловсролгүй хар амьтан байснаа тохиолдолын ЁС дүүтэй болсноор томроод бусдын толгой дээр гишгэж яваа гж дуулдах ём. Гэтэл жинхэнэ соёл урлагын сонгодог манлайлагчид, дэлхийд нэртэй данстай шилээвэрүүд гудамжинд жагсч дусал төдий цалингаа нэмүүльэ гэлээ. Ингээд л жаахан дөбчигнөөд Оёукыг дэмжьэ гэхээр л мафийн мөнгө угаалтын шинэ шинэ суваг ах ахын экс, найз нараас нь бүр өдгөө Шилэн Ажиллагаагаар албан ёсоор гараад бх ём.Хэцүү ёмаа. Тун удахгүй Харвардын сургалтын төлбөр нь төлөгдөөгүй гээд гараад ирэх бх даа.
Нэг хүнд 5 000 биш одоо 10 000 доллар ноогдоно гэдэгт нь итгьэ, поп биш гэж бодохыг асар хичээх ёмсан. Хэдхэн хоногын өмнө 5000 долларт хүрчихсэн гэсэн, минийх төөрөөд бгаа ём уу яагаад байгаа ёмб бүү мэд, эсвэл ИМонголиа төөрүүлээд бгаа ём уу, учраа эс олж бнаа, хөө.
Бүтээн байгуулалт эхлүүлж байгаа талархууштай. Өргөн, нарийн царигийн талаар мэдээлэл алга. Мөн Хятадын талтайгаа ТЗ уулзах цэгээ тогтсон уу?
Хурай , хөдөлж хөлс гаргахгүйгээр авилга, луйвраар бачждаг бүх замыг хаах хэрэгтэй, үнлэсний хөрөнгөтнүүдээ дэмжээрэы
Төгрөгийн ханшийг навсайтал унагасан данх гуай юу гээд хуцаад байна даа
Gadaadruu surguulid ih mungu awaad zohsohgui dotooddoo unetei erunhii bolowsroliin surguuliin tulburiig ard tumen bas tuluud bn gedeg ni unen uu. Edgerr olon il dald sanguudaas bol dnb baga bgaa um bish uu.
УРЬД НЬ МОНГОЛД ХОР УЧРУУЛЖ БАЙСАН ХБАТТУЛГЫГ АЛАХ Ч БАГАДНА . ОРОСЫН ТАЛД ҮЙЛЧИЛЖ ТАНК ОРЖ ИРНЭ ГЭЖ СУРТАЛЧИЛГАА ӨРГӨН ХЭМЖЭЭГЭЭР ЯВУУЛЖ НАРИЙН ЦАРИГИЙГ 20ЖИЛ ГАЦААСАН ӨМХИЙ ЖОНКУУ ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ
Ок
Хулгайгаа л зогсоо. Тэгэхийн тулд огцорцгоо
Хүн бүр өөрийн бодол санаагаа чөлөөтэй хэлэх эрхтэй ч сайн сайхан бүхнийг муу муухайгаар харлуулахаа больж нийгмийн сүлжээнд хэлж ярих үгээ бодож цэнэж байх хэрэгтэй байхаа. Оюун-Эрдэнийг дэмжиж байна. Ихийг бүтээх зорилго тавьж түүнээ хийж хэрэгжүүлж байгаа мундаг залуу. Миний мэдэхээр 1990 оноос хойш ийм ер. сайд нэгч байгаагүй. Амжилт хүсье. Моголчуудын 99% нь дэмжиж байгаа гэдэгт бат итгэлтэй байна. Нойл целых хер десятых % эзэлж байгаа атаархуу муу юмнууд элдэв муу юм бичиж байгаа юм. Яахав тэгж л байдаг, ноход хуцаж л байг, жингийн цуваа явж л байдаг. Амжилт!!! Удахгүй 10000$ гээд зарлахаар зарим нь боож үхнэ биз.
20 jil ogloo bosloo
Ерөнхий Сайддаа Улсын Баатар цол олгоё!
Хятад улсын баатар болгоё
Ханаж цаддаггүй намынхаа хулгайчуудыг хорьчих
Зөв. Ерөнхий сайдаа дэмжиж байна.
