sonin.mn
МОСКВА. /TASS/. Евразийн асуудал эрхэлсэн БНХАУ-ын Засгийн газрын тусгай төлөөлөгч Ли Хуэй тавдугаар сарын 26-нд ОХУ-д айлчилна гэж эх сурвалж ТАСС агентлагт мэдээлжээ. 
 
Хятадын тусгай төлөөлөгч Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах асуудлыг хэлэлцэхээр Орос, Герман, Польш, Украин, Францад айлчилна гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь урьд нь мэдэгдсэн билээ. 
 
Ли Хуэй тавдугаар сарын 16-17-нд Киевт айлчилсан. Украины хямралыг шийдэх ямар нэгэн цогц арга гэж байхгүй бөгөөд БНХАУ  энэ асуудлыг шийдвэрлэхэд өөрийн гэсэн арга замаар дэмжлэг үзүүлнэ гэж тэрбээр мэдэгджээ.
 
Хятадын тусгай төлөөлөгч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, түүний тамгын газрын дарга Андрей Ермак, Галаад хэргийн сайд Дмитрий Кулеба нартай тус тусдаа уулзсан байна. 
 
Украин дахь мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах санал бүхий баримт бичгийг Хятадын ГХЯ хоёрдугаар сард нийтэлсэн билээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг