Өнөөдөр иргэд нийслэлийн төв талбайд цуглан, жагсаж эхэллээ. Тэд "УИХ-ыг тараа, Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 152, 126 болгохыг зөвшөөрөхгүй, Боловсролын зээлийн санг тоносон этгээдүүдэд хариуцлага тооц" гэсэн лоозон барьсан байв.
Жагсаалын үеэр иргэд: "Одоо бид төрийнхөө үйл хэрэгт шууд оролцох хэрэгтэй болжээ. Энэ УИХ-ыг тараагаад бид 1992 оных шиг тогтолцооны өөрчлөлт хийнэ. Ардын Түр хурал байгуулж гишүүдээ сонгоод жинхэнэ итгэл даах хүмүүсийг төрд оруулаад Шинэ Үндсэн хуулийг хэлэлцэнэ. Ард түмний төлөөлөл өөрсдөө шинэ Үндсэн хуулийг хийх ёстой болохоос энэ хулгайчид хийх эрхгүй. УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэдэг хуулийн төсөл батлах гээд байна. Энэ талаар нь 5 сарын 5-наас эхлэн талбай дээр хүмүүсийн гарын үсэг цуглуулж санал авлаа.
Үүнд саналаа өгч гарын үсэг зурсан хүмүүсийн 99,9 хувь нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байна.
Дэмжиж байгаа иргэд алга. Ингээд 85 хуудас бүхий иргэдийн гарын үсэгтэй саналын төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн. Иргэд ҮХНӨ-ийг дэмжихгүй байна.
Монгол хүний Үндсэн хууль бол газар, хүн, эрх чөлөө. Эдгээр бидний үнэт зүйл өнөөдөр хаана байна вэ? Байхгүй. Энэ хулгайчууд биднийг цонхоороо хараад инээгээд сууж байна. Монголын ард түмэн сэрэх цаг нь болсон. Эдгээр хулгайчуудаас юуг ч шаардаад, шахаад нэмэргүй. УИХ болон төр удирдаж байгаа нөхдүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. 12 сард огцор гэсэн, огцроогүй. Ямарваа нэгэн жагсаал цуглааныг өөрсдийнхөө тал руу чиглүүлж, троллууд гаргаж ирж буруу тийш нь түлхдэг болчихсон. Тийм учраас өнөөдөр бид нэгдэж ирээдүйнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө тэмцэхгүй бол Монгол орон маань мөхөхөд тун ойрхон ирээд байна. Тийм учраас УИХ-ыг нэн даруй тараах шаардлагатай байна.
152 гишүүн гэж яриад байна. Битгий солиор. 126 ч солиор. 76 ч солиор. Сүүлийн 7 жилийнх шиг ийм увайгүй, шунахай, идэж уухаас өөр юм мэддэггүй парламент Монголын байтугай дэлхийн түүхэнд байхгүй.
Монголын ард түмэн эднийг хэзээ ч сонгохгүй болсон учраас жагсаалт нэрээр өөрсдийгөө оруулж ирэх гэсэн санаархал. Эдний хулгайг ярьж дийлэхгүй. Далай. Яагаад ковидоо ярихгүй байгаа юм? Өнөөдөр төрж байгаа хүүхэд бүр 30 сая төгрөгийн өртэй гэж яриад байна. Бид нар тэр өрийг тавьсан юм уу? Үгүй. Сүүлийн 30 жил төр барьж байгаа хулгайчуудын тавьсан өр. Тийм учраас ямар ч чадамжгүй парламент тарах ёстой. Тараахын төлөө ард түмэн тууштай явах ёстой." гэх мэтээр байр сууриа илэрхийлж байлаа.