ХБ- ны захирл асан Н.Мандуулыг дараагын ЁрөнхиСайд болгочих ёмсан гэж иргэний хувьд Ёөкд ханданаа. Их овоо залуу ём гээч. Оёун ухааны БЯДТАЙ, эдийн засагын ухаан гэдэг ём руу нилээд нилээд хэлтийчихсн, хамгийн сонин нь ЁрөнхийСайд болгоход хүний нас нэг л балчирдаад бдг, гэтэл энэ залуугын залуу нас бүүр ADVANTAGE болох гээд бх шиг санагдах аж.ХБ- ны өр зээлийг анх гарч ирэхдээ л татвар төлөгчдын мөнгө, төсөвөөс төлнө гэж байхад нь унатал нь асар хүчтэй шшүгэлдэж "үр могой" г.м-ээр шүүмжилж бв. Муухай үг хэлсэндээ өөрийгөө үзэн яддаг л даа.Гэтэл энэ залуугын "совeсть"нь гараад ирсэн үү яасан бүү мэд, маш зөв ажиллан тууштай явсаар өнөөг хүрэвой гэж.Бакаллавр нь ёу вэ? Англи хэл нь хир вэ, дундаас дээш үү үгүй ёү? Би магистрыг асуухгүй б, because it's an additional pie lie...Буцаад хальтирчихгүй бол үнэхээр тохиромжтой сн ЁрөнхСайд болно, Монгол л хожно доо. Овоо поп биш, асуудлыг эхлээд э\з, эрсдэл талаас нь харж бн.It says volumes, A lot of pluses. Seems like not a Ceremony Junkie, neither a Podium Lover. Spinning not a web of fabulous lies, much more down to earth, .Мундаг залуу бн.
яаасан их шаадаг гар вэ. дэлхийн зөнгийн сургагч багшаа хийж байсан аргаараа л амнаас өөр юмгүй ажиллах юм. ХУД бой гээд байсан 43 44 хүрсэн хөгшин хүнийг бой байхдаа ч яахав. Зүгээр л ХУД гай (англи лээр GUY) юм биш үү
IIM TENEG ATSIIG HURDAN ZAILUULAH HEREGTEI.ORHIIN DOOD ORLOGIIG JILIIN 20 000 DOLART HURGEHED JDAH JM JU BNA AA.UNEE CHOLOOL EDIIN ZASGAA NEELTTEI BOLGO.#HAN SAY HUN SH DEE. IIM IH BAYLAGTAI 20-30 SAY HUNTEI JIJIG ULS DOROO BOSOJ BAIHAD. 3.5 HAN SHUU.UNEHEER ULNIIHAN MONGOLCHUUD.
Дэмжиж байна,шуурхай ажил хэрэг болгохын төлөө цуцалтгүй тэмцээрэй,бид ч гэсэнт эртлэн босож ажлаа амжуулж эх орноо цэцэглүүлэн хөгжүүлье,ЕСайд түүчээлээд өг,араасаа ард түмнээ дагуулаарай.
Элдэв баяр ёслол, амралтын өдрийн тоог эрс цөөрүүлье!!! Хамаг юм нь зуун задгай айл шиг атлаа амраад л, наргиад л явах юмаа бид??? Ажил голохгүй хийдэг сэтгэлгээг яаж залууст суулгах вэ??? Ажил хийлгүй амьдраад байх санаатай залуус олширлоо??!!!
10000 доллартай болох уу, үгүй юу МАН аас хамаарахгүй Хятад нүүрс авахаас хамаарна. Эх орноо зараад л байвал 10000 д хүрэх байх аа
Нүүрс яасан бэ ОЭ,ХБ гээд баахан гэмтэй гэмгүй хүмүүсииг хомроглочлоо,жинхэнэ хулгайч нараа нуугаад байдаг энэ данх бүтэхгүй,Жэнко ах мэтээ яах ч гүй байж шүгэл шувуу шорон гэж худлаа гуцаад
Эдиин засагт юу хиивээ энэ засаг,иим муу зг урьд өмнө байгаагүй, иргэд хоолгүй хонох дээрээ бна шүү,худлаа яриад л явахын ,шинэ сэргэлт ,шувуу гэх шиг
Сэргэсэн юм хаана бнааааааааааааахаа
Борчууд 500 мянган төгрөгийн төлөө өглөө эртлэн босож хөдөлмөрлөж харин гишүүд, сайд, том жижиг дарга нар, бизнесмен нэртэй хулгайч нар төрөл бүрийн сан тонож, нүүрс хулгайлж, банк дээрэмдэж байх ёстой юу ?
Хийсэн бүтээсэн болгоныг хуу хамаад байгаа төрийнхэн болоод МАНАН-чидыг ялтай билээ. Гадаад гаргадаг зөвхөн нүүрсэн дээр хяналтаа тогтоотол жилдээ олдог ашигаа улиралдаа олсон гэнээ. Эндээс тэд 3/4-ийг нь хамаад ард олон 1/4-ийг хувааж хишиг хүртэцгээсэн болтой. Хайран 30 жил. Бурхинууд аа барих болоогүй юу.
Эхлээд намынхаа хулгай луйврын зогсоо. Дараа нь иргэддээ ханд.
10000 доллар болгоно гэнэ. Хэдий хугацаанд хүргэх бэ. Одоогийн танай засгийн газар УИХ -ын бодлогоор дахиад 30 жил болох байх. Ялангуяа шадар сайд хүрэлбаатар байгаа цагт нилээн хойш татах байх даа. Танай засгийн газарт үйлдвэрлэгчдийг дэмжсэн ямарч бодлого алга.