МОСКВА. /Anadolu/. ОХУ-ын Белгород мужид терроризмтой тэмцэх дэглэмийг цуцалсан тухай бүс нутгийн тэргүүн Вячеслав Гладков “Telegram” сувгаараа мэдээлсэн байна.
“Белгород мужийн нутаг дэвсгэрт терроризмтой тэмцэх ажиллагааны эрх зүйн дэглэмийг цуцлах шийдвэр гаргасан. Холбогдох баримт бичгийг нийтэлсэн” гэж тэрбээр бичжээ.
Хорлон сүйтгэгч бүлэглэлүүд Белгород мужийн нутаг дэвсгэрт Украины талаас орж ирсэн гэж мужийн захирагч тавдугаар сарын 22-ны даваа гарагт мэдээлжээ. “Бүс нутгийг хорлон сүйтгэгчдээс цэвэрлэх ажил үргэлжилж байна. Грайворон, Новостроевка, Горький, Безымено, Мокрая Орловка, Глотово, Замостье, Сподарюшено хотын оршин суугчдын ихэнхийг нүүлгэн шилжүүлсэн” гэж мужийн захирагч "Telegram" сувгаараа мэдээлсэн байна.
Улмаар тус мужид терроризмтой тэмцэх дэглэм тогтоожээ. ОХУ-ын Мөрдөн шалгах хороо уг хэрэг явдлын дараа терроризмын хэрэг үүсгэсэн бол тус улсын Батлан хамгаалах яам энэ мужид “70 гаруй хорлон сүйтгэгчийг устгасан” гэж мэдээлсэн байна.
Украины талд байлдаж байгаагаа мэдэгдсэн “Оросын Эрх чөлөөний легион”, гуравдугаар сард Оросын Брянск мужид ийм гэнэтийн дайралтад оролцож байсан "Оросын сайн дурын корпус" гэсэн хоёр бүлэглэл Белгород руу дайралт хийснээ хүлээжээ. Харин Украины эрх баригчид тус мужид болсон хэрэг явдалд холбоогүй гэж мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(5)
Орос нь оросоо сүйдлэж байгаам бна, Оросууд дайныг эсэргүүцэж байгаа хэрэг л дээ !
будановыг өөрийг нь алаагүй нөгөө 70 нохой нь алуулсан юм байхдаа араас нь хөөх нэрийдлээр харьков орчихгүй яасан юм бэ
орсыг зөвхөн орос дийлэхээс биш ёвроп дөнгөхгүй шүү дээ бахмутад элит гэсэн хэдэн мянган гадаад алуулчихлаа
Орлсынхоо пропагагдаас өөр мэпээ үз
Дор нь дарлаа. Укрын алан хядагчид хамгаалалтгүй тосгоныг хүртэл эзлэж чадахгүй хүмүүсээ алуулаад зугатав. Одоо алан хядагчдыг явуулсан АНУ ын ЭСЯ ыг бөмбөгдөх хэрэгтэй.