М.Чой
Сэтгэгдэл(20)
100 ЖИЛ, СҮҮЛИЙН ШИНЭ ЦАГИЙН 30 ЖИЛ ТӨР ЗАСГИЙГ БАРЬЖ МОНГОЛ УЛСЫГ УДИРДСАН МАН НЬ БАЯЛГААРАА ДЭЛХИЙД ЭХНИЙ 10-Т ОРОХ БАЯН ОРНЫГ ДЭЛХИЙД ХАМГИЙН ЯДУУ, ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ УЛС, АРД ТҮМЭН БОЛГОСНЫХОО ТӨЛӨӨ ТАТАН БУУГДАЖ АЛГА БОЛОХ ЁСТОЙ, УЛСЫНХАА ГАЗАР ШОРОО, БАЯЛАГ, МӨНГӨ ХӨРӨНГИЙГ ХУЙГААР НЬ ХУЛГАЙЛЖ, ЛУЙВАРДАЖ ЦӨЛМӨСНИЙХЭЭ ТӨЛӨӨ, ХУЛГАЙ ХИЙХЭЭС ӨӨР ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ ЭНЭ УИХ АРД ТҮМНЭЭСЭЭ УУЧЛАЛТ ГУЙГААД ҮГ ДУУГҮЙ МӨН ТАРАХ ЁСТОЙ. ШИНЭ ҮХ-ИЙГ ЭНЭ ХУЛГАЙЧДААР ДҮҮРСЭН УИХ БИШ АРДЫН ТҮР ХУРЛЫГ НЭН ДАРУЙ БАЙГУУЛЖ ШИНЭ ҮХ-ИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТЛАХ ЁСТОЙ, ХЭРЭВ ЭНЭ УИХ ТАРАХГҮЙ БОЛ УЛС ДАЯАРАА ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙЖ ЭНЭ ЧАДАМЖГҮЙ БОЛСОН УИХ-ЫГ ТАРААЖ ХӨӨН ЗАЙЛУУЛАХ БОЛНО.
НҮҮРСЧДИЙН ГАР ХӨЛ-үүд ОЮУК-ийг УНАГААХ САНААТАЙ л бужигнуулж бнаа!!!
социалист төр социалист хөрөнгө улс улс ард түмний хөрөнгийг цуглуулж нэг тогоонд хийх ёстой нэг том тогооноос бүх хүн хооллож цалинжиж эрүүл мэнд нийгмийн даатгал боловсрол үнэгүй байх ёстой үнэтэй боловсрол баян хоосныг бий болгож байна гадаадын сросын сан мэт нь ард түмнийг ялгаварлан гадуурхах баян хоосон ангийг бий болгож байна бүх орон сууцыг хүмүүст үнэ төлбөргүй олгох ёстой орон сууцны үнэтэй зээлийг хүчингүй болго бүх хүний байр үнэгүй болго
Ээдээ мэдэхгүй дээ, Нүүрсчид л далим гарах аар ОЮУКийг УНАГААХААР үзээд байгаам биш биз ?!
өөртөө, дүүдээ, хүүдээ, охиндоо зээл авсан Занданшатарыг зайлуулъя
ta nar MAN-iig ogzoryylaad heneer teree zasagaan bariulah be?.?....ene bol bolomjgyi bas l negee baychyydiin hydaldaj absan jagsaal baina,ingej Mongol ylasiig dampyyryylah saltgaan hend baina be?....manai ylasiig Hytadyyd ydirdaad baina uu?yagaad Hyatad Orosoos hamaaralgyi amidarch bolohgyi bolob oo?.....ta nar byy solior???????????????????
Gonchigdorj gej salga obgonii oir toirny bux xun zeel avsan neg ny ch toloogyi xuuxduudeer toluulei
МАН намыг тараах ерөнхийлөгчийн зарлиг байгаа. МАН ыг тараавал энэ улс АВИЛГАЛ гэдэг хямралаас гарчих байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй гэж байгаа хүмүүс бодлого муутай л бна даа ! Орос, Хят ад их гүрнүүд цөөн хүнтэй парламентаар өөр өөрсдийн эрх ашигт тохирсон шийдвэр гаргу улахыг бид бишгүй л харлаа ш дээ !
ЁСТОЙ НҮДЭЭ ОЛСОН ОНОВЧТОЙ ШААРДЛАГУУД ТАВЬСАН - ЦАГАА ОЛСОН - ЭРГЭЖ БУЦАШГҮЙ ТЭМЦЛИЙН ЭХЛЭЛ БАЙНА . АРД ИРГЭД - БҮХ МОНГОЛЧУУД ДЭМЖИНЭ ЭЭ , ХӨЛТЭЙ НЬ ХӨЛХӨЖ - ХӨЛГҮЙ НЬ МӨЛХӨЖ ДЭМЖИНЭ . . .
tsalin hangamjaa abaad huugui zeel abaad Orosd sursan odoo tsaingaa abaad tsol ni nemegdeed darga bolson tsagdaagiin hurandaa nar zeelee tul huutei tul tur tsalin hamgamjiig chin ugj bsan tugsuj ireed tsoloo ahiulj darga bolj tsalingaa abaad ajillaj bga ta nart ene uls urgui shu gemt hereg hiisen ch hohirson ch irgediin tatbariin tednii munguur chi sursan odoo ajillaj bga uruu tul hurandaa naraa
Сангийн нэрийг барьж засгийг унагах гэсэн хамгийн том хулгай нүүрсний хулгайчид санхүүжүүлэн турхирч байгаа жагсаал
baterdene bid nart mongo tarasj baugaa
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
odoo ih hurliin gishvvn gedeg yumaa boliod aimag sumiinhaa shildegvvdiig hurapduulj baiy sar bvr
МАН оршин байх хууль эрх зүйн чадамжтай юу? ҮХЦ үүнд хариулт өг.
МАН ОЙРЫН УЛС ТӨР ХИЙЖ ИРГЭДИЙН ДУНД БАГАХАН ЯС ХАЯЖ ХЭМЛҮҮЛЖ БАЙГААД ХОЛЫН ШУНАЛАА ГҮЙЦЭЛДҮҮЛЭХЭЭР ҮНДСЭН ХУУЛИЙГ ХОЛБОГДОХ БҮХ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ ӨӨРЧИЛЖ, ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЖ, ДАРХАН ЦОЛОО МАНДУУЛАХ ГЭЭД БАЙНА. ҮНДСЭН ХУУЛИЙН НЭГ НАМ БИШ АРД ТҮМЭН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛЖ, ТӨСЛИЙГ БЭЛТГЭЖ, АРД ТҮМНЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ. ТҮҮНЭЭС БИШ Н.ЭНХБАЯР, ОЮУН-ЭРДЭНЭ ХОЁР БОЛОВСРУУЛААД ГАДААДЫН ЭЛЧИНГҮҮДЭД ТАРААЖ ӨГЧИХӨӨД, ДАРАА НЬ ИРГЭДИЙН САНАЛЫН АВАХ НЭРЭЭР ХУЙВАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ ӨӨРЧИЛДӨГ ХУУЛЬ БИШ. ҮНДСЭН ХУУЛИЙГ УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛИЙГ ДАГУУЛААД ӨӨРЧИЛДӨГ Ч ХУУЛЬ БИШ. ЭНЭ 5 Ш АЖИЛЛАГАА, НҮҮРСНИЙ ХЭРЭГ, БЗС ЗЭРЭГ МАШ БАГА ЯС. СОНГУУЛИЙГ ХУУЧНААР ЯВУУЛЖ, АРД ТҮМНЭЭР 76-Д ДҮНГИЙН ТАВИУЛЖ, ДАРААГИЙН УИХ-ААС ЭХЭЛЖ ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХ АСУУДАЛ ЯРИВАЛ ИЛҮҮ АМЬД УЛС ТӨР БОЛНО. НЭГ НАМ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨГЛӨӨ БОСООД Л ӨӨРЧИЛЖ, ӨӨРСДИЙН ЭРХ МЭДЛЭЭ НЭМЭГДҮҮЛЖ БАЙДАГГАЖ ШУНАЛЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМЭН МИНЬ ҮҮНИЙГ САЙН ОЙЛГООД ӨГӨӨЧ.
УИХ, Намуудыг татан буулгаж, хариуцлага тооцох цаг болжээ!!!
ерөнхийлөгчөө засгийн газар УИХ ын гишүүд чин энэ их хулгай луйвард холбогдсон бнаа энэ луйвар хийсэн нөхдүүдийг төрд ингээд байлгаад байх уу жирийн иргэд 3 аас дээш шоронд явдагын бнлээ
ODOO XUV'SGAL GARAX TSAG BOLSON !!